Хувь тавилангийн матриц нь хувь хүний зан чанар, авьяас чадвар, амьдралын зорилго, сорилтуудыг илрүүлэхэд тусалдаг тоон зурхай, тарот хосолсон эзотерик аргачлал юм. Энэ матриц нь хүний амьдралын үе шатууд, өвлөн ирсэн авьяас, сорилтууд, мөн өсөлт, өөрчлөлт, хувиралын чиглэлүүдийг тайлдаг.
Матриц нь хүний төрсөн он сар өдрөөр, тодорхой архетипүүдийг илэрхийлж, хувь хүний тухай чухал тайлалуудыг нээж өгдөг. Эх сурвалж нь Амьдралын мод, Амьдралын цэцэг, Тарот, Өмнөх соёл иргэншлийн мэдлэгтэй холбоотой.
Матрицын үндсэн хэсгүүд нь дараах байдалтай:
– Таны дүр төрх хэсэг нь хувь хүний мөн чанар, онцлог шинж чанарыг илтгэдэг хэсэг юм. Энэ нь тухайн хүний зан чанар, давуу болон сул тал, амьдралын зорилгуудыг тодорхойлно.
-Авьяасны бүс: Хүн төрөлхтөнд өвлөгдсөн, эсвэл урьд насны амьдралаас хуримтлагдсан авьяас чадварыг илтгэдэг хэсэг.
-Кармик сүүл: Өмнөх амьдралдаа туулсан алдаа, сургамж, давах ёстой саад бэрхшээлийг илэрхийлдэг.
-Үе дамжсан авьяас: Эцэг эхээс өвлөгдсөн, үргэлжлүүлж хөгжүүлж болох авьяас, зан чанаруудыг илэрхийлнэ.
– Эцэг эх хүүхдийн холбоо нь хүүхэд, эцэг эхийн хоорондын кармик холбоо, сорилт, сургамжийг илэрхийлдэг.
– Элбэг дэлбэгийн шугам нь хүний санхүүгийн амжилт, элбэг дэлбэг байдалд хүрэх замыг илтгэнэ. Энэ нь эд баялаг, санхүүгийн өсөлтөд хүргэх дотоод боломж, чадварыг тодорхойлдог.
– Өвөг дээдсийн холбоос нь уламжлагдсан зан чанар, авьяас чадвар, үүрэг хариуцлага, даван туулах ёстой сорилтыг илтгэнэ.
-Материал карма Тухайн хүний эд хөрөнгө, хэрхэн бий болсон, мөнгөний урсгалд ямар блок үүсээд байгааг тайлдаг
– Санхүүгийн тойрог мөнгөний урсгалтай холбоотой энэ бүс нь санхүүгийн авьяас, эд баялгийн боломж, эдийн засгийн хүрээнд амжилтанд хүрэх хүч чадлыг тодорхойлдог.
– Эрүүл мэндийн чарт нь хүний бие, сэтгэл, оюуны эрүүл мэндийн төлөвийг тодорхойлдог хэсэг юм. Төрөлхийн эрүүл мэндийн давуу болон сул талыг илтгэнэ.
-Аура амин орон нь хүний энергийн талбар, сэтгэл зүй, сүнслэг байдалтай холбоотой шинж чанарыг илтгэдэг хэсэг юм. Энэ нь хүний энергийн түвшин, сэтгэл санааны байдал, сүнслэг чадавхыг илүү гүнзгий таньж мэдэхэд тусалдаг.
-Харилцааны бүс Энэ амьдралд таны хайр сэтгэл ямар байдлаар өрнөхийг тайлна
Хувь тавилангийн матриц нь бас нэгэн сонирхолтой хэсэг нь Авьяасны бүс бөгөөд хувь хүний өөрийн авьяас болон мөн эцэг эхээсээ өвлөсөн чадварын хариултыг олж авдаг.
Авьяасны бүс гэж юу вэ? Авьяасны бүс нь кармын сүүлтэй эсрэг байрлалд байдаг. Энэ нь бидний өнгөрсөн амьдралаас авчирсан эерэг талуудыг илэрхийлэх хэмжээс юм. Энэхүү орон зай нь бидний төрөлхийн хүч чадал, урьд төрлийн туршлагаараа хуримтлуулсан онцгой авьяас чадварыг илэрхийлдэг. Авьяасны бүсийг ойлгож, ухамсартайгаар ашигласнаар бид амьдрал өөрийн хүссэнээрээ өөрчилж хөгжих боломжтой
Авьяасны бүсийг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ нь таны болон таны аав, ээжээс өвлөгдсөн авьяасуудыг илэрхийлдэг.
– Зүүн (цэнхэр дөрвөлжин): эцгийн авьяас
– Төв (ногоон дөрвөлжин): хувийн авьяас
– Баруун (улаан дөрвөлжин): эхийн авьяас
Аль нь илүү чухал болох талаар асуултад хариулахад, үе дамжсан авьяасуудыг ойлгох нь илүү ашигтай гэж итгэлтэй хэлж чадна. Үе дамжсан авьяасууд нь таны зан чанарын хэсгүүдийг ойлгоход тусалж, сөрөг талыг танин мэдэхэд ч нөлөөтэй байж болохыг анхаараарай.
Стив Жобсын Хувь тавилангийн Матриксийн жишээн дээр
Эцгийн авьяас – Арканум 21, Дэлхий
Энэхүү аркан нь дипломат байдал, дэлхийн хэмжээнд сэтгэх чадвар, алсын хараатай удирдлагатай холбоотой авьяасыг илэрхийлнэ. Гол шинж чанарууд нь:
- Эвлэрүүлэгч, Дипломат: Янз бүрийн үзэл бодлыг ойлгож, хүндэтгэн, зөрчилдөөнд зөвшилцөл олж, эв нэгдэл бий болгох чадвар. Энэ авьяастай хүн бусдыг нэгтгэн, маргааныг үр дүнтэй зуучлан шийдвэрлэж чадна.
- Дэлхийн хэмжээний удирдагч: Хүмүүсийг ижил зорилго, үнэт зүйлсээр нэгтгэн, томоохон нөлөө бүхий байгууллагуудыг удирдах чадвартай. Тэд олон дагагчдыг татах харизмтай бөгөөд утга учиртай нийгэмлэг бүрдүүлдэг.
- Хэлний авьяас: Хэл сурах онцгой чадвартай, олон хэл дээр чөлөөтэй ярих түвшинд хүрэх, соёлын ялгааг ойлгож дасан зохицох боломжтой.
- Техник технологид дасан зохицох чадвар: Шинжлэх ухаан, технологи, философийн хөгжил дэвшлийг хүлээн зөвшөөрч, логик сэтгэлгээтэй, томоохон төслүүд болон IT, програмчлал, дижитал контент зэрэгт шинэчлэл хийх чадвартай.
- Дэлхийгээр аялагч: Янз бүрийн соёл, амьдралын хэв маягт сонирхолтой бөгөөд энэ авьяас нь аялал жуулчлал гэх мэт олон улсын салбарт амжилтад хүргэх, эсвэл ажил мэргэжлийн өсөлтөд зориулан нүүн шилжихэд туслах боломжтой.
Сул тал: Заримдаа хэт өөдрөг эсвэл утопи үзэл баримтлалаас болж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Бодит байдалд нийцсэнээр өөрчлөлт аажмаар явагддаг гэдгийг санах нь чухал.
Хувийн авьяас – Арканум 13, Үхэл
Энэхүү аркан нь өөрчлөлт, шинэчлэл, бүтээлч шинэ зохион байгуулалтыг илэрхийлдэг. Гол авьяасууд нь:
- Шинэчлэгч: Томоохон өөрчлөлтийг бий болгох чадвар. Энэ хүн шинэ арга барил нэвтрүүлж, шинэ авьяастай хүмүүсийг татан, байгууллагын зорилго эсвэл стратегийг өөрчлөхөд зоригтой байдаг.
- Оновчлогч: Бүтээмжгүй хэсгүүдийг хурдан таньж, үйл явцыг оновчтой болгодог, заримдаа эрсдэлтэй эсвэл этгээд санагдах боловч үр дүнтэй шийдлүүдийг санал болгодог.
- Эрсдэлд дурлагч: Өндөр эрсдэлтэй орчинд ажиллахдаа амжилт гаргаж, сорилт эсвэл аюулаас айдаггүй. Энэ авьяас нь эрсдэлтэй, өндөр ачаалалтай ажил мэргэжлүүдэд тохиромжтой.
- Мэргэн зөнч: Нас ахихын хэрээр үр дүнг урьдчилан харж, эрсдэлийг тооцоолон, зөв мөчийг сонгох чадвартай болно. Энэ ухаалаг чанар нь стратегийн, цаг үеэ олсон шийдвэр гаргахад тусалдаг.
Сул тал: Бусдыг өөрчлөлт рүү түлхэхдээ тэдний үзэл бодлыг харгалзан үзэхгүй байх хандлага гарч болох бөгөөд энэ нь тогтсон хэм хэмжээ, хэв маягийг алдагдуулж болзошгүй.
Эхийн авьяас – Арканы 8, Шударга ёс
Энэхүү аркан нь шударга ёс, ухаарал, зохион байгуулалтын чадвартай холбоотой. Гол давуу талууд нь:
- Эрх хамгаалагч: Шударга ёс болон хууль эрх зүйн талаарх гүн ойлголттой бөгөөд хууль сахиулах, хууль эрх зүйн, шүүхийн салбарт тохиромжтой. Тэд өөрсдийн эрхийг хамгаалж, бусдын эрхийг хамгаалагч байж чаддаг.
- Ажигч гярхай, шинжлэгч: Бусдын анзаараагүй нарийн зүйлсийг олж харах чадвартай бөгөөд далд санаа, нууцлагдмал сэжүүрийг тайлах авьяастай, логиктой, шударга шийдвэр гаргадаг.
- Зохион байгуулагч, удирдагч: Багийн үйл ажиллагааг зохицуулж, үйл явцыг хялбарчилж, хамтын зорилгод хүрэхэд чиглэсэн багийн уур амьсгалыг оновчтой болгодог.
- Ёс зүйтэй, үнэнч шударга: Энэ авьяас нь хөдөлмөрч, найдвартай, ил тод байхыг дэмждэг бөгөөд дээд удирдлага эсвэл хамт олны үнэлгээг хүлээдэг.
Сул тал: Бусдын алдааг шууд шүүмжлэх хандлагатай байдаг нь хүмүүсийг шүүмжлэл, буруутгалд өртөхөөс эмээж, нээлттэй харилцахаас зайлсхийхэд хүргэдэг.
Эдгээр нөлөөллүүдийг нэгтгэснээр Жобс хувийн сорилтуудаа даван туулж, алсын хараатай удирдагч болон төлөвшиж, Apple-ийг дэлхийн хамгийн нөлөө бүхий брэндүүдийн нэг болгон босгож чадсан. Түүний замнал нь дотоод болон гадаад нөлөөллүүдээ зохицуулж чадсанаар хэрхэн гайхалтай өв үлдээж болдгийг харуулж байна.
Та Mатриксийн зурлага хийлгэх, цаг авах бол утас 90918081