Нүдэнд үл үзэгдэх, хүнд нөлөөлдөг сүнс сүүдрийн ангилал

Би хайрладаг, Би хамгаалагдсан, Би эрх чөлөөтэй. Би биенийхээ эзэн, оюун санааныхаа удирдагч

Маш олон төрлийн эерэг болон сөрөг, органик бие махбодгүй, үл үзэгдэх сүнсэн биет бидэнд санаанд оромгүй байдлаар нөлөөлж байдаг.  Би олон жилийн турш энэхүү сөрөг нөлөөллийг судлан тайлбарлах, хэрхэн нөлөөг арилгах, хамгаалах бодит арга замыг боловсруулж ирсэн. Эхэндээ бол  өөрийгөө л яаж хамгаалах вэ гэдэг асуудалтай тулгардаг байлаа. Аажимдаа ийм асуудал тулгарсан яахаа мэдэхээ больсон хүмүүсд туслах болсон. Мөн аура оношлогоогоор тухайн хүнд үл үзэгдэх биет нөлөөлж байгаа эсэхийг ч судлаж аураг нь засах ажлийг олон жил хийсэн.

Ингээд хүний амьдралд сөрөг нөлөө, таагүй байдал үүсгэдэг сүнсэн биетийг бүгдийг нь Negatives-Негс гэж нэрлэх болсон юм. Энэ ч учиртай. Хүмүүс тэдний нэрийг нь хэлэхээс ч айдаг, таагүй мэдрэмж төрүүлдэг л дээ. Негс гэж нэрлэсэн маань тэрхүү таагүй мэдрэмжийг саармагжуулж өгдөг. Зөндөө олон төрлийн Негс байдаг. Та бид түүнийг муу сүнс, чөтгөр, жинн, хортой бодлын хэлбэр, гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Хамгийн гол нь тэдний сөрөг нөлөөг хэрхэн хамгаалах вэ л гэдэгт байгаа юм.

Оршихуйн жам тэнцвэрийг хадгалж хүнийг сэтгэл зүрхээрээ дээшлэх замыг нээж, сүнсэн чанараа хөгжүүлэх боломж олгохын тулд тэд оршдог.

Негсүүд зовлон шаналал, өвчин, ухамсарын доройтол зэргийг хаа явсан газраа халдааж байдаг. Тэд таны бодсоноос ч ухаалагаар хүний амьдралын бүхийл хүрээнд нөлөөлж чаддаг.  Паранормал ер бусын үзэгдэлүүд хүний болон нийгмийн амьдралын нэг хэсэг болдог. Гэвч Негсийн дайралтыг хүлцэн тэвчиж боломгүй юм. Ямар ч Негсүүд сул талтай байдаг. Зарим нэг хүчин зүйлсийг доор товч тайлбарлав.

Үл үзэгдэх орчин

Бидний харж, сонсож, хүртэж байгаа орчин бол бодит байдалын өчүүхэн хэсэг гэдэгтэй та санал нийлэх байх. Долгионыг бид харахгүй боловч утасаараа ярьж байдаг шиг. Тэд бидний хүртэхүйн 3d талбарын гадна оршдог. Энэ нь бидний таван мэдрэхүй болон шу ны төхөөрөмжинд үл мэдрэгдэх чадварыг олгодог.

Астрал бодит цагийн хүрээ

Бидэнд хамгийн ойрхон орших үл үзэгдэх орчин бол Астрал бодит цагийн хүрээ юм. Обьектив бодит байдалын тусгал хэлбэрээр, физик төлвийг нэвтлэн түүний бодит цагийн тусгалыг үүсгэдэг. Бодит цагийн хүрээнд байгаа Астрал аялагч дэлхий дээр байгаа сүнстэй адил харагддаг. Бүх Негсүүд энэхүү хүрээг ашиглан физик орчинд хамгийн их ойртож өөрийн орогнуулагчдаа нөлөөлдөг.

Компютерээр зүйрлэвэл

Физик ертөнцийг нэг аврага том компютер гээд үйлдэлийн системийг нь нийтийн ухамсаргүй байдал гэвэл бүх ухамсарт хүнийг тодорхой оршин байгаа програм гэж зүйрлэвэл тэр системийн вирусыг Негс гэж үзэж болох юм.

Дээд Би болон Би

Ухамсартай, ухамсаргүй сэтгэл болон биеийг эсийн төвшинд зохистой ажиллуулж байдаг оюун ухааныг би Дээд Би гэж үздэг. Мөн үл үзэгдэгч Негсийн эсрэг байгалийн хамгаалалт үүсгэх чадвартай. Сонирхолтой нь заримдаа таны Дээд Би таныг тодорхой карма байна гэж үзвэл Негсд хамгаалалтгүй орхидог ч тал бий. Магадгүй та өөрөө зөвшөөрсөн ч байж болно.

Бясалгал болон сэтгэлзүйн дасгал хийсэнээр хүн аурагаа маш сайн хамгаалж чаддаг. Таппинг болон бясалгалын онлайн сургалт

Мөсөн уулийн аналоги

Далайн дээр ил харагдах мөсөн уулын зөвхөн 10% нь л нүдэнд харагддаг.  Одоо үүнийг уншиж байгаа таны сэрүүн үеийн оюун санаа яг үүн шиг нийт ухамсарын багахан хэсэг л юм. Үлдсэн хэсгийг та үнэндээ удирддаггүй. Зүрх хэрхэн цохилох, бодисын солилцоо, амьсгалах гэх мэт.

Зөвшөөрөл болон Зөвшилцөл

Негсийн сөрөг нөлөөлөл нь ихэнхдээ тухайн хүний өөрийнх нь зөвшөөрөлтэй холбоотой байдаг. Дээр хэлсэнчлэн Дээд Би нь мөн зөвшөөрөл олгосон байж болно. Заримдаа уг хүн нь өөрөө эд баялаг, эрх мэдлийн төлөө Негстэй солилцоо хийсэн ч тохиолдолтой таарч байсан.

Негсийн ангилал

Ихэнх Негсийн асуудал үе удам дамжсан байдаг. Заримдаа зөвхөн эрэгтэй эсвэл эмэгтэй талыг дагана. Хүчтэй хараал жатгаас улбаалдаг. Сонирхолтой нь зөвхөн тэр үдамын нэгтэй нь холбоотой байгаад нэрээ солихоор Негсийн асуудал нь арилдаг тохиолдол ч бий. Хүүхэд насанд илүүтэй мэдрэгддэг. Хүүхдийн 3-5 насанд зүүдэнд нь хар дарах айх цочих зэрэг шинж тэмдэг үзэгддэг. Негс хүүхдийн ауратай гүнзгий холбоо тогтоосны дараа энэ байдал нь багсдаг. Улам аюултай үед шилждэг. Үүний дараа хүүхдийн зан чанар мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлдэг.

Газар дэлхийн сүнс ба хий үзэгдэл

Нас барсаныхаа дараа хүн астрал орон зайд нэг хэсэг байдаг. Энэ үедээ тэд орон гэр ойр тойрныхондоо үе үе очдог. Тэд өөрсөдийгөө үхсэн гэдэгт итгэдэггүй. Зарим нэг ховор тохиолдолд полтергейст хөдөлгөөн болдог. Энергийн вамфирчлалын үзэгдэл тохиолдох нь элбэг. Учир нь тэд эрч хүчээ алдахаараа астрал орноос цааш хол оддог. Ихэнх нас барагчид өөрийгөө үхсэн гэж боддогүй. Тэд ойр дотныхонтойгоо тэврэлдэх, биед нь хүрэх зэрэгт амьд хүмүүсээс энерги авж байдаг. Яг л бусад төрлийн Негсийн адилаар тэд усан дээгүүр гарч чаддагүй. Урсгал усан дээгүүр гарахын тулд зарим Негсүүд амьтан хүний мөрөн дээр үүрэгдэж гардаг. Гэвч ихэнх Негс энэ аргыг мэддэггүй.

Донтсон сүнснүүд

Зарим хүн байсан сүнснүүд секс, архи тамхи мансууруулах зүйлс, хоол зэрэг зүйлд дотнож дэлхийд хоргоддог.  Хаанаас тэр зүйлээ олж болох байна тэр газраа тэнэж явдаг. Хэн нэгэн хүний биеээр дамжиж мансуурах зүйлээ хэрэглэдэг. Нөгөө хүнээ ч мөн донтуулж ааш занг нь эвддэг.

Инкуви ба Сукуви

Аль ч улсын түүх, домогт үл үзэгдэх ертөнцийн сүнстэй нөхцсөн, хайр сэтгэлтэй болсон зэрэг түүх байж л байдаг. Инкуви нь эрэгтэй, Сукуви нь эмэгтэй сүнс юм. Тэд урхидаж авсан хүнийхээ сексийн энергээр хооллодог. Астрал аялал, нойр, зүүд зэргээр ирдэг. Маш сайхан дуу хоолой, царай төрхөөрөө уруу татдаг. Нөгөө хүн нь дахиад ирээсэй гэж хүсэж эхлэх ба түүний зөвшөөрөл нь сүнснүүдийг дураараа дургих бололцоо олгодог.

Астралын зэрлэг амьтад

Астрал орон зайд хамгийн элбэг тааралддаг. Би тэднийг астрал амьтад гэж нэрлэв. Могой, аалз, хилэнц хорхой зэрэг гэхдээ нилээд томхон. Тэд ихэвчилэн энергийн асуудалтай  газар элбэг тохиолдоно. Негсийн дайралтанд өртсөн хүмүүсийн гэр хана таазанд байж байдаг. Хүнийг унтаж байхад нь энерги шимэгчилдэг. Хүн унтаж байхдаа хөл тавхай орчимдоо хурц юм хатгах, ирвэгнэх байдалаар мэдрэнэ. Анхилуун үнэрт ургамалын үнэр тэднийг хөөдөг.

Буг чөтгөрүүд

Улс болгонд тэднийг өөр өөрөөр нэрлэдэг. Тэд бол хүн төрлийн биш хөгжлийн томоохон төлөөлөгчид. Зуу зуун өөр төрөл байдгийг эртний судар шаштираас харж болно. Ихэнхдээ хагас хүн хагас амьтан төрхтэй. Маш ухаантай бас маш аюултай. Ер нь бол та тэднээс хол явсан нь дээр. Ихэнх чөтгөрүүд хүнээс ахисан төвшний ухамсартай.

Полтергэйст

Энэ үг нь Шуугиантай сүнс гэсэн утгатай. Бага насны хүүхэд, өсвөр насны хүүхэдтэй айлд их төлөв болсон байдаг нь сонирхолтой. Тэдний уг гарвал, учирыг одоо хир олоогүй. Магадгүй хүүхдийн сэтгэл хөөрөл, эрч энерги ийм зүйл хийж эд хогшил хөдөлгөж, дуу чимээ гаргаж байж ч магадгүй л юм. Та ийм зүйлд итгэдэгүй байж болох ч яг өөрөө үзэж сонсвол гайхах болно. Миний хувьд бол сэтгэл санаа тавгүй цухалдсан үед цаг, цахилгаан хэрэгсэл зэрэг зүйлс зүгээр гэнэт эвдэрчихдэг.

Дэвээхэй

90 ээд оны үед би үүнийг нээсэн юм. Хүний энергийн бие дотор оршдог хор хөнөөлгүй, заримдаа дэвэх мэт сэрчигнэсэн хөдөлгөөн хийдэг. Танд ч бас анзаарагдсан байж магад. Биений хаа нэгтээ сэрчигнэх, хөвөлзөх мэт болдог. Ектоплазма-хүний эрчим энергээс үүсдэг нэгэн төрлийн бодистой л холбоотой болуу гэж бодож байна.

Физик вампайр

Хүний эрч хүч, энергийг сордог хүнийг ингэж нэрлэдэг.  Ихэнхдээ тэд үүнийгээ өөрсөдөө ч ухамсарладаггүй. Сонирхолтой нь тэд утасны цаанаас, интернэтийн цаанаас ч таны хүчийг сорож чаддаг. Ийм хүнтэй та таарч л байсан байхаа. Тэдэнтэй хэдхэн минут байхад л толгой өвдөж, сэтгэл санаа таагүй болж эхэлдэг. Тэд асуудалаа ярих дуртай боловч шийдэл харин хүсдэггүй хүмүүс байдаг. Таныг сонсохоосоо илүүтэй өөрийн юмаа л ярина. Зарим нэг нь өөрийн энэ байдлаа сайтар мэддэг, зориуд хүний энерги өөртөө татах төдийгүй адил төстэй хүмүүстэйгээ хамтарч ажилдаг.

Негсийн дайралт

Яагаад Негс тухайн хүнрүү дайрдаг, хохирогчоо хэрхэн сонгодог зэрэг нь одоо ч учир битүүлэг юм. Орчин үеийн нийгэмд энэ тухай үл итгэж, үл ойшоодог. Негсийн дайралтанд өртсөн хүмүүс ухаантай, бие болон сэтгэлзүйн хувьд мэдрэг, сэтгэл зүйн хувьд сул байдаг. Хүн хэдий чинээ далд етөнцийн мэдрэмжтэй байна төдий чинээ Негсийг өөртөө татдаг. Тиймээс ч Негсийн дайрлагыг сулруулахын тулд хамгийн түрүүнд тэрхүү далд мэдрэхүйгээ түр ажилуулахгүй хаах хэрэгтэй байдаг юм шүү.

Хараал

Хараал бол зориуд хэн нэгэн хүн рүү чиглүүлсэн хүчтэй сэтгэлийн хорлол юм. Энэ нь удам судар дамждаг. Хараал нь тухайлсан ёслол үйлдэх болон зүгээр л хүчтэй далд увидастай хүний сэтгэлээр ч хийгддэг. Бодлын хүч, сүнс, буг чөтгөрийг хүртэл ашиглаж, илгээж тэр хүнээ шийтгэж хараадаг. Хараалын мэдээлэл нас барсан хүнтэйгээ хамт явж байдаг. Зарим тохиолдолд хүнд орогнож байгаа Негс тэр хүнээ удахгүй үхэхийг мэдээд өөр хүнд хараал хийж дамжиж очих ч тохиолдол бий. Үхэж байгаа хүн хэн нэгнийг үзэн ядсан бол түүний биед байсан Негс ч тэр хүнийг нь хорлож байдаг. Хараал мөн орон гэр, эд зүйлд хоргоддог.

Зүгээр л зугаацаж байгаа Негс

Аялаж яваа аятай нэгээс нөгөө хүн рүү дамжиж явдаг Негс бий. Нэг газраа удаан тогтохгүй. Бодит цагийн астрал хүрээнд байх хангалттай энерги хүнээс болон амьтанаас сорож аваад өөр хүнрүү дамжиж явдаг.

За ингээд та үл үзэгдэх орчины сөрөг нөхдийн талаар төсөөлөлтэй болсон байхаа. Дараагийн удаад Негсийн дайралтын шинж тэмдэг, Негсийн дайрлагын төрөл зэрэг сонирхолтой хэрэгтэй зүйлийг бичих болно.

Үсгийн алдааг маань сэтгэлээ хатамжлан өнгөрүүлээрэй. Үгийн алдаа хайхаас илүү олон чухал зүйл дэлхий дээр байдаг.

Аура оношлогоогоор энэ үл үзэгдэх биет хүний аурад нөлөөсөн эсэхийг мэдэх боломжтой. Доорх аура зурган дээр хүний хэвлий хэсгийг ороосон сүүлтэй биет харагдаж байна. Энэ хүний хувьд юм юмнаас амархан хордог болсон байсан. Хөдөө аялаж явахдаа болохгүй газар хоноглоод хар дарж зүүдэлсэн. Тэрнээс хойш бие нь нэг л сул болсон гэсэн. Аураг нь зассаны дараа эрүүл мэнд нь сайжирсан.

Аура Ошо Төв

 

2 thoughts on “Нүдэнд үл үзэгдэх, хүнд нөлөөлдөг сүнс сүүдрийн ангилал”

  1. А.Тунгалаг

    Сонирхолтой байлаа. Баярлалаа.

    1. За баярлалаа. Энэ бүтэн сайнд эвент зарласан байгаа. Numerology болон Tapping solution-стресс сэтгэл зовинолыг удирдах арга зүй сэдвээр. Оролцогчдод аура оношлогооны нэг удаагийн эрх бэлэглэнэ))
      https://facebook.com/events/2500589163494609/

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн