Numerology, тоон зурхайг амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ? (9 жилийн давтамж)

Хүн амьдралынхаа тодорхой нэгэн үед зурхай, нумероложи зэргийг ихэд сонирхдог. Миний хувьд бас тийм үе байсан. Гэхдээ ямар нэг ер бусын зүйлийг хүлээж, хайгаагүй юм. Өөрийгөө танин мэдэх, байгаль эх надад ямар давуу болон сул талыг өгсөн байж болохыг л ихэд сонирхож, түүндээ ч хариулт авч байлаа. Тэр олсон мэдлэг ухаарал дээрээ хүн ажилвал нилээдгүй үр дүн гардаг юм.

Ингээд би танд хэрэг болж мэдэх зарим зүйлсийг хуваалцмаар санагдав.

Пипагорын теорем гэдгээр нь та бид сургуульд нэг бус удаа сонсож байсан эрхэм Питагорус бол одоогийн ШУ-ныг үндэслэгч аваргуудын нэг. МЭӨ 532 онд Италийн урд хэсэгт тэр үеийн Грекийн колони байсан Кротонод Питагорус өөрийн их сургуулийг байгуулсан байдаг. Хүн, өөрийгөө таниж мэдэх, хөгжүүлэх зорилготой энэ сургуульд Нумероложиг тусгайлан судалдаг байжээ. Өнөөдөр бид хүний амьдралын 9 жилийн өөрчлөлт болон давтамжийн тухай ярилцая.

Хүний амьдралд өөрийн гэсэн далайн түрлэг байх бөгөөд тэр нь хүнийг живүүлж эсвэл хувь тавиланд хөтөлдөг. Шикспир

9 жилийн давтамжийг олохдоо та өөрийн төрсөн  сар өдрийн цифрийг олох жилийнхээ цифрийн нийлбэр дээр нэмээрэй. Жишээ болгон Доналд Трампын төрсөн өдрөөр бодьё. 1964-6-14 Трамп Америкийн ерөнхийлөгч болдог жилд тэрээр ямар үедээ байсныг үзэе. 2017 он тэгэхээр 2+1+7+6+1+4=21 буюу 3 дахь жил буюу Тэлэлтийн жил байна. Эрх мэдэл, оюун санаа, өөртөө итгэх  давтамж давамгайлна.

За тэгэхээр та одоо хэд дэх жил дээрээ явж байна вэ? Энэ жил  таныг ямархан өнгө төрх хүлээж байгаа бол? Та түүнийг хэрхэн таатайгаар амьдралдаа ашиглаж Чадах бол!!!

  • 9  Өөрчлөлтийн оргил үе

Нэг 9 жил дуусаж дараагийн шинэ цикл эхэлдэг нэн чухал үе. Тиймээс ч өөрчлөлтийн оргил цэг гэдэг. Та энэ жил ажлаа өөрчлөх, гадаад руу аялах эсвэл байр сууцаа сольж өөр газар нүүж очих зэрэг нилээдгүй өөрчлөлт хийж мэдэхээр байна. Шинэ найз нөхөдтэй болж, зарим хуучин хөнөөлт  харилцааг орхино. Мөн хуучин зээлээ төлж, хэн нэгэн таагүй харилцаатай байсан хүнтэйгээ дажгүй ойлголцолд хүрнэ.  Хүмүүнлэг хандлага,  хүлээн зөвшөөрөл,  ухаарлаар хөглөсөн жил иржээ.

  • 1  Тохиргоо хийх, эрчимтэй жил

Та амьдралын шинэ хэв маягийг бий болгох, таагүй зуршлаасаа салах, танд хортой харилцаанаас татгалзах, өөрийгөө хөгжүүлэх таатай жил байх болно. Хэрэв та хичээвэл шүү дээ. Үгүй бол дотроо бухимдалтай, үе үе уур хүрч өөрт болон орчиндоо асуудал үүсгэх бий.

Санхүүгийн хувьд өөдрөг боломжийн жил. Та үл хөдлөх хөрөнгө зарах болон хөрөнгө оруулалт хийх, өргөн хүрээнд бизнес цэцэглэх боломж байна.

  • 2  Дотоод хөгжил, хуваалцах жил

Энэ жил таны мэдрэмж, зөн совин хурц болж, өөрийн ухамсрын дотоод хөгжилд санаа тавих хэрэгтэйг сануулна. Таны бие урьд өмнөхөөсөө илүүтэй зохицол, эрч хүчийг өөртөө хуримтлуулах чавдар нь сэргэх тул та бясалгал хийвэл тун чиг өгөөжтэй байна!!! Өмнөх 2 жилийн таатай үр дүнд сэтгэл ханаад сурчихсан бол энэ жил  залхуурахаас сэргийл.

Хамтарч ажиллахад нэн эерэг үе. Гэнэт  огт ойлгогдохгүй хэцүүхэн зан ааш гараад байвал гайхах хэрэггүй. Харин бясалгал, иога хийж өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаарай.

  • 3  Оюун санааны тэлэлт

Таны сэтгэн бодох, ажиглан дүгнэх чадвар маш хүчтэй байх болно. Оюун санаа мэдлэгээр цангаж, өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Энэ жил нилээд аялахаас гадна акдемик боловсролд цаг гаргах бололтой. Гуравын тоо ой санамжийг илэрхийлдэг тул таны өөртөө итгэх итгэл, нийгмийн байр сууринд таатай эргэлт гарна. Таны амьдралд баярт үйл явдал олон тохиолдоно.

  • 4  Бэхжилтийн жил

Материаллаг байдал давамгайлсан үе. Өмнөх 5 жилийн үр дүнг тогтоон хадгалах, амарч эрч хүчээ сэргээх таатай жил. Өвөл хадгалсан дарс чанартай болдог шиг хэрэггүй зүйлс цэвэрлэгдэнэ. Хүчээ нөөж амарч чадахгүй бол та айдас, сэтгэлээр унах зэрэг байдалтай учирна. Энэ жил ажил, амьдралын хувьд огцом өөрчлөлт хийхгүй байвал зүгээр. Эрүүл мэндийн хувьд сул хүн энэ жил анхаарууштай. Бие, сэтгэл зүрхээ тордвол өгөөжтэй байна. Нилээд хатуу жил, эрүүл мэнд, ажил үйлс сансанаар болохгүй байж болно.

Стрессийн түвшинг тодорхойлох тест

  • 5   Сэтгэл зүйн эрх чөлөө

Нийгмийн статус, материаллаг хэрэгцээний буулганаасаа  сэтгэл зүйн хувьд чөлөөлөгдөх жил. Энэ үед таны бүтээлч сэтгэлгээ задарч, зөвхөн таны хийхийг хүсдэг тэр хобби эсвэл мэргэжлийн зүйлдээ цаг зав гаргана.Зарим хүн энэ давтамжаар ажил, бизнесээ ч өөрчлөх болно. Мөн амьдран байгаа орчноо сольж хотын утаанаас хэсэг холдоно.

  • 6  Бүтээлч байдлын жил

Энэ хугацаа мини-пийк буюу бага-оргил үе тул таны эрч хүч ундарна. Таны үйл ажиллагаа бусдын төлөө чиглэсэн бол маргаангүй энэ жил  амжилттай байна. Та өөрийн хүсэж байгаа, чухал гэсэн бизнесээ заавал хийгээрэй. Мөн та хувь хүний хөгжил, гэр бүлийнхээ тухайд ч анхаарал хандуулах юм байна. Харилцааны хувьд хуурамч, ач холбогдолгүй зүйлс арчигдаж өөрчлөлт гарна. Та үүнийг эсэргүүцвэл үзэн ядалт, маргалдаан зэрэг зүйлстэй учирна. Өөртөө үнэнч байх, эерэг хандлагатай байх гэдэг юу юм бэ гэдгийг суралцах жил байхнээ.

  • 7  Төвлөрөл

Та 4 дэх жилийг санаж байна уу. Энэ жил огцом том өөрчлөлт хийх хэрэггүй. Урьдах жилүүдийн үйл хөдлөл, хандлагаасаа их зүйлийг сурах таатай боломж. Санхүү, эрүүл мэнд, хайр сэтгэлийн харилцаагаа эргэн харж сайжруулах, алдаа оноогоо цэгцлэх цаг болжээ. Та өөрийгөө олж, дахин шинээр бүтээж байгаагаа мэдэрч урам зориг төрнө. Дадал зуршлаа өөрчлөхөд нэн таатай тул энэ талын ном, онлайн сургалт авахаа мартав. Та хүмүүсд эерэг өөрчлөлт үзүүлэх зөвлөгөө харамгүй өгнө. Сэтгэл зүйн хувьд эмзэг жил.

Сэтгэлийн сөрөг мэдрэмжийг хувиргах онлайн сургалт

  • 8  Тусгаар тогтнол, Билэг ухаан

Та дараагийн оргил жилдээ ороод байна. Өмнөх жилийн дотоод  дэвшил одоо үр дүнгээ өгч шинэ давтамж эхэллээ. Санхүү болон амьдралын олон салбарт нэн таатай боломжууд ар араасаа гарч ирнэ. Таны тогтвортой, хараат бус байдал, амьдралын ухаан бэхжихийн хирээр таны ашиг орлого нэмэгдэнэ. Зүгээр л санаа зовохын оронд, сэтгэлзүй болон ухамсараараа  та амьдралаа бодитоор бүтээж эхэлнэ.

Тэвчээр гаргаж уншсанд баярлалаа:)

Хүний амьдралын  ерөнхий зураглалыг  тооцдог ( мэдээж хүний амьдрал урьдчилан бичигдээгүй)  Пирамидын арга гэж нэг их чухал зүйл нумероложид байдаг. Түүнийгээ мэдсэнээр хүн илүү алсын хараатай бодлого төлөвлөгөөтэй амьдардаг. Та хүсвэл манай төв дээр ирээд өөрийн нумероложиг бодуулаад үзэж болно шүү.

Бүтээлч өдрийг танд хүсье.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн