Ажил төрлийн харилцаа, найз нөхдийн болон гэр бүлийн харилцаа гээд бидний оролцож байгаа бүхэн бидний аурад ул мөрөө үлдээдэг. Ингээд аура оношлгооны үед ихэвчилэн тохиолддог нийтлэг 4 төрлийн харилцаа болон гэрлэн биеийн хэлбэрийн тухай энд бичнэ. Доорх жишээнүүд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын харилцаа биш юм шүү. Дурын хоёр хүний харилцаа юм.
Хоёр хүний хоорондох харилцаа эрүүл бус бол тэдний гэрлэн бие бүрэлзэж тодорхой бус харагддаг. Ийм харилцааны хувьд та өөрийн аура аль нь болох бусдын аура аль нь болохыг ялгахад төвөгтэй болдог. Бусад хүний бодол санаа эрүүл мэндийн байдлыг та тэдний өмнөөс өөрийн энерги дээрээ хүлээн авж эхэлдэг. Та өөрөө ч мэдэлгүй нөгөө хүнийхээ ааш зан, сэтгэл санааны төлвийг дуурайж байгаагаа олж харах болно. Энэ тохиолдолд нөгөө хүн тань ч бас таны энергийг өөртөө наачихсан яваа. Аураны бүрэлзэн буй хязгаар нь төөрөгдөл, хүсэл тэмүүлэлгүй байдал, зөрчилдөөн зэрэг олон таагүй байдлыг бий болгодог.
Хэн нэгэн хүн таныг өөрийн хүссэнээрээ удирдах, гарын доор байлгахыг хүссэн үед тэр хүн өөрийн зан авир, харилцаа, энергээрээ довтолж эхэлдэг. Энэ үед таны аура сул, хамрах орон зай нь бага байсан бол нөгөө хүнд боломж гарч эхэлдэг. Мэдээж та үүнийг эсэргүүцэх үед зөрчилдөөн үүснэ. Ийм хүчний тоглоом үг яриа, мөргөлдөөнгүйгээр ч үргэлжилж байдаг. Энэ үед өөрийн Аураны хамрах хүрээг тодорхой байлгах нь маш сайн хамгаалалт болдог.
Хэрэв та сэтгэл зүйн эрүүл хүрээнд оршдоггүй, тогтворгүй зарим үед хэт хөөрөлтэй эсвэл гэнэт хэт их санаа зовинодог бол таны аура сэтгэл мэдрэмжийн торонд орооцолддог. Энэ үед та бусдын сэтгэл мэдрэмжинд хэт мэдрэг болж, тэдний мэдрэмжийг мэдрээд байдаг. Шаардлагүй үед хүний өмнөөс зовж эхэлдэг. Энэ тохиолдолд үүнд нөлөөлсөн нөгөө хүний хувьд ч бас өөрөө өөрийгөө ойлгоход хэцүү болдог. Хөндлөнгийн хүний энерги танд нөлөөлөх үед хүний зан авир тогтворгүй болж, амархан уурлах, бухимдах зэрэг нь ихэсдэг.
Таны аура-энергийн хүрээ эрүүл тэнцвэртэй байх үед бусадтай харилцах харьцаа ч эрүүл таатай байдаг. Харилцаанд аль ч тал нь нөгөөгөө давамгайлахгүй, санал бодолоо тулгахгүй. Нөгөө хүнийхээ хувийн орон зайг хүндэлдэг. Ийм харилцаанд л хүндлэл, өсөлт хөгжил байдаг. Эрүүл аураны харилцаа нь тодорхой, зохицол, бие биенийхээ онцгой гойд талыг хүндлэх, бүтээмж зэрэг таатай олон зүйлийг авч ирдэг.
Аура оношлогооны тухай эндээс уншаарай.
[lptw_recentposts layout=”thumbnail” post_type=”post” link_target=”self” space_hor=”10″ space_ver=”10″ columns=”2″ order=”DESC” orderby=”date” posts_per_page=”10″ post_offset=”0″ reverse_post_order=”false” exclude_current_post=”false” override_colors=”false” background_color=”#4CAF50″ text_color=”#ffffff” show_date_before_title=”false” show_date=”false” show_time=”false” show_time_before=”false” show_subtitle=”true” date_format=”M j, Y” time_format=”H:i” no_thumbnails=”show”]
Bayarlalaa