1.Насны эцэст жаргалтай байя гэвэл яг өнөөдрөөс мөнгөө хадгал
Одоо бол та бодлогогүй 20 настан биш. Санхүүгийн боловсрол гэдэг цаасан дээрх диплом биш. Харин таны бодит хуримтлал бас хөрөнгө оруулалт. Каш 41
Тэдгээр зөвлөгөөг нэгтгэвэл
- Хэрэв та одоо зээлтэй байгаа бол нэн дариу төлж дуусахыг тэргүүн зорилтоо болго
- Хэцүү үед хэрэглэх хадгаламж нээ. Эрүүл мэнд, салалт, бизнес дампуурах, гээд аймшгийн түүх зөндөө байдаг.
- Үрэлгэн зангаа тат. Найдвартай орлогогүй бол байрны зээл бүү ав. Сүүлийн үеийн энтерпрэнэрүүд зээлээр байр авахаа больсон. Тэр ч бүү хэл машин унахаа больсон.
- Ойлгохгүй зүйлдээ хөрөнгө бүү оруул.
- Чи орлогынхоо 10 хувьтай дүйцэх зээлтэй бол улаан гэрэл аслаа гэж бод. Зардлаа багасга.
3. Чамайг зовоодог хүмүүсээс үтэр түргэн холд
Таны амьдралд үнэ цэнэ мэдрүүлэхгүй зүйлд Үгүй гэж хэлж сурах. Харли, 37
Санхүү болон эрүүл мэндийн дараа 3 дугаарт эрүүл харилцааг олон хүн санал болгосон. Өөрийн хүссэн хүмүүстэйгээ аз жаргалтай амьдрах нь хүмүүний маш чухал хэрэгцээ болох нь харагдаж байна. Кристэн , 43
Чамд сайнаар хандахгүй байгаа хүнд санхүүгийн туслалцаанаас нь болоод хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Сэтгэл зүйн асуудлаас болоод, хүүхдээс болоод тэвчих хэрэггүй. Жане, 52
Сэтгэлд хүрэхгүй ажил, найз нөхөр, харилцааг тогтоох хэрэггүй Сеан, 43
Зовлон үүсгэгч нэгнээс хол яв. Тэд чиний энергийг сорох болно. Габриел, 43
4. Ойр тойрныхондоо санаа тавих
Чамд хамаатай, чиний амьдрал холбоотой найз нөхдөдөө үргэлж гараа сунгаж бай. Жесика , 40
Зарим хүн, харилцаа байж л байх юм шиг надад санагддаг байж, гэтэл тэр хүн чинь яваад өгсний дараа л орон зайг нь үгүйлдэг. Тэр чамд ямар чухал байсныг мэдэрдэг. Эдд, 45
Дотно хүндээ таларх, Чи мөнгийг дахин хийж болно, ажлыг дахин авч болно. Харин цаг хугацааг дахин авч ирж чадахгүй. Анне, 41
Хэнд ч зовлон тохиолддог. Хэн нэгэн хэцүү үедээ чамайг л санадаг байг. Чухам амьдралын хэцүүхэн зүйлс гуч дөчин насны үед их тохиолддог юм. Найз нөхөд салах, эцэг эхээс хагацах гээд орчлонгийн жам олон. Энэ үед л хэн нэгний хажууд байж, буруутгаж шүүлгүй зүгээр л байгаагаар нь хүлээн авч, хүндэтгэвэл хүмүүний харилцаа тэр юм. Ребека, 45
Чиний дотроос чиний сайн хувилбарыг гаргаж ирж чадах, чамайг хүлээн зөвшөөрөх хүнтэй л болз, хүрээлүүл. Хосе, 40
Ер нь хүн харилцаанаасаа болж зовж байдаг. Хэн нэгнийг гомдоочих бий, эсвэл түүнийг өөрийн хүссэнээрээ өөрчилмөөр байдаг, яг би түүнд яаж ханддаг шиг хандаасай гээд л. Гэхдээ хэзээ ч санаснаар болохгүй. Үнэндээ бүүр ч дордуулж орхидог. Хувиа хичээх, хувийн сонирхол хоёр өөр зүйл юм шүү. Заримдаа найрсаг байхын тулд жаахан зэрлэг байх хэрэг гардаг.
5. Нэгэнт чи бүхнийг хийж чадахгүйгээс хойш хийж чадах цөөн зүйлдээ л төвлөр
Чи аль нэгийг нь авахын тулд нөгөөг нь үлдээх болно. Чи бүгдийг авж чадахгүй (Eldri, 60)
Хорин насандаа бид хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан. Бидэнд хангалттай цаг хугацаа байгаа гэдэгт итгэдэг байсан. Харин одоо бол тийм ч их цаг хугацаа алга. Миний веб сайт олон олон ажлын минь эхнийх нь гэж итгэж байлаа гэтэл одоо л үр өгөөжөө өгч байна. Гэхдээ энэ ажлаа би өөр ажлаар одоо солихгүй.
Нэг үгээр: Төвлөр. Төвлөрч чадвал л ихийг амжуулна. Ериксон, 49
Амьдралд утга учиртай нэг зүйлд л хүрэх гэж хүн их юмаа золиосолдог.
Гучин настай байхдаа би өөрийн давуу тал, байгалийн зөн мэдрэмжээ дагадаг байлаа. Өөрийн дуртай зүйлээ ол тэгээд түүгээрээ амьдралаа бүтээ. Сара, 58
6. Эрсдэл хийхээс бүү ай. Чи өөрчилж чадна
Та хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжгүй байгаа бол одоо ч өөрчлөхөд оройтоогүй байна. Амьдралаа өөрчилж чадаагүйгээс харамсаж явдаг 40 насныхантай би их таарч байсан. Ричард, 41
Гучин насныхан ажил, гэр бүл, санхүүгээ шийдчихсэн байх учиртай гэж хүмүүс боддог. Тийм биш шүү.
Би одоо 41 хүрч байна. Гуч хүрч байгаа өөртөө юу гэж зөвлөх байсан вэ гэвэл шаардлагатай бол эвдэх хэрэгтэйг нь эвд, өөрчлөхийг нь өөрчил чи дахиад л босгоод ирж чадна. Харин бүү харамсаж амьдар. Лиза, 41
Айдас, бага ай. Би одоо 50 юу юугүй хүрэх нь. Одоо бодоход гучаад насны минь амьдралыг айдас удирдаж байжээ. Миний гэрлэлт, ажил, миний дүр төрхийг айдас л бүтээж. Амжилтгүй байх бий, бусдын хүрсэн амьдральд хүрч чадахгүй байвал яана зэрэг айдас намайг хөдөлгөж байсан. Хэрэв дахин боломж олдвол би арай бага айдастай, өөрийн дураар, эрсдэл хийж амьдарна. Аида, 49
7.Өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлсээр бай
Сургуулиа орхисон явж байгаад эргэж сураад амжилттай бизнес хийж яваа олон найз надад байдаг. Тэд эргэж сурахдаа маш хариуцлагатайгаар юуг яах гэж сурч байгаа мэддэг. Зарим нь сургалт семинараар үргэлж өөрийгөө сайжруулж байдаг. Энэ насанд ёога, бясалгал хийж эхлэвэл их тохиромжтой байдаг.
Мөнгө ирж л байдаг, явж л байдаг харилцаа ч бий болдог бас дуусдаг харин залуу хүн боловсролдоо үргэлж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Чамд сурсан зүйл чинь л тус болно
8. Хаашаа явж байгаагаа хэн ч мэдэхгүй
Бид оюун санаа, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны хувьд таг зогсчхоогүй л бол үхчхээгүй л бол 5 жилийн дараа хаана байхыгаа яг таг бараг л мэдэхгүй. Ирээдүйд юу болох тухай эсвэл одоо юу болоод байгаад хэт утга учир өгөхөө зогсоосон нь дээр. Та өөрт хараахан байхгүй зүйлээ хэзээ ч алдахгүй. Томас, 56
Бидний яг одоо чухал гэж бодож байгаа бүхэн 10, 20 жилийн дараа тийм ч чухал биш болсон байдаг. Гэхдээ зүгээрээ. Үүнийг л хөгжил гээд байгаа шүү дээ. Хэт сүржигнэлгүй нээлттэй байгаарай. Симсон, 57
9. Дотны хүмүүстээ цаг гарга
Өнөөг хүртэлх амьдрал чинь амжилт, цаггүй их ажил тараад найзуудтайгаа париддаг байсан бол одоо өөрийн гэр бүл, дотны хүмүүстээ цаг гаргах санаа тавих үе иржээ. Хүн хөгширч бас үхдэг. Цаг хугацаа байгаа дээр нь эцэг эх, дотны хүмүүсдээ халуун дулаан мөчийг хуваалцаарай. Тэд чамайг хорин хэдтэй хүүхэд гэж харах үе ард хоцорсон. Каш, 41
Надад санаа тавьдаг сайн залуугаа орхиж, өөр хэн нэгэн илүү хүнийг хайж хайсан минь алдаа байж. Одоо би ганцаардаж, хэтэрхий оройтсон мэт санагдана. Фара, 38
10. Өөртөө найрсаг хандаж, өөрийгөө хүндэл
Өөртөө бага зэрэг хувиа бодож, өдөрт нэг зүйлийг өөртөө зориул, сард нэг удаа ямар нэгэн өөр зүйл хий, жилд нэг удаа гайхалтай зүйл бодож ол. Нанси, 60
Хүмүүсээс ирсэн захидлуудыг уншиж байхад энэ санаа бараг л байнга гарч байсан юм. Өөртөө зөөлөн ханд, Чиний амьдралаар хэн ч амьдраагүй, чи л өөрийгөө хамгийн сайн ойлгоно. Ренэ, 40
Намайг дөчин нас хүрэхэд аав минь байгаа бүхэндээ хүндэтгэлтэй хандаарай гэж билээ. Хорин насандаа юу болохыг мэдэх юм шиг санадаг, 30 насандаа чиний бодож байгаагаар болохгүйг ойлгоно, дөч хүрээд амьдралыг хүлээн зөвшөөрөх ухаантай болно.
Бодол санаагаа хуваалцсан танд баярлалаа.