Хэрхэн сэтгэлийн зовнилын төвшинг тодорхойлох вэ, тест

Заримдаа бүх зүйл болохгүй байгаа ч юм шиг, өөрт итгэх итгэлээ алдаж, дотны хүндээ хамаг уур уцаараа гаргаж, мэдсээр байгаа хирнээ бухимдаж стрессдэх үе гардаг. Та ойрд хир стрессдэж байна. Сэтгэл зовнилын төвшинийг тодорхойлох энгийн боловч үр дүнтэй аргыг мэдээд аваарай.

Та доорх тестээр стрессийн төвшнөө тодорхойлоод үзээрэй.

Стрессийн түвшинг тодорхойлох тест

Сүүлийн 7 хоногийн сэтгэлийн төлөвөөрөө доорх асуултад та 0-Үгүй, 1-Заримдаа, 2-Нэлээд, 3-Их, 4- Маш их, гэсэн хариултаас сонгон бичнэ үү.

Бодол санаа, мэдрэмжүүд
1. Уйтгартай, сэтгэлээр унасан
2. Аз жаргалгүй, уцаартай
3. Уйламтгай
4. Шантарсан мэдрэмж
5. Найдваргүй мэдрэмж
6. Өөртөө итгэлгүй
7. Үнэ цэнэгүй, хангалтгүй
8. Гэмтэй, ичсэн
9. Өөрийгөө шүүх, өөрийгөө буруутгах
10. Шийдвэр гаргахад хэцүү байсан

Таппинг болон бясалгалын сургалт 68.000 аас 50% хөнгөлөлттэй түр хямдарлаа

Хувийн харилцаа, үйл ажиллагаа
11. Гэр бүл, найзууд, хамт олноосоо хөндийрсөн, сонирхолгүй
12. Ганцаардсан
13. Гэр бүл, найз нөхдөдөө бага цаг гарах болсон
14. Сэдэл, урам зориггүй
15. Ажил болон бусад үйл ажиллагаанд сонирхолгүй болсон
16. Ажил болон үйл ажиллагаанаас зугтах болсон
17. Амьдралаас мэдрэх сэтгэл ханамж, таашаал алдагдсан

Биеийн хувьд
18. Амархан ядрах
19. Нойр алдагдах эсвэл их унтах
20. Хоол идэх хүсэл багасах эсвэл ихсэх
21. Сексийн дур буурах
22. Эрүүл мэнддээ санаа зовж байгаа

Амиа хорлох тухай бодох
23. Амиа хорлох тухай ямар нэгэн бодол орж ирэх
24. Амьдралаа дуусгамаар санагдах
25. Өөрийгөө гэмтээх тухай ямар нэгэн бодол

 

Нийт оноо- Дипрессийн төвшин

0-5 Сэтгэл санаа тогтвортой

6-10 Хэвийн гэхдээ аз жаргалгүй

11-25 Стресстэй

26-50 Дипресс

51-75 Дипресс хүчтэй

76-100 Архаг дипресс

Таны оноо 11-25 бол зүйрлэвэл өргөстэй цэцэг шиг. Энэ байдалд удаан байх тусам аз жаргалгүй, ихэнхдээ сөрөг мэдрэмжтэй болж эхэлдэг.

Таны оноо 26-50 байгаад сүүлийн 3 долоо хоногийн турш ийм төлөвтэй байгаа бол нэн дариу энэ байдлаас гарахгүй бол болохгүй болжээ. Учир нь та сэтгэл санааны хувьд төвөгтэй байдалд орчихоод өөрөө ч анзааралгүй яваад байж болох юм. Та ер нь амьдрал ийм л байдаг шүү дээ гээд стресстэй найзлаад эхлэх үе. Нөхцөл байдалд дүгнэлт хийж юу таныг ийм төлөвт оруулаад байгааг тодорхой болгохыг хичээгээрэй. Иога, бясалгал хийж эхлэх цаг болжээ.

Таны оноо 50 эсвэл 70 төвшинг зааж байвал та аль хэзээний тэвчихэд бэрх сэтгэлийн зовнилд өртжээ. Энэ үед бүрхэг өдөр нарны шил зүүчихсэн юм шиг бүх зүйлс бүүдгэр, юм л бол цухалдан унтууцаж, бие сулдаж, алив зүйлийн сөрөг талыг түрүүлж харан, шүүмжлэх болон бусдыг буруутгах хэнээтэй болж ирдэг. Энэ үед та Ошо эрчимт бясалгал хийвэл яг л хорны ерөндөг уух мэт сэтгэлээ цэвэрлэх болно.

Таны оноо 75 аас дээш бол амиа хорлох сэтгэл зүй үүсэх магадлал өндөр. Архаг дипрессийг хүн өөрөө өөрчлөхөд хүндрэлтэй. Иймээс сэтгэлзүйн мэдлэгээ update хийж, үр дүн сайтай сэтгэлзүйн дасгал хийх цаг болжээ. 

Стресс, сэтгэлийн зовнилыг удирдах чадвар олгох Tapping solution болон бясалгалын онлайн сургалт

[lptw_recentposts layout=”thumbnail” post_type=”post” link_target=”self” category_id=”63,23,22,53″ space_hor=”10″ space_ver=”10″ columns=”1″ order=”DESC” orderby=”date” posts_per_page=”4″ post_offset=”0″ reverse_post_order=”false” exclude_current_post=”false” override_colors=”false” background_color=”#4CAF50″ text_color=”#ffffff” show_date_before_title=”false” show_date=”false” show_time=”false” show_time_before=”false” show_subtitle=”true” date_format=”d.m.Y” time_format=”H:i” no_thumbnails=”show”]