Архайтайп гэж юу вэ

Бид яагаад, хэрхэн түүх өгүүлэн амьдардаг вэ, Архайтайпаа таниж мэдэх нь яагаад чухал вэ

Бид яагаад, хэрхэн түүх өгүүлэн амьдардаг вэ

Бид түүх өгүүлэн амьдардаг. Кофед ярилцан суугаа, усан оргилуурын хажууд, найз нөхдийн уулзалт дээрч хүмүүсийн яриаг анзаарвал нэгэн төрлийн түүх дэлгэдэг.

Энэ түүхээрээ бид холбодож бие биенээ ойлгож байдаг.

 Тэрхүү хүүрнэгчийг таниж, судалвал бид өөрсөдийгөө илүүтэй ойлгож мэдэх болно. 

 Та юуг хүсдэг, юуг чаддаг эс чаддаг, хэн бэ гэдэг нь таны олон дахин давтан өгүүлж байдаг тэр л түүхээс  бүтэж бий болдог. Хүүхэд насны эхний хоёр жил нь бидний эргэн тойронд өгүүлэгдэх түүхүүдээс  мянга мянган дүр төрх таны сэтгэл мэдрэмжинд бууж хожмоо амьдралын зам мөрд нөлөөлж байдаг. 

 Эхлээд гол утга санаа тодорхойгүй, зүүд мэт балархай байвч сургуульд орохын хирд эхлэл өрнөл төгсгөлтэй хэд хэдэн түүхтэй та бүрэлдэж эхэлдэг.

Таппинг болон бясалгалын сургалт 68.000 аас 50% хөнгөлөлттэй түр хямдарлаа

 Өсвөр насандаа бид өөрсдийгөө хэн бэ, яаж ийм болсон, хаашаа явж байгаагаа тодорхойлсон амьдралынхаа тухай тууштай түүхүүдийг өөрсөддөө ярьдаг.

20-р зууны эхний хагаст сэтгэцийн эмч Карл Юнг энэхүү түүх өгүүлэгчийн дүр түүний нөхцөл байдлын нийтлэг шинж чанарыг судлаж , яг л хөгжмийн  аялгуу соёл иргэншил бүрт адил дуурсдаг шиг энэхүү дүрүүд, хэв загварууд ч дэлхий дахинаа нийтлэг болоод хүн бүр ойлгож хүлээн авж байдгийг сэтгэлзүйн ухаанд авч үзжээ.  

Энэ нийтлэг тохиолддог дүр төрхийг Архайтайп гэх ба Грекийн Archetypos-анхдагч хэв загварууд үгнээс үүсэлтэй. 

Архайтайп бол хүний ухамсарын гүн дэх, хүн төрөлхтөний туулж ирсэн зам мөр, танин мэдэхүйн явцад үүссэн сэтгэлийн дүрүүд гэж ойлгож болох юм

Эртний үлгэр домгоос эхлээд уран зохиол, урлагт дахин дахин давтагдах энэ архайтайпууд нь хүн хэрхэн өөрийгөө танин мэдэх, хаанаас хаашаа яваа зам мөр заяа тавиланг нь тодоор өгүүлж байдгийг бид харин анзаардаггүй.

Ерөөс энэ нь та өөрийгөө олох, утга учиртай амьдралыг бүтээх дотоод дуу хоолойг сэрээж, эвлүүлдэг тоглоомыг бүтэн болгох мэт өрнөдөг. 

Америкийн уугуул индианчуудын нэгэн түүхээр Архайтайпын тухай санааг зурж хэв шинжүүдийг энд илэрхийлж үзэе. 

Бяцхан хулгана өвслөг хээр талд олон нөхдийн хамт үр тариа түүн амьдардаг байжээ. Бяцхан хулгана болон түүний найзууд  өндөр өвс салхинд хийсч даллахад, хөдөлгөөнтэй сүүдэр бүрийг  дээгүүр эргэлдэж буй бүргэд хэмээн айж нүх рүүгээ гүйлддэг байв.

Бүх түүх өөрийн сэтгэл хөдлөлийн уур амьсгалтай байдаг. Хэзээ ч бай гэнэт бүргэдийн саварт өртөх аюул отож байгаа завгүй амьдрал. Ажлын байр, гэр бүлд гээд өөр өөр сэтгэл хөдлөлийн уур амьсгал оршдог энэ нь бидний амьдралын өгүүлэмжийг бүтээлцэж байдаг. 

  Сахлаг өвсөн дундах салхины чимээ, хулгануудын гүйлдэж, шуугилдах дуунаас гадна хэн нэгний хүрхрэх дууг бяцхан хулгана гэнэт анзаарав. Энэ юун хүрхрэх дуу вэ та нар сонсов уу гэхэд бусад хулганууд юу ч бишээ бид сонсохгүй байнаа наад ажлаа л хий гэвээ. Гэвч хүрхрэх дуун бяцхан хулганы анхааралыг нь татсаар байв.

Зарим түүх нэг архетипаар голлон явдаг бол  (жишээ нь:Дайчин дайсанаа дарна) бидний хүүрнэлд гол дүр нь  үйл явдалыг туулах бүртээ улам тэлж өөр өөр архайтайпээ нээж хөгжинө. Хулгана эхлээд  Гэнэн архайтайпаар амьдарч байлаа. Толгодын цаана юу болож байгаа нь чухал биш гагцхүү өөрийн бяцхан тойрогт амьдарч өөрийн итгэл үнэмшилтэй зөрчилдөх юмсыг үгүйсгэнэ. Учир нь огт өөр үзэл өнцгийг хүлээн авахын тулд юуг таниж мэдэх бол тэр мэдэх зүйл нь юуг золиослох болоо гэж эмээнэ. Бяцхан хулгана хүрхрэх дууны талаар асууснаар асуудал үүсэж өрнөл эхлэнэ. Ихэнх түүх асуудлыг хэрхэн шийдэх арга зам олох тухай үйл явц болдог

Бяцхан хулгана нөхдийн хэлсэнд сэтгэл үл ханаж чихэнд сонсогдох тэр дуу гараад байгаа газрыг олохоор шийдэв. Хэдий айж байсанч бүргэдээс хамгаалдаг хад чулуу, үүрээ орхин сахлаг өвсөн дундуур цааш явлаа.

Заримдаа хувийн асуудал гэж үздэг зүйл нь хүний ​​​​амьдралын шинэ, судлагдаагүй чиглэлд эхлүүлэх дуудлага болдог. Энэхүү дуудлага нь амьдарлын замналыг эхлүүлэх адислал болох үе бий. Ихэнх хүн энэ дуудлагыг үл анзаарч нойрмоглож явдаг.

Бяцхан хулгана өтгөн өвсөн дундуур бүргэдийн сүүдрээс зайлсхийн хэдэн цаг гүйв. Түүнийг зөвхөн архирах дуун хөтлөж авай. Эцэст нь тэр  бүргэдээс айсандаа зүрх нь цохилж байгааг ч сонсохгүй болтлоо архирах чимээнд ойртон ирэв. Тэр юу хийхээ мэдэхгүй зогсоод орчин тойрныг сайтар үнэрлэв. Яг тэр үед нэгэн дуу хоолой түүнд “Бяцхан хулгана, аль болох доош бөхийж, чадах чинээгээрээ үсрээрэй” гэж хэлэв. 

Бяцхан хулгана бүх л хүчээрээ үсрэв. Түүний толгой сахлаг өвсний дээгүүр гарч орчиныг харлаа. Энэ мөч түүний бүхийл амьдралд нөлөөлөх юм шиг санагдав. Тэнгэрийн хаяа хүртэл гол урсах агаад нэгэн тохойд сараана цэцгийн дэлбээ урсаж байхуйд дээр нь нууцлаг хоолойн эзэн мэлхий сууж байлаа. Тэртээ алсад сүрлэг нэгэн уулсын оргил дүнхийнэ. Бяцхан хулгана голын уснаа халтирч унав. Мэлхий түүнд одоо чиний шинэ нэр бол Харайдаг хулгана боллоо гэв.

Амьдралын дуудлагад хариу өгсөнөөр хүний зөн нээгдэж, хараа билэг тэлж эхэлдэг. Ингээд амьдралын замналын дараагийн үе рүүгээ ордог. Яг л Адам Эва хоёр сайн мууг таних модны жимс идсэнээр нүцгэн байгаагаа харан ичсэн лүгээ тэд дахин өмнөх шигээ Гэнэн байж эс чадна. Бяцхан хулганы замналын явцад туслагч мэлхий түүнд хараа билэг нь нээгдэж эхэлснийг илэрхийлэн Харайгч Хулгана нэр оноов. Танин мэдэхүй, харах өнцөг, хэл яриагаар амьдралыг өөрчлөгч чадвар нь Шидтэн хэмээх архайтайпийн гол хүч чадал болдог. 

Өөрийн олж нээсэн гайхамшигт ертөнцийн тухай бусад хулганууддаа хэлэхээр, бүргэдээс ч айхаа умартан Харайгч хулгана нутгын зүг гүйлээ.

Буцаж очиход ижил нөхөд нь түүнээс айгаад байсанд Харайгч хургана ихэд гайхлаа.  Түүний шалба норсон бие, шүлсээ үсчүүлэн ярих хийгээд араатан амьтаныг ч үл хайхран гүйн ирсэн зэрэг нь галзуурсан мэт бусадад нь санагдав. Араатан хүртэл тоогоогүй энэ амьтаныг бид хэрхэн тоох билээ хэмээн бусад хулганууд зай барив.

Харайгч хулгана нөхдөөсөө өөр болсон тул тэд түүнийг нийгмээсээ шахан гадуурхав. Харайгч хулгана одоо Өргөмөл архайтайптай болов. Өргөмөлийн түүх бол ихэвчлэн нийхэмлэг, овог аймгаа илүү том ауга зүйлд урайлан дуудах эсвээс шинийг санал болгосноор үр дүнд нь урвалт, айдасыг хүмүүс өөрсөдөө бий болгосон үйл явдал байдаг.

Харайгч хулганы үс хатсан хэдий ч нөхөд нь түүнээс айсан хэвээр. Тэрээр хүрхрэн урсах голын чимээ, алсын нууцлаг уулсыг барааг мартаж чадахгүй байв.

Юуч болж байсан заавал тэр нууцлаг ууланд хүрнэ дээ хэвээн Харайгч хулгана шийдээд хэдэн үр цуглуулж аваад өргөн талыг туулахаар сэтгэл шулуудан гарвай.

Эрэлчиний түүх бол үргэлж эрэл хайгуулын үйл явц байдаг. Улмаар таниж мэдээгүй газар нутагт, орон зайд очих хэрэгтэй болдог. 

Өмнө нь явж байгаагүй өргөн талаар, бүргэдийн сүүдрээс болгоожлон бутнаас бутанд гүйн нуугдан явав. Ингэж хэдэн цаг гүйсэний эцэст тургих, хүнгэнэх нэгэн дууг сонсов. Ажиглан харвал нэгэн том үслэг амьтан хонхорт хэвтэж байв.

Харайгч хулган болгоомжтойгоор тэрхүү амьтанд дөхөн чихэнд нь хүндэт ах минь хэмээн дуудахад тэр амьтан үл сонсов дахин нэг дуудлаа. Том дуграг нүд нээгдэв. Аянга мэт хүнгэнэсэн дуун гарч намайг Одос үхэр гэдэг. Нэгэн цагт талыг эзэгнэнхэн явдаг байлаа одоо энэ хонхорт үхэт хийн хэвтэх өвчин тусав. Хулганы нүд идвэл гагцхүү эдгэнэ гэсэн чи хулгана гэж юу байдгийг мэдэх үү хэмээн хэлэв. 

Харайгч хулгана зог тусан, энэ сүрлэг биет гайхамшигт амьтан үхэлд тулжээ би жижигхэн хулгана түүнд нэг нүдээ өгөе надад хоёр байгаа шүү дээ хэмээн бодохуй нүд нь аяндаа бүлтэрч өнхрөн унав. Харайгч хулгана нүдээ өгмөгц зэрлэг үхэр илааршив. Зэрлэг үхэр эрхэм дүү хаа зорино би яаж туслах вэ хэмээв. Харайгч хулгана учир явдалаа хэлэв. Их талыг туулхад чинь би туслая чи миний хөлийн хооронд гүйж яваа, бүргэд болон өөр амьтан чамд халдахгүй гэвээ.

Зэрлэг үхэртэй хамт ийн явсаар уудам талыг тууллаа. Тэгээд Одос түүнд амь насыг минь аварсан чамд талархалаа гэлээ.

Энд бид Халамжлагч  архайтайптай таарч байна. Өрөгч нинжин, хүн чанартай болохын тулд бусдыг өөр  шигээ санаж үйлдэх амьдралын шат бий. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ.

Дагшин уулсын бэлд явахад бас нэгэн дуун гарав. Өнгийн харвал түрүүний одосоос арай бага хурц шүдтэй нэгэн байх аж. Тэр амьтан Харайгч хулганатай харц тулгарлаа. Зугтах боломжгүй тул мэнд мэдэв. 

Намайг харайгч хулгана гэдэг

Намайг …. Байз миний нэрийг… би сандаггүй ээ

Байз чамайг хулгана гэдэг гэнээ, Намайг хулганы нүд идвэл … за байз..

Таны ой ухаан сэргэнэ гэжүү.  Нэрээ тиймээ.

Харайгч хулгана бодолч унав. Дагшин уулсын бэлд ирсэн байдаг. Сүр жавхлантай энэ амьтаны ой санамжийг сэргээхэд үлдсэн ганц нүдээ өгие. Ингэж бодуут нүд нь аяганаасаа өнхөрөн унав. 

Ой санамж нь сэргэсэн чоно түүнийг энэ уул руу гардаг цорын ганц нууц жим дээр хүргэн ирэв.

Хараагүй болсон харайгч хулгана жим өгсөн үнэрлэн тэмтчив. Дээрээс бүргэд шумбан ирэх шиг санагдахуй үхлээ хүлээн хэвтэв. Удаан хэвтэсний эцэст нүдээ нээлээ юмс бүртэлзэн харагдаж эхлэвэй.

Нэгэн дуун гарав. Харайгч хулгана чадахын дээдээр мярайж үсрэхийн дээдээр үсрээрэй. 

Харайгч хулгана үсрэв. Салхи түүнийг тэврэн авах шиг санагдахуй тэрээр өндрөөс өндөрт нисэж эхлэв. Түүний нүд тэртээ доор харагдах бүхнийг сайтар ялган харж байлаа. Тэртээ доор сараан цэцгийн дэлбээн дээр өнөөх мэлхий сууна. 

Одоо чиний нэр Дүүлэгч Бүргэд боллоо гэвээ.

Бяцхан хулганы аялал бол эрэл, хувиралын түүх юм. Жижиг жижиг өөрчлөлтүүд нийлсээр нэгэн том хувиралыг авч ирэх энэ үйл явдалыг ихэнх соёлд бие хүний хувирал боллоо гээд нэрийг сольж тохирох нэрийг оноодог. Одоо ч энэ уламжлал хэвээр буй. 

Бяцхан хулгана Бүргэд нэртэй болсон нь хулгана орчиноо л харах хязгаарлагдмал хараагаа алдаж оронд нь маш хурц дэлгэр бүргэдийн харааг олж авсан хувиралыг илэрхийлжээ. Хулганы хараагаа алдсан нь өөрийн мэддэг бүхнээ ардаа орхиж дараагийн шинэ зүйлийг хүлээн авах бэлтгэл болсон. Тэр гарсан орон зайндаа бүргэд мэт алсыг харах хараа билэг, ухааныг бий болгосноор түүнийг нөхөд нь Бүргэд гэж дуудах болжээ.

Энэ мэт домог, үлгэр, эрт эдүгээгийн зохиол бүтээлд байх дүрүүдийг харвал хүний хөгжлийн 12 архайтайп тод илэрч байдаг. Архайтайпуудын тухай цаашид бичих болно.

Энэ архайтайпууд нь бие хүний хүсэл, зорилго, үйлдэлийн хийх цаад далдын хөтөч нь болж байдгийг нилээдгүй эрдэмтэд судалжээ.

Таныг ямар архайтайпууд хөдөлгөөд, сэдэлжүүлээд байдгийг олж мэдсэнээр амьдралаа сэргэг ухамсартай удирдах үндсэн нэгэн хүчин зүйл бүрдэнэ. Учир нь архайтайпууд бол ухамсарын гүний гүнд өгөгдсөн анхны суурь төлвүүд бөгөөд өөрийн оронтой амин чанартай, амьдралын тодорхой үед өөр өөр архайтайп гурвалын холбоосоор эрчимжиж байдаг. 

Та ямар архайтайпын гурвалаар амьдраад байгаагаа олж мэдэх нь маш олон асуултын хариулт болдог. 

12 архайтайп гэж юу вэ, Хэрхэн архайтайпаа таних вэ сургалт тун удахгүй явагдана. 

Та шинэ пост, шинэ сургалтын мэдээлэл цаашид авч байх бол манай цахим захианд бүртгүүлээрэй.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн