Хүн бүхэн сайн, сайханыг мэдрэхийг хүсдэг. Хүн бүхэн санаа амар амьдарч, аз жаргалтай, хайр дурлал, сайн харилцаа, их мөнгө хийж, нэр алдартай, танхимд орж ирэхэд улаан тэнгис хоёр хуваагдах мэт бусдаар хүндлүүлж төгс төгөлдөр амьдрахыг хүсдэг.
Хүн бүхэн л ийм байхыг хүсдэг. Ийм байх ч амархан.
Хэрэв би танаас Та амьдралдаа юу хүсэж байна вэ? гэж асуувал: Аз жаргалтай байх, халуун дотно гэр бүлтэй, сайн ажилтай байх гэх мэтээр хариулах байх.
Гэхдээ хамгийн сонирхолтой, хамгийн чухал асуулт бол Та амьдралдаа ямар өвдөлтийг, бэрхшээлийг хүсэж байна вэ? гэдэг асуулт юм. Та ямар бэрхшээлийг өөрийн дураар давж чадах вэ? Чухам үүнээс л таны амьдрал ямар болох нь шалтгаална.
Хүн бүр л гайхалтай ажил, санхүүгийн эрх чөлөөг хүсдэг. Гэвч чухам хэдэн хувь нь нойр хоолгүй ажиллаж, ажил дээрээ хонож, түшмэд болон нүсэр хүнд суртлын аппаратыг давж, эхний 2-3 жил алдагдалтай ажиллаж, магадгүй амжилтгүй болж дахин эхэлж эцэст нь зорьсондоо хүрдэг бол. Хүмүүс эрсдэл үүрэхгүйгээр амжилт гаргаж, биеээ зовоохгүйгээр, шаардлагатай зүйлийг төлөлгүйгээр баялаг хуримтлуулахыг хүсдэг.
Хүн бүхэн төгс харилцаа, халуухан секс хийхийг хүсдэг. Гэвч тэнд хүрэхийн тулд хүн бүр хэцүүхэн харилцаа, уурлаж дуугаа хураах, хүчтэй гомдол, хоолой зангирах, хэлэх хэлэхгүй үгээр биенээ доромжлох зэрэг сэтгэл зүйн драмаг давж чаддагүй. Тэгээд л тэд байгаа газраа буудаллаж орхидог. Хэрэв ийм байсан бол, тийм ч байхгүй яавдаа гэх цаг хугацаа, он жилүүд өнгөрдөг. Нэг л мэдэхэд хоёр хүний хооронд асар гүнзгий ан цав гарчихсан байдаг. Нэг л өдөр яагаад ийм болчихсон юм бол гэж гайхах үед аль хэдийн цаг хугацаа нүүрээ буруулсан байх болно.
Яагаад гэвэл аз жаргал биднээс бэрхшээлийг давахыг шаарддаг. Алив нэгэн эерэг байдал бол үнэндээ сөрөг талыг нь шийдсэний л шагнал юм. Таагүй байдал таны амьдралд орж ирэхээс хамаагүй эрт л тэднээс зайлс хийж болно. Бидний нийтлэг зан араншин их адилхан. Таатай мэдрэмжийг бид мэдрэх дуртай. Гэвч бэрхшээл саадтай тулахдаа бид их маруухан. Тэгэхээр амьдралд юунд хүрч чадахыг таатай байдал биш харин таагүй байдалыг хир тэсдэг, давж гарч байгаа нь шийддэг.
Бид өөрсдийн бизнестэй болохыг хүсдэг. Амжилттай энтрепренер болоход хэрэгтэй эрсдэл даах чанар, хэний ч санаагүйг санах, тодорхойгүй төлөв, олон удаагийн бүтэлгүйтэл, олон цаг галзуу юм шиг ажиллах, бүтэх эсэх нь үл мэдэгдэх зүйлийг хийх зэрэг чадвар бидэнд хир байгаа бол.
Бидний эргэн тойронд байгаа гоёмсог бестселлэр номонд ихэвчилэн Та юу хүснэ түүнийгээ л авна гэдэг. Хүн бүхэн л ямар нэг сайхан зүйл хүсэж байгаа. Гэвч энэ хангалттай биш юм. Би хүссэн зүйлээ авахын тулд ямар үнэ төлөөс төлөхөд бэлэн байна вэ.
Таны амжилтыг шийддэг зүйл бол Та юунд дуртай, баясдаг тухай асуудал биш эсрэгээр нь Ямар өвдөлтийг тэсч гарах вэ гэдэг асуулт юм. Таны амьдралын чанар таны мэдрэж байгаа таатай туршилгаар биш бэрхшээлийг давж байгаа таагүй туршилгаар тодорхойлогдоно.
Заримдаа би хүмүүсээс Та ямар өвдөлтийг сонгох вэ гэж асуудаг. Хүмүүсийн нүд томорч буруу сонсов уу гэж гайхдаг. Энэ асуулт үнэндээ тэдний уран фантази төсөөлөлөөс илүүг надад хэлж өгдөг юм. Та ямар нэгэн зүйлийг сонгох л болно. Та өвдөлтөөс тусгаар ямар нэг амьдралыг сонгож чадахгүй. Будда хүртэл дөрвөн үнэнийхээ нэгээр Зовох нь үнэн гэсэн байдаг. Таашаал бол гоё бас хэн ч амталж чадна. Мөөмөө хөхөж байгаа нялх бацаан ч таашаалыг мэдэрч чаддаг. Ямар өвдөлтийг та тэсвэрлэж чадах вэ?
Энэ асуулт таныг хаа нэгтээ бодит зүйлд хүргэнэ. Энэ бол амьдрал өөрчлөх чадвартай асуулт. Энэ л намайг над шиг, таныг тан шиг болгосон.
Маш энгийн боловч энэ асуулт надад хандах чигийг өгдөг. Бидний тэмцэл, бэрхшээлийг даах чадвар бидэнд амжилтыг авч ирдэг. Тиймээс та өөрийнхөө өвдөлтийг ухаалаг сонгоорой. Найз минь.
.