Чингис хааны суу билгийн
тэнгэр тавилан ба квант физик
Квантын физикч, математикч ШУ доктор О. Лхагва
Нүүхүй нь жам, суухуй нь зам.
Нүүдэл нь оршихуй, суухуй нь тэсэхүй. Суухуйд хөх амин чанар үгүй,
Сүр ихт билэг хасбу тэнгэр үгүй
Сорхагтани Бэкүн
Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын ивээл дор “Чингис хаан монгол төрийн хүчирхэг жолоодогч мөн” сэдэвт эрдэм шинжилгээний хурал саяхан (2019.12.06) болов. Миний сэрж мэдэрснээр бол өвөг дээдсийн тэнгэр шүтлэг, билиг чадварыг монгол түмнийхээ зүрх сэтгэлд сэргээж, шинэ нөхцөлд язгуур өв соёл, уламжлалаа түшиглэж хамт бултаараа хөгжихийн эрч хүчийг бадраахад хурлын зорилт чиглэсэн байна. Нүүдэлчдийн соёл, сод үйлс бол шинжлэх ухааны үндэс нь одоо ч тайлагдаагүй хүмүүний танихуйн тулгуур асуудал билээ. Эрмийн энэ хурал бол дээдсийн өв уламжлалд суурилуулан эх орны хөгжих ариун үйлсийн хэтийн чиг шугамыг тодруулахад сайн эхлэл болно хэмээн билигшээж байна.
Матери, томъёо хоёр. Хуралд олон илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлүүдийг чих тавин сонслоо. Илтгэлүүдийн дийлэнх нь бодист ахуй дахь нийхмийн орчинд бүрэлдэж хөгжсөөр ирсэн түүхэн баримт мэдээлэлд тулгуурласан байв. Квант болон астрофизикийн дэвшлийн өндөрлөгөөс үзвэл Орчлон нь эгэл сэрлээс дээд тэнгэрийн сэрэхүй хүртэл билиг оюуныг багтаасан ний билиг цогцос болох нь эдүгэ илрээд байна. Энэ шинэ соргог дэвшлийн санаа чимээг материалист эрдэмтэд төдий л анзаараагүй юм шиг. Тэгвэл сурч, судалж эхэлж буй залуу үед маань хөтлүүр шинэ хүч, дуурайл дутаж байж таарах нээ. Орчлонгийн нүүхүйн жамыг баринтаглан хураасан томъёоноос хальтарч ил өнгөцхөн тойронд нь номнодог гэм физикчдийн дунд ч цөөнгүй байдаг л юм. Бодис, билиг хоёр эн тэнцүү шүтэлцсэн хумхи хийгээд үлэг, үлэмж ертөнцийн квант жамаас түүхчид хийгээд материалист сэтгэгсэд бас хальтирч, халшраад байна уу даа гэх сэтгэгдэл хурлын явцад төрөв. Гэхдээ, даяаршихуй дэгж дэлгэрэн, хүмүүний харилцаа эрс хувирч, үндэсний ёс дэг илт алдарч буй эдүгэ дээдсийн өв уламжлалыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэ хэв төрхөд хөгжүүлэх асуудал онц чухлыг молхи бодисч өчүүхэн ч үгүйсгээнүй билээ. Асуудлын шинжлэх ухааны утга учрыг тайлж мэдэрвэл амьдралд хэргэжүүлэхэд бас нэн ач тустайг эрхэмлэж байгаа билээ.
Төөрөг зураг. Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэмдэж, нүүдлийн соёл бадраасан байжээ. Тэнгэр эцэг, этгэн эх, хүмүүний бие сэтгэлийн амьсал сүлэлдээний үйлээр их дээдсийн тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсэн юм. Тэд нүүхүйн туйлын шудрага, чин үнэнч тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байж. Өрнөдийнхөн аливаа юмс, бодисыг буталж, “эгэл” үүрмэгийг нь судлаад онч сэтгэлгээгээр эвлүүлж дүгнэх замаар шинжлэх ухааныг үүсгэн дэвжүүлсээр ирсэн түүхтэй. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг өнөөгийн гайхамшигт өндөрлөгт хүргэсэн нь үнэхээр бахдалтай билээ. Нүүдэлчид дээд тэнгэрээс эрдмийг шууд хүртэх билиг онгодын аргыг өнө эртнээс олж мэджээ. Мөнх Тэнгэр эрдэм нь тэнгэр, газар, хүмүүний амьсан шүтэлцэхүйн үйлээр хүний ухаарлын тэнгэрт үүддэг юмс, үзэгдлийн билиг төөрөг зургаас эхтэй аж. Нүүдэлчид аливаа юмс, үзэгдлийн мөнөөх төөрөг зургийг хурааж хуримтлуулсаар Мөнх Тэнгэр эрдмээ цогцлуулсан байна. Хэл, соёл, урлаг, тууль, билгээр сэдэж бүтээх аливаа үйлс, зөн төлөглөл ч бас л ухаарлын тэнгэрт үүдсэн төөрөг зургаас шууд эхтэй. Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээ. Туульчид олон зуун магадгүй мянганы туршид билигт дээдсийн арвижуулан хураасан сан, туулийн тэнгэр лүгээ ний болохуйд хэдэн мянган бад шүлгийг ухаарлын тэнгэр дундуураа урсган гаргаж байгаа юм. Билигт найрагчид ч шүлгийг эвлүүлж зохиодог бус ухаарлын тэнгэрт нь арга билиг хоёр ивлэхүйд уянга үйл дэвэрч гардаг байх. Туульч, яруу найрагч, хуурч, бөө нар онгод үйлийг ухаарлын тэнгэртээ буулгахад олон түмэн ч дарвин баясч билиг онгодод нийлнэ. Онгод ний заяаг тэгж түшэхүйд хүсэж хурайлсныг нь ивээх Мөнх Тэнгэрийн хүч ухаарлын тэнгэрт нь ивлэнэ. Хүмүүн анх хэлд орох үйл тэгж л өрнөсөн болов уу даа.
Мөнх Тэнгэрийн хүч. Чингис хааны суу билиг бол олон зууны туршид Дээд Тэнгэрээс хөтлөн хэрэгжүүлсэн тэнгэр тавилангийн биежиж бүрэлдсэн үр гарц гэж үзэж байна. Хүн бүр тэнгэр тавилантай. Дээд тэнгэр бол Орчлонд тохиож болох бүхий л үйлийн тавиланг хөтөлнө. Дээд тэнгэрээс заяат төрөгсөд бол мөнхүү тэнгэр тавилангийн газар лахь элчин сайд юм. Эл элчин бол эзэн сүнс мөн. Тэнгэрийн билиг сэрэхүй (cosmic consciousness) нь газар дахь хүний ахуй сэрэл мэдрэмж (consciousness) лүгээ хамсан ХАОС үйлээр сүлэлдэн уймарна. Чингэхүй хүмэнэй ухаарлын тэнгэрт(subconsciousness) нь зуурдын төөрөг зураг(parttern) бүрэлдэж бас бүрлэнэ гэж үзэж байна. Энэ төөрөг зургийг ухааралдаа буулгаж мэдэрсэн дээдэс түүнийг Мөнх Тэнгэрийн хүч хэмээсэн байна. Энэ төөрөг зураг нь ухаарлын тэнгэрт хуримтлагдсаар нүүдэлчдийн Мөнх Тэнгэр эрдэм цогцолсныг дахин болгоож бодоорой. Хүмэнэй оюун билигт ивлэсэн Мөнх Тэнгэрийн хүч тэгэхлээр сэдэж босгохуйн газрын ухааныг дайчилж хөдөлмөрөөр бүтээх ир, ур, дэмийг өгдөөнө. Хаос үйл бол ухаарлын орон дахь Тэнгэр тавилан болон төөрөг зургийг бүрэлдүүллэг торгон эрэл хайлт юм. Хаос үйлээр хорвоогийн аливаа зуурдын бүрэлдэл цэгцэрнэ. Хаос үйлээр ухаарлын тэнгэрт төөрөг зураг бүрэлдэнэ. Энэ жамыг Мөнх Тэнгэр эрдэмд их суу заль гэдэг байж. Энэ томъёоллыг товлочхоод дээдэс маань нүүхүйн урлан бүтээхүйн заяач- суу аль зүй жамыг хичнээн гүн ухаж тодруусныг мэдэрч бахархал төрнө.
Мөрөөдөл ба хурайлал. Хүмэн хүсэл, мөрөөдлөө Орчлонгийн тавилагийн далайд хурайлан гуйвал Дээд Тэнгэр буюу билиг далай нь ухамсарт сэрлийг угтан авч үйл сүлэлдэн өрнөнө. Тийм хуйлрал эргүүлэг үйл өрнөсөөр аяндаа цэгцэрэхүйд ухаарлын тэнгэрт тэнь бүтээх үйлийн төөрөг зураг буюу Мөнх Тэнгэрийн хүч бүрэлдэхийг эргэн саная. Хүмүүн ухаарлын тэнгэртээ буусан сайн, муу алив үйлийн төөрөг зураг буулгах шидтэн юм. Нэн товчхон хэлэхэд, ухаарлын тэнгэрт бүрэлдсэн сайн үйл тухайлбал, ургацын шинэ төөрөг зураг нь намартаа таригт найгаж баясгана шүү дээ. Бүтээлч ухаан тийнхүү ганцхан хүмүүнд л заяажээ. Хүмүүн бол орчлонгийн нүүхүйн оройн дээд од- цэцэг нь юм. Төөрөг зураг нь хөдөлмөрөөр бүтээлд хувирахад хүмүүн соёл иргэншлийн цогц санг бадраадаг жамтай. Чингис, Модун Шанью, Атилла хаад бол дээд тэнгэрийн хүч- шид чадлаар газар дэлхийд их үйлс бүтээсэн сод дээдэс мөн болой. Тэдний үл бүдгэрэх түүхэн үйлс бол Дээд Тэнгэрээс заяат төрсөн дээдсүүдийн тэнгэрээс гуйж, ухаарлын тэнгэртээ юмс, үзэгдлийн тэнгэр тавиланг буулгаад, тэнгэр төрт улс, нийхмийг үүсгэн бадруулсны баттай баталгаа мөн. Орчлонгийн ний амьсалт билиг оюуныг дээдэс таньж мэдээд нүүдлийн чинад тэнгэр хөтлүүрт соёлыг бадраажээ гэх санаа тэгж төрөв. Орчлонгийн нийт масс-энергийн 96 хувь нь чинад билиг оюуны эрчим болохыг физикийн ухаан ч баталчихлаа. Бидний биеийн 96 хувь нь тэнгэрийн чинад билиг энерги мэдээлэлт сан юм. Энэ бол чухамдаа мөнөөх Дээд Тэнгэр л мөн гэдэгт мөхөс бодисч итгэнэ. Аливаа юмс, бүрэлдэл нь эгэл доод сэрлээс билиг оюун (Дээд Тэнгэр)-ийг хүртэл чинад билиг энергийн олон төрөл салаа мөчрийг агуулна. Бодист ахуй сэрэл болон чинад тэнгэрийн сэрэхүйн амь сүлэлдэхүйн үйлээр чухамхүү дээдсийн билиг буюу тэнгэр эрдэм бүрэлдэн цэгцэрсний эрдмийн үндэс нь тийнхүү тодорч байна. Хөгжил, мандлыг нь өвөг монголчуудын сод түүхт баримт нотолж, улам ч тодорсоор байгаа билээ. Дээд тэнгэр заяатны удам тул ариун хүслээ тэнгэрт хурайлан мөнх тэнгэрийн хүчийг Хаантан шигээ буудгаж, тавилан төөргөө өөрөө жолоодох заяач бидэнд бий гэдэгт итгэж байна.
Тэнгэр тавилан ба дээдэс. Бодист шинжлэх ухаан хөгжихөөс өнө эрт дээдэс маань билиг эрдмийг хөгжүүлэх шид чадлыг эзэгнэж, нүүдлийн соёл бадраасныг ярилцлаа. Тэд нүүхүйн туйлын шудрага, үнэнч Тэнгэрийн жамыг нийт хүмүүн төрөлтний хүртээл болгохоор аян дайнд ч мордож байсныг эргэн саная. Дээдэс маань хойч үеэ билиг тэнгэрт “халих” ир хийгээд урд сургаж ахуй ба чинад ертөнцийн шүтэлцэхүйн үйлээр их дэмийн заяаг эзэмдүүлэх аугаа зорилготой явжээ. Тэнгэрийн билиг чадварын сургамжийг үлдээх зорилтоо хэрэгжүүлсний нэг тод баримт бол билиг “нууц” товчоо судар яалт ч үгүй мөн. Тэнгэр тавилан бол хувь-бие хүний амьдралд тохиосон үйлс төдийхөн бишийг дээдэс гүн мэдэрч байжээ. Тэнгэр тавилан бол олон зуунаар угшин бүрэлдэж тодордог жам-уламжлалт өв дэг, тавилан заяач мөнийг дээдэс билиг оюунаараа мэдрээд үйлс төлжихүйн хэлхээг нь нууц товчоо судартаа шингээсэн байна. Тэнгэр тавилан бол нүүдлийн соёлын тэнгэрийн жам, жолоодлогыг эзэн-сүнс- хүмүүн хурайллаар урьж газарт хэрэгжүүлсэн ариун үйлсийн цувраа ажээ. Тухайбал, Бөртэ чоноос Чингис хааны аугаа үйлс бадрах хүртлэх олон зууны туршид дээд тэнгэрээс заяатнуудын тэнгэр тавилан тасралтгүй бүрэлдэн дэвжснийг нууц товчоонд зураглан харуулжээ. Энэхүү тэнгэр тавиланг чухамхүү дээд тэнгэр жолоодон хөтөлсөн нь нууц товчооны билиг цараанд тодхон харагдана. Тэнгэр тавилан бол дээд тэнгэрээс заяат нүүдлэчдийн удмын заяа чадварын гурван цагийн мэдээллийн босоо голч багана юм. Улс гүрнийг тэргүүлэх, соёл, аж ахуй хийгээд эрдмийн тулгуур чиглэлийг ахуй цагийн урсгал дундуур үр бүтээдтэй хөтлөн залуурдаж байгаа хүмүүс бол зуурдын биш чухамхүү тэнгэр тавиланг нь бүрэлдүүлэн хэрэгжүүлдэг байна. Энэ бол ойрын жишээ юм. Тэр тэнгэр билиг чадвараа эдүгээ гээсэн учраас монгол түмэн минь эзгүйрэн алдуурч, харь үзлийн “саварт” өртөж, хар бодолтны “идэш” болсоор байгаа бус уу. Тэр тэнгэр тавилан хийгээд билиг хүчний шинжлэх ухааны үндсийг бэдэрч илрүүлээд монгол улсаа хөжүүлэхэд дээдсийн билиг өв уламжлалыг түших зорилтыг эрхэмлэх цаг тулж ирснийг хүн бүр мэдэрч яваа шүү дээ.
Скалар долгио. Квант физик дэх хоморго дэнс (nolocality) хэмээх зарчим ёсоор Орчлон даяарх бүх юмс, үзэгдэл яавч үл салах амьсал шүтэлцээтэй. Энэ бол хумхын жамаас эхтэйг өмнө ч дурссан билээ. Үлэмж, үлэг юмс бүгд хумхи ертөцөөс бүрэлдэнэ. Орчлон тавилан нь нь хумх ертөнцийн дэг зүйгээр төлжин бүрэлдэх түгээмэл жамтай аж. Эдүгэ эл зарчим нь квант болон астрофизикийн туршилтуудаар нотолгоотой болсоор. Гар утсаар ярихад чагнуур дотор үүдсэн хөндлөн цахилгаан соронзон долгио нь бүрдлийнх нь эсэрүүцэл, мөн хэлбэлзэх хэрэгсэл дэх үйлд өртөж дуу, дүрсэд хувиран энергээ барж төгсдөг гэдэг юм. Максвелээс инагш тэгж үзсээр цахилгаан соронзон техник өнөөгийн гайхамшигт дэвшилд хүрч ирэв. Гэтэл тийм биш чухамхүү маны төсөөллийн гаднах чинад ертөнцтэй амин сүлбээтэйг саяхнаас мэдрэх болов. Нөгөө долгионы давших хэсэг нь ил ертөнцийг орхиж чинад ертөнц рүү оддог (сербийн Тесла ХХ эхэн) байна. Ил бодист ертөнцийн мэдээг далдад дамжуулах, бас хүлээн авах жам тийм аж. Энэ долгио бол скалар гэгдэх чинад цахилгаан соронзон долгио юм. Бодис, шим ертөнц бүгд төрөл төрлийн скалар долгионыг чинадад илгээж бас хүлээн авна. Цөм, атом, молекулын хувирал ч чинад ертөнцөд өөр өөрийн скалар долгионыг илгээнэ. Шүтэлцэнэ. Эс, ДНХ хоорондоо биоскалар долгионоор харилцдагийг илрүүллээ. Билиг оюунт хүмний бодол бол скалар долгио мөн аж. Бодол чинад далд болохыг хэн хүнгүй мэднэ. Скалар долгионы онцгой шинж бол чинад далдын болохоор энергиэ алдаж саардаггүй. Орчлон даяар эгшин зуур тарна. Дэлхийг нэвтрээд эргэж ойсон долгионоос нь тэндэх “далд” юмсын зураг, үйл хувирлыг тандан босгож болох нь тодров. Хүмэнэй бодол санаа бол далдын скалар долгио учраас билгээр мэдрэх чадвартай юм. Бас хүний бодлын ертөнцийг тандах, өвчнийг нь илиаршуулахад билиг чадлыг нь дайчлах идтэй аж. Скалар долгио нь аливаа юмсын язгуур зүй тогтол, цаг хугацааны жамыг хувиргах шидтэй. Амьд юмсын ой төсөөлөл, оюун билигийг самууруулах идтэй. Цэргийн зориулалтаар ашиглахаар эрчимтэй судалж байгаа юм.
Холограф. Халсанд үйлчилсэн гэрлийн долгионы энергийн эрчмийн ул мөрөөр ердийн зурагийг тодруулдаг. Эдүгээ холограм гэх 3D зураг олон салбарт тууштай нэвтэрч байна. Долгионы хигээс буюу фазын ялгаа болон харгалзсан энергээр холозургийн хальс үүсдэг. Хальс хоёр хэмжээстэй. Холохалсыг хичнээн хигэж жижиглэсэн ч уул биетийн 3D дүрс бүтнээнээр гардаг. Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийг туулжээ. Нүүхүйн энэ бүх үйл нь скалар долгионоо чинадад илгээжээ. Бүх олон холодолгионууд төрөл төрлөөрөө үржилдэн (diffraction) найрахад орчлонгийн холограм буюу энерги мэдээлэлт орон үүсчээ. Дам туршилтын баримтаас ургуулахуйд өмнө дурьдсан бүх төрлийн скалар долгионууд чинад ертөнцөд холограф мэдээллийн далай үүсгэсэн нь тодорхой болж байна. Тийм чинад холограм бол Орчлонгийн ой санамж бөгөөд ил далдын алив үйлийн заяачийг шийдэх, хөтлөхүйн зөн ундрага буюу энерги- мэдээллийн хүчний далай юм. Гагцхүү биднээс чинадад буй. Энэхүү сан далайг дам туршилт ч бас л алгуур илрүүлсээр байна. Нейрофизиологч Прибрам уураг тархины эд эс, нейрон холограм бүтэцтэйг туршлагаар тандсан байна. Нэр физикч Д. Бом цөмийн нэг эгэл бөөм Орлонг босгох бүрэн мэдээлэл агуулна гэж таамнал дэвшүүлсэн юм.
Амьсан сүлэлдэхүй. Орчлонгийн билиг амьсахуйг тандан илрүүлж буй зарим физик туршилтыг бас дурьдмаар санагдана. Хүний бодол бодисын төрх төлөв бүрэлдэхэд эрс нөлөөлж байгааг японы эмнэлгийн физикч Эмото туршлагаар нотолжээ. Давхар нэрсэн усыг хөлдөх явцад нь сайнаар магтахад гоё 6 талт талст, бас аль муугаар хэлэхэд эв хавгүй дүрс болжээ. Цагаан будааг соёолуулах, талстыг ургуулахад оюун билиг хүчтэй нөлөөлж байгааг туршилтаар бас илрүүлжээ. Бодис, юмсын төрх төлөв бүрэлдэх, үзэгдэл, үйл хувирлыг хүний санаа бодлоор жолоодож болохыг энэ туршилт нотлов. Энэ зүй тогтлыг дээдэс мэдэж байсан нь лавтай. Хур бороо дуудах, зад барих тухай домог яриач байдаг шүү дээ. Дээд Тэнгэр нь элчин-эзэн сүнснийхээ үгийг сонсдог билиг ухаант оршихуйн болохын нотолгоо энэ буюу. Хумхи ертөнцийн бөөмс сүлэлдэн амьсах квант жамтай буюу зааглан тодорхойлох нь туйлаас боломжгүй. Эл зүйг цөөнгүй туршилтаар судалсны хоёрыг нь дурьдъя. Дэлхийд 600 гэрлийн жил туулж ирсэн хоёр одны туяанууд анх үүсэх үедээ амьсан сүлэлдснийг туршилтаар тогтоов. Товчхон хэлбэл тэр хоёр туяаны задалж өөр туяатай сүлэлдүүлэхэд ижилхэн мэдээллийг агуулж байсан нь батдагдсан. Нэгийг өөр туяатай сүлэлдүүлж хувиргахад нөгөөх нь хичнээн алс байсан ч ижилхэн хувирна. Орчлон бүхэлдээ тэгж амьсан сүлэлдсэн байх буюу. Энэ төрөл туршилтыг газрын олон лабораторт үйлдэв. Хятадын эрдэмтэд хиймэл дагуулаас сүлэлдүүлсэн хоёр туяаг хоорондоо 1200 км зайтай хоёр станц руу илгээжээ. Нэг туяаг задалж өөр туяатай сүлэлдэл үүсгэхэд нөгөө станц дахь туяа нь хувирч амь заяачтай нь тодорчээ. Тэр явцад мэдээллийг тайлж мэднэ. Ирээдүйн сансрын холбоонд чинад билгийн буюу квант сүлэлдэхүйн жамыг ашиглах ирээдүй тодорч эхлэв. Дэлхий дээрх хүн болон бусад юмсын бөөмсийг сүлүлдэхүйн жамаар алсад хувилж болох юм. Зөн билгээр орон зайг товчлон юмсыг бүрэлдүүлэх шилжүүлэх билиг чадал дорнын болог Мөнх Тэнгэр эрдэмд байсныг хойч үе маань судлах цаг ирнэ гэдэг итгэж, тэнгэр тавилангийн ерөөл өргөнөм. Энэ асуудал нь квант физик дэх зэрэгцээ ертөнц гэх таамнал руу нийлэх бөлгөө.
Сүнс ба холограф. Орчлонгийн нүүхүй нь цөмийн тэртээх, цөмийн, химийн, биологийн, бас оюун санаа болон чинад билигийн аливаа үйлийн скалар долгионууд Орчлонгийн холограм далайг үүтгэх тухай өмнө ярилцсан. Энерги- мэдээллийн энэ далай орон нь хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг тэгш агуулна. Сүнс бол мөн билиг мэдээллийн холограм төрлийн тун – хувь хүмэнэй богц мэдээлэл хэмээн төсөөлнөм. Сүнс нь хүний ухаарлын далайд бүрэлдсэн, билиг төөрөг зургийн холограм сан хэмээн төсөөлнөм. Энэ бол чинад заяач бүхий үйл мөн. Хүмэн боддлоороо сүнстэйгээ хөөрөлдөж байдаг болов уудаа. Тэгэхлээр сүнс нь хүний амьддаа бүтээсэн, бүтээлцсэн эрдэм, соёл, урлагийн сан- холограм мэдээллийг авч (Plato) буцдаг бас эргэж хэрэглэхийн шинжлэх ухааны үндэстэй болж байна. Дээдэс маань билиг соёл, эрдмээ хөгжүүлэхдээ чухамхүү эл чинад нөөцийг ашиглажээ. Холограм далай нь Орчлонгийн бүх цэгт түгэж дүүргэх өвөрмөц шинж чанартай. Бодист бүх юмс, ДНХ, нейронч холограм заяачтай. Хүний ДНХ болон түүнээс тасалж авсан хэсэг суурь багц хоёрыг хол тусгаарлаад эзнийх сэтгэлийг хөдлөгөхөд ДНХ-ээс цацрсан туяаы дэвтамж эрчим нь давхцаж байгааг туршлтаар тогтоожээ. Энэ нь ДНХ бол холограм мөний нотолгоо юм. Бодист бүх юмс чинад холограф далай буюу Дээд Тэнгэрт булхаж байх аж. Бодист юмсыг билиг энергийн царцмал төрх гэж үзвэл илүү зохимоор. Бид дээдсийн сүнстэй хамт байвч хандах замаа мэдэхүй чинад далдад байлгах аж. Хурайлан дуудахад холограф орон (тухайлбал, сүнс) нь дарвиж, хүмэнэй ухаарлын тэнгэрт заларч, түүхэн мэдээлэл, мэдлэгийг хүссний дагуу хариулж дуулгана. Удган, зайран нар дээдсийн онгодыг урьж, эрдэм, мэдээлийг тэгж авдаг байж. Үндэстнийг бүхэлд нь хамран газар сайгүй үйлддэг байсан энэ үйл буулт бол өвөг монголчуудын билиг тэнгэрээс суралцдаг сургууль нь байж. Цэгцэрч гэгээрлийн дээд төвшиндөө хүрээд их сургуулийн зиндаа түшжээ. Билиг их сургуулийн “професорууд” нь билиг танхай асан дээдсийн онгод-сүнс байсан аж. Дашрамд хэлэхэд өнөөгийн эрдэмт билиг чадалтан нар дээд тэнгэр буюу тэнгэрийн хүчээр , “мянган жилийн ирээдүйг угтан мэдэгч зөнгөөр( Сорхагтани)” түмнийг гэгээрүүлэх их зорилтыг эрхэмлэх цаг ирчхээд байна. Монголчууд билиг эрдмийнхээ эрчин дор тэнгэрийн нэгэн “хүмэнд” багцарч аугаа шид чадал олсныг давтан болгооё.
