Аура Ошо төв нь био энергийн оношлогооны хамгийн сүүлийн үеийн 3D аппаратаар таны гэрлэн бүрхүүлийг үзэж, зөвлөгөө өгч, энергийн засал болон сэтгэл зүйн засал хийдэг.
Хүний аура– гэрлэн биеийн гойд нэгэн чанар бол тухайн хүний өөрийнх нь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, найз нөхөд, ажил үйлс гэх мэт мэдээллийг агуулж байдаг.
Үүнд
-Био энергийн одоо цаг дээрх бодит хэлбэр, хэмжээ, аураны өөрийн болон гадны хүчин зүйлээс хамааралтай цөмрөлт, энергийн алдагдал түүний шалтгаан
– Эрүүл мэндийн байдал, ямар эд эрхтэн өвдөж байгаа болон цаашид аль эд эрхтэндээ анхаарал хандуулах
-Сэтгэл зүйн хүчин зүйл тухайн хүний ажил амьдралд нөлөөлж байгаа эсэх. Үзэн ядалт, бухимдал, харилцааны бэрхшээл, хэт сөрөг бодол санаа гэх мэт.
-Гэнэтийн санамсаргүй мэт аюул осол, санхүүгийн эрсдэл, тооцоолоогүй эрсдэл гарах магадлал хир зэрэг байгаа. Үүнд аураг уншихаас гадна Одон зурхай, тоон ухаанаар бодож тооцоолж давхар үзэж өгдөг. Тухайн хүн ямар жил дээрээ яваа юуг анхаарч ямар зүйл илүү амжилт авч ирэхийг мөн бодож өгнө.
-Өөрийн био-энерги, сэтгэл зүй, одон гарагын байршил зэргийг харгалзан хэрхэн бодож санасандаа хүрэх тухай зөвлөмж өгнө.Мухар сүсгийн балай мунхруулга биш судалгаа шинжилгээний үндэстэй, учир шалтгааны хэлхээтэй, эрүүл зөвлөгөө
–Аура дээрх ажил үйлс болон мөнгө санхүүгийн хүрд хаалттай эсэхийг харуулна. Мэдээж хүний хичээл зүтгэл ухаалаг хөдөлмөрч байдал санхүүгийн байдалд чухал боловч энергийн хүрд саадтай байвал бас нилээд асуудал дагуулаад байдаг талтай.
-Зүрхэн хүрд хир байгаа. Энэ нь гэр бүлийн харилцаа, цаашдын төлөв байдлыг харуулдаг.
-Гэрлэн бүрхүүлийг гэмтээх энерги алдагдах түүний шалтгаан гадны нөлөөтэй эсэх үүнд:
-Орон гэрт, ажлын байранд таагүй энергийн үйлчилгээ байгаа эсэх
-Өөрт ерөөлгүй эд хэрэглэл, хувцас зүйсгэл байгаа эсэх
-нүдний хор, хорлол, жөтөө, жатга,
-удам дамжсан хараал жатга, онгон дагшин газар уул ус хилэгнүүлсэн эсэх
-Уй гашуу, сэтгэлийн элдэв гэмээс болоод хий биет сүнс дагуулаад яваа эсэх гэх мэт
Хүн өөрийн аура-гэрлэн биеэ толинд харсан мэт ямар байгааг нь мэдсэнээр олон зүйл тодорхой болж цаашид хэрхэн засах болон хэрхэн ухаалаг амьдрах, өөртөө итгэх өөрийгөө удирдах хүчийг бас олж байдаг.
Аура оношилгоо Монголд 2010 оноос ОХУ аас орж ирж хөгжиж байна. Аура Ошо төв нь энерги оношилгооны
Улаанбаатар дахь анхны төвүүдийн нэг. OХУ эрдэмтдийн 7 жилийн нөр их судалгаа шинжилгээний бүтээл болох Матриц График Зөн нь хамгийн сүүлийн үеийн аура оношилгооны дэвшилтэт арга болдог.
Манай төвийн онцлог болон давуу тал
Бид аура төвөө эхлэхээсээ олон жилийн өмнөөс энэ чиглэлийнхээ судалгаа онол практикийг туршаад явж байсны нэгэн адилаар Аура Ошо төвийг нээсэнээс хойш ч тасралтгүй судалж арга барилаа үргэлж хөгжүүлэхийг чармайж ирсэний дүнд Integral Aura аргачлалыг оношилгоо болон засалдаа нэвтрүүлээд байна.
Интеграл Аура аргачлал гэж юу вэ
Үүнийг тайлбарлахын өмнө одоо байгаа уламжлалт хэв загварыг ярих нь зүйтэй. Та аура төвд ирээд акутест эсвэл гармони зэрэг аппаратаар гарын цэгүүдээс хэмжилт хийлгэнэ. Ингээд сом-дээр оруулж 3д график гарган танд аураг тань тайлбарлаж өгнө. Ингээд аураны ихэнх гэмтэл алдагдлын шалтгааныг хараал жатга, хар цагаан хэл ам, сүнс, ямар нэгэн толь, эд зүйлсээс болоод байгаа тухай тайлбарлах чиг хандлагатай байдаг. Иймэрхүү зүйл сонсож айж цочирсон, шөнө унтахаа байсан хүмүүстэй бид олон таарч байсан.
Аура Ошо төвийн хувьд хүн бол олон талбараас бүтсэн хөгжингүй бодгаль тул бид үүнд нь нийцүүлсэн олон талбарт аргачлалын хүрээнд ажилладаг. Олон талбар гэдэг нь жишээ нь Хүн бол бие, сэтгэл мэдрэмж, оюун ухаан, сүнстэйн адилаар тэрхүү талбар бүр өөр өөрийн орон зай мөн асуудал үүсгэж болдог. Оюун санаа, сэтгэл зүйтэй холбоотой асуудал бага насанд үүссэн дарамт, айдас, цочирдол зэргээс болоод хожимоо хүнтэй харилцах чадвар сул өөрт итгэлгүйгээс ажил төрөлийн хувьд гараад байгаа асуудалыг ямар нэгэн далдын хар хүчний золиос болсон гэхээс илүү сэтгэл зүйн асуудал гэсэн өнцөгөөс нь харж тохирох сэтгэл зүйн заслыг хийх ур чадвартай байх хэрэгтэй.
Энд юуг хөндөж хэлээд байна вэ гэвэл хүн бол олон талбарт нэгдмэл бодгалийн хувьд нарийн ертөнцийн элдэв сүнс сүүдэрт хорлогдож болно, хэн нэгний үзэн ядалт, өшөө хорслын, атаархлын хэл аманд ч өртөж болно, лус савдгийн хорлол байж болно гэх мэт. Эсвэл зүгээр л өөрөө өөрийгөө сөргөөр хөтөлбөржүүлж залхуу, зорилгогүй байгаагаа хэн нэгний хорлолд өртөөд байн гэж ч ойлгоод итгээд яваад байж болно. Заримдаа тэр хүн өөрөө ч мэдэхгүй сэтгэлзүйн том асуудалтай байж болно. Энэ нь гэр бүл ажил төрөл гээд бүх зүйлд нь зөрчилдөөн, бүтэлгүйтэл үүсгэдэг. Ийм олон янзийн хоорондоо өөр дотоод гадаад, шалтгаан нөлөөг зөв тайлж задлах болон засах аргачлалыг Интеграл аргачлал гэдэг.
Үүний нэгэн адилаар үйлчилгээндээ олон нэг төрлийн засал ашигладаг.
Лаан засал ямарч заслыг тусгай орчинд тэр хүний ивээл цагт өөрийн болон тэр хүнээ хамгаалах alter үүсгэж дээд бодигалын хүчийг авж хийх учиртай. Байгалиас заяасан чадвартай түүнийгээ олон жил бясалгалаар сайжруулсан Уламжлалт Гэгээн Багшийн авшиг, чанартай хүн засал хийдэг.
Үнэрт ургамалын засал aromatherapy-энэ гэхэд л хүн төрөлхтөний заслийн томоохон төлөөлөгч. хүний таван мэдрэмжээс үнэрлэх мэдрэмж хамгийн эхэнд идвэхжиж хүн өөд болохын өмнө таван мэдрэмжийн хамгийн сүүлд нь үлддэг их учиртай зүйл байдаг юм. Та хайртай хүндээ чухамхүү энэ үнэрээр нь л анх татагддаг байж жишээнтэй.
Чакра чулууны засал: Энэ ертөнцөд бүх зүйл өөрийн давтамжтай. Чухамхүү хүний чакраны давтамж алдагдахыг л аура гэмтэх гээд байгаа юм. Тэгвэл чакраны давтамжийг сэргээдэг зүйл нь байгаль өөрөө юм. Чакра чулуу болгон тухайн чакраг сэргээх ивээл давтамжтай байдаг.
Бясалгалын засал: Засна гэдэг нь сэргээнэ тэр хүний байгалийн чадал, мэдрэмжийг сэргээж эргэн байгальтай нь холбож өгөхийг хэлж буй юм. Тэрнээс засал бол байхгүй юмыг бий болгохын ч нэр биш юм. Хүн төрөлхтөн хөгжлийн хээ явцад хүн болох тэр байтугай бурхан болох тэр арга замыг олсон нь бясалгал билээ. Сэтгэлийг нэгэн үзүүрт болгож сурснаар хүн өөрийгөө удирдаж сурдаг. Ямар ч үед юунаас ч үл хамаарах сэтгэлийн тэнхээтэй болдог. Аливааг байгаагаар нь харах билгийн нүд сэргэж бүтээлч гасан сэтгэлгээтэй болдог.
КФС засал /Corrector of functional state-Эрүүл төлөвийг хадгалагч/
Бидний амьдарч байгаа энэ эрин бол өмнө нь хэзээ ч байгаагүй маш их хэмжээний мэдээлэл, интэрнэт, цахилгаан соронзон долгионы нөлөөлөлд өдөр тутам бөмбөгдүүлж байгаа цаг үе гэдэгтэй та санал нийлэх байх. Сүүлийн үед харшил маш их ихсэж байгааг та анзаарсан л байх. Энэ бүхэн бол хүний аура био орон зай гадны цахилгаан соронзон орны сөрөг нөлөөлөлд орж байгаагийн илрэл юм. ОХУ-ын Кольцов тэргүүтэй эрдэмтэд хүний био-энергийг гадаад орчинтой тэнцвэрийг хадгалах ШУ ны технологи бүтээсэн нь КФС юм. КФС ээр цэнэглэсэн ус булгийн ус шиг цэнгэг болж амьд рашаан болдог. Та тэрхүү усыг амсаад л ялгааг нь маш тод мэдэрэх болно. Энэхүү усаар усалсан цэцэг илүү түргэн ургадаг. КФС ээр хүний аураг гойд сайн засдаг. Оросын эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн байдаг.
Сэтгэл зүйн засал
Хүн төрөлхтөн өөрийгөө таньж мэдэхийн тулд дор хаяж 15000 жилийн гайхамшигт сургаал, бясалгал, дотоод гүн ухааныг үлдээсэн байдаг. Тэгвэл сүүлийн 100 гаруй жилийн сэтгэл судлалын ололт судалгаа дүгнэлтүүд хүний амьдралд маш том боломжийг олгож байгаа юм. Хүн эхийн хэвлийд эволюцын үеэ давтдаг шиг хүүхэд, шилжилтийн нас, бие хүн болох үеүддээ 6 аас 8 хөгжлийн үе шатыг даваж хөгжих болдог байна. жишээ нь эхний 18 сардаа хүүхэд Ид шидийн ертөнцөд амьдардаг. Түүнийг уйлахад ээж нь мөөмөө хөхүүлнэ, шээвэл хуурайлна зэрэг бүх юм нь хүслээр нь яг л ид шид шиг болж байгаа биз. Гурав 4 насандаа хүүхэд өөрийгөө бусдын байр сууринд тавьж чаддаггүй. Нэг тал нь улаан нэг таль нь цэнхэр бөмбөгийг түүнд харуулаад, өөр лүү нь улаан талыг нь харуулж тавиад ямар өнгөтэй бөмбөг вэ гэвэл хүүхэд өөрт харагдаж байгаа улаан өнгөөр тэр бөмбөг улаан байнаа л гэнэ. Нөгөө тал нь цэнхэр гэж бодохгүй. Юу гэсэн үг вэ гэвэл хүүхэд бусдын байр сууринаас бодож чадахгүй байгааг нь харуулж байна. Үүн шиг насанд хүрсэн зарим хүмүүс аливаа асуудалыг бусдын байр сууринаас бодож чаддагүй учир гэр бүлд хэрүүл маргаан, ажил дээр зөрчил үүсэх шалтгаан болдог гэх мэт.
Тэгэхээр хүний хөгжлийн шат болгонд гарч байгаа асуудлыг тохирсон сэтгэл зүйн заслаар нь л засах ёстой байдаг. Сэтгэл зүйн засал өөрөө бие даасан бүхэл бүтэн ухаан юм.
Тэвчээр гарган уншсан танд баярлалаа. Таны тархинд нейроны шинэ холбоос үүсэн нь дамжиггүй.
Pingback: Нүдэнд үл үзэгдэх, хүнд нөлөөлдөг сүнс сүүдрийн ангилал
Танайх сургалт хийдэг үү. Ямар үнэтэй хир хугацаанд сургадаг вэ
Сайн байна уу. Та энэ утсаар мэдээлэл авна уу. 90918081
Хаана үзүүлж болох вэ? Ямар үнэтэй вэ?
Сайн ба уу. Сайхан зусаж ба уу. Аура оношлогооны ойрын цаг 4 дэх өдөр бий. Аура оношлогоо 35.000
9091-8081 утсаар цаг авна уу.