Дараах сэтгэлзүйн тест таны сэтгэлийн гүнд байгаа, тэр бүр олж харж чаддагүй зүйлсийг илэрхийлнэ
Та асуултанд дариу, эхний байдлаар хариулаарай.
За эхлэе.
Та маш чухал зурвас дамжуулах ажилтай болсон. Таны зурвасыг хүлээж авах хүн өтгөн ойн гүнд байшинд амьдардаг.
Тэр найз тань утас, wifi байхгүй. Тиймээс та өөрөө л зөрөг замаар алхаж тийшээ очихоос өөр арга байхгүй.
Таппинг болон бясалгалын сургалт 68.000 аас 50% хөнгөлөлттэй түр хямдарлаа
Ингээд та замд гарлаа.
Ойд ортол та гэнэт чоно олж харлаа.
Таны урд байгаа чоныг та илэрхийлнэ үү.
Чоно яаж байна. Чоно таныг харж байна уу эсвэл үл анзаарч байна уу.
Чоно таныг хараад дайрахаар бэлдэж байна уу эсвэл найрсаг байна уу.
Та яах вэ, Тэмцэх уу зугтах уу. Чоно таныг хазав уу, та айлгаад явуулав уу.
Ямар ч байсан зурвасаа хүргэх хэрэгтэй байдаг.
Та хэсэг тойрч явах уу, нуугдах уу, эсвэл чоно танд эрхэлж, тантай найз болов уу.
Та байшинд ирлээ. Та ямар утгатай зурвас найздаа дамжуулж хэлж байна вэ.
Чоно бол асуудал болон үүнийг та хэрхэн шийдэхийг билэгдэж байгаа болно.
Хэрэв та залуу найрсаг чоно харсан бол таны амьдрал стрессгүй, асуудал тулгарсан ч та үүнийг
боломж хэмээн хүлээн авдаг.
Та догшин чоно харсан бол асуудлыг боломж, бүтээлч сорилт гэхээсээ бэрхшээл гэж хардаг.
Өдөр тутмын стресс дарамттай хүн ихэвчлэн ууртай том чоно хардаг.
Хэрэв чоно чамайг харсан ч үл ойшоож байвал та хэдий асуудалд санаа зовж байгаа ч тиймч их стрессдээгүй байна.
Хэрэв чоно найзархаг байгаа бол та асуудал тулгарах үед шийд олоход төвлөрдөг.
Хэрэв чоно танруу дайрахаар бэлдэж байгаа болон дайрсан бол та нилээд хүндхэн сэтгэлзүйн байдалтай байна.
Хэрхэн замаа үргэлжлүүлж байгаа нь стрессийн үед та ямар үйлдэл хийдэгийг харуулна.
Хэрэв та чонотой үзэж тарвал, та асуудлыг урьдчилан тооцоолж прагтик байдлаар шийддэг.
Хэрэв чононоос зайлсхийж байвал та асуудлыг дийлдэшгүй бэрхшээл гэж үздэг байж магад. Эсвэл асуудлыг тойруу замаар шийдэгдэхийг хүлээдэг байж болно.
Тэр зурвас бол таны хэлэхийг хүсдэг боловч илэрхийлэхээс айдаг тэр зүйл байж болох юм.
За ингээд танд таалагдсан бол найздаа хэлээрэй.
Баярлалаа
Зүгээрээ;)
Өдөр тутмын стрэсс дарамттай хүн ууртай том чоно хардаг
Тэх.
Өөрийн тусгалаа харж байгаа юм.
баярлалаа
Зүгээрээ