Билиг ба хар нүх. Доод сэрлээс дээд билиг тэнгэр мэдрэмж хүртлэх илрэл жишээ газарт бүгд л бий. Амьгүй бодис буюу эгэл сэрэлт юмс, нян бирдээс сээр нуруут амьтныг хүртлэх ахуй үйлийг тусгаж сэрдэг биологи төрөл зүйлүүд байна. Харин эл төрөл зүйлүүд бол хүртэх ухах сэрлээс гадна, масс цогцост төвлөрсөн билиг ухааны дөгөөтэй. Амьгүй ертөнц нь чинад энергийн төвлөрлөөс үүдэлтэй савдаг, лус, шамбалын орон гэх төвүүдтэй. Хүмүүн бол бүр Дээд Тэнгэрийн буюу тэнгэрийн сэрэхүйгээр амилсан дээд билиг заяачтай юм. Тэгэхлээр эгэл сэрэлтэй амьгүй юмс, ухамсарт сэрлийн төвшин дэх амьд юмс, тэнгэрийн сэрэхүйт хүмүүний шүтэлцэхүйн зачач бол Орчлонгийн ухаарахуйн газар дахь иж бүрэлдэл мөн. Харин их Орчлонд бол оройн дээд билиг оюуны төвлөрөл(хар энерги, хар нүх?) бий. Нүсэр том, бас бэсрэг хар нүхийг туршилтаар илрүүлэв. Хар нүхний бүр цэгэн төрөл бол торсион орон болов уу даа. Хайзенбергийн шүтэн гүйцээх зарчим ёсоор тэртээ 10-33 метрийн гүнд 1097 г/см3 нягт бүхий чинад энерги мэдээллийн гаргууд нягтрал бий. Тэр билиг хар нүх аливаа юмсын масс-энергийн 96 хувийг эзэлдэг бизээ. Үлэмж, үлэг, хумхи хар нүх, хар энергийн амьсал нь хүний оюун оюун билиг лүгээ үл салах амь заяачтай. Орчлонгийн эл билиг- хар далай бол бодист ил хийгээд чинад ертөнцийн амсахуйн заяаг хөтлөн жолоодох оройн дээд билиг хүч- төөрөг заяачийн эх ундрага гэмээр. Ил хийгээд чинад ертөнцийн хам үйлийн холограф далай нь гурван цагийн мэдээлдийг эрх тэгш хадгална.
Дээд Тэнгэр бол Орчлонгийн энэ бүх оршихуйн шүтэлцэн нүүхүйн үйлээр бүрэлдэх, бүрлэхүйн зуурдын тавилан, дэг эрэмбийг хөтлөх билиг оюуны шийдэл- хүч юм. Монголын билиг соёлыг гутааж, “хар домог” найруулсан өрнийн судлаачдын бүтээлийг шүүхдээ нэрт эрдэмтэн Лев Гумилев энэ дүгнэлтийг хийсэн байдаг юм. Эндээс өлгөхүйд хүмүүн бол газар дахь шим бодист цогцост шүглэсэн Дээд Тэнгэрийн төлөөний “бүрэн” эрхт элчин аж. Эл элчин нь чухамдаа билиг “сүнс”-богц холограм болохыг болгоогоорой. Сүнс, цогцос хоёр шүтэлцэх үйлээр амьсдаг боловч тусгаар бодгал болохыг физикчид, эмч нар баталжээ. Дээд тэнгэр орчлонгийн нүүхүйн жам, дэг эрэмбийг хөтөлдөг бол хүмүүн газарт оюун билгээрээ бүхнийг үүтгэж бүтээдэг. Физик тулгуур хүчнүүд бол дээд тэнгэрийн бодист юмсын шүтэлцэх үйлээр илэрч буй харилцааны дүрэм дэг, эрэмбийг гүйцэтгүүр бололтой. Дээд Тэнгэрийн билиг оюуны бодист ертөнц дэх зараал- жолоо хөтлүүр л эл хүчнүүд болов уу даа. Газар дахь бүхий л үйлийн тэнгэр тавилангийн хөтлүүр нь билиг оюуны эрч хүч юм.
Тэнгэр заяач минь хаяагүй. Нүүхүйн хар үүл гайд дайруулах явцад монголчууд мөнөөх тэнгэрлиг шид чадлаа гээж, илийн хавцал, дарангуйлах хуулийн занганд оржээ. “Алтан торонд суусан ч амарч чадахгүй “ гэх ардын хэллэгийг сангагдуулдаг юм. Тэнгэр-байгаль-хүмүүний амьсахуйн заяачийг дахин эдлэхийн тулд цөөхүүлээ бид тэнгэрийн туйлын шудрга дэг сахилгыг үлэг цогцос хийгээд хумхи бүэлдэл нь боох эд эс, ДНХ, уураг тархины нейрон, мах, цус, чөмөгний бөөмсөөр мэдэрч мөрдөх жам ёстой. Энэ бол Тэнгэр-газар-хүмүүний шүтэн барилдлахуйн жам-их ясахуй билээ. Цогцос эд эс, ДНХ, нейроны бүтэц дэх бөөмс билиг эхлэлтэй. Бөөмс Орчлонгийн төрөл төрхөм лүгээ амьсан эгшин зуур харилцан мэдээ солилцдгийг физикт бас баталсан билээ. Харь хөтлүүрт хар мэдээ дохиог мөнөө бид тэнгэрээ гээж бузардсан сэтгэлээр хүлээн авч байгаа. Тэр бузар дохио үйлээр тэнгэр тавилангаа үргээж, буртагт төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж байгаа нь харамсалтай. Энэ бол нүгэл. Нүгэл ил болохуйд нүдээр гоождог нь жам шүү: Байгаль дэлхийд од гариг, уулс ус далай, шим ертөнц мэтэд өнөөх чинад энерги мэдээллийн “хүндийн” төвүүд үүсдэг нь физикийн зүй тогтол мөн. Онгод сүнс, савдаг, лус мэт төрх жам гэх төөрөг хүч байдгийг нүүдэлчид мэдэрсэн нь тодорхой. Хүмүүн Орчлонгийн ил хийгээд далдыг адилхан мэдэрч, дээдлэн хүндэлж байж, зуурдыг туулах заяачийг чанд сахихыг өвөг дээдэс гэрээслэн үлдээсэн байна. Байгаль, хүмүүн, амьтан ер эх болсон бүх зүйл юмс бол эрх тэгш байх тэнгэрийн жамыг иргүнд мэдрүүлж, дагах дэгийг их дээдэс тал эутагт өнө эртнээс хэрэгжүүлсэн юм..
Хүмүүн төрөлхтнөөс хамгийн түрүүнд тэнгэр тавилангийн далайд хандан хурайлж, хүссэн үйлсийн төөрөг зургийг ухаарлын тэнгэртээ буулгаж сурч. Тэгээд газарт ухах сэдэл сэтгэлгээр урлах ухааныг сийлээд чөлөөт гарын дүйг дайчлан хөдөлмөрлөж байж соёл, иргэншлийг нүүдэдчид бадраасан байна. Дэвшлийн замаар тэгж өгссөн байна. Суурин ард түмний эрдэм ухаан ч ерөнхийдээ ижил зарчимд суурилна. Тэд дээд тэнгэрт шууд хандаагүй мэт авч, ертөнцийн эзэн гэх үнэмшдээр залбирч, хатуу итгэсэн бодист ахуйгаас эрдэм соёлыг төлжүүлэн, хуульт засаглалыг бэхжүүлжээ. Дэлхий дээр өнөөдөр хуульт засаглал хямарч, эрч нөөц нь шавхагдсан нь улам бүр тодорсоор бус уу. Нүүдэлчид тэнгэр, газрыг шүтэж, олон омог аймаг бултаараа тэнгэрийн билиг заяачийг буцалтгүй дагасан байна. Дээдсийнхээ өв эрдэм хийгээд тэнгэр тавиланг сэргээн босгох зорилт цөөхүүлээ бидний өмнө тавигдав. Эрин цагийн шинжлэх ухааны дээжис ололтоор баяжуулаад дэлхийн нүдний өмнө Тэнгэрийн жамын гайхамшгийг илтгэн харуулая. Энэ бол дээдсийн гэрээслэл мөн. Тэнгэрийн жам хэрэгжиж, Монгол гэх нэр дэлхийд бадартугай
Квант физикч, математимкч, физмат ШУ доктор, О. Лхагва