Хүний био-энергийн тухай мэдүүштэй зүйлс үргэлжлэл 2

Зүрхэн хүрдэн

 

Анахата буюу зүрхэн хүрд цээжний төв хэсэгт оршино. Энэрэл хайр, хүнийг хүн болгох учиртай  хүрдэн. Бусдыг өөрийн адил мэдрэх, ойлгох билэг ухааныг үүтгэнэ.

Бие  сэтгэл сүлд  гурав чухам  энэ төв  дээр л  нэгдэх учиртай байдаг. Хайрлах, хайрлуулах ухаан энд л төлөвшинө. Зүрхэний өвчнөөр олон хүн хорвоог орхиж байгааг та анзаараа л байх. Үүний учир нь олон хүн зүрх сэтгэлдээ шархтай, гомдол, зүрх  шархирам өвдөлтийг хэзээ нэгэн цагт  амсаж, түүнийгээ чөлөөлж  чадахгүй явсаар зүрхний өвчтэй болдогтой холбоотой. Энэ хүрд тэнцвэрээ алдах  үед хүн  өөрийгөө буруутгах мэдрэмж төрж, бусад хүмүүс өөрт нь дургүй байгаа эсвэл гомдоох гээд байгаа юм шиг санагдах, шийдвэргүй байдал, орхиж чадахгүй  байх  гэх  мэт  шинж  төлөв  гаргаддаг. Эрүүл мэндийн хувьд нойргүйдэл, даралт ихсэх, зүрхэний өвчин, амьсгалахад төвөгтэй байх зэрэг. Хүрд тэнцвэртэй үед нээлттэй нөхөрсөг, бусдаас сайн сайхныг олж  харж, тусархаг болдог.  Зүрх судас, уушиг, мөр, нурууны дээд хэсэг тухайн хүрдтэй холбоотой.

Эрчмийн тогтолцооны хайрын төв болох энэ хүрд нь хүнд бие сэтгэлийн эдгэрлийг авч ирдэг. Хайр бүхнийг эдгээдэг гэдэг үг эндээс гарчээ. Салалт, уй гашуу, хүчтэй гомдох зэрэг  амьдралд тохиолдох олон зүйлс хүний зүрхэнд гүн ул мөрөө үлдээдэг. Сэтгэлээс үүдсэн зүрхний өвчнийг дан ганц зүрхийг эмчлээд нэмэргүй. Өөрийгөө хүндлэх, хайрлах нь хүчирхэг зүрхэн хүрдийг бүтээх анхны алхам болдог.

Өнгө– ногоон, ягаан

Санскрит – Анахата

Байрлал – цээжний төв хэсэг

Зорилго – сэтгэлийн хүч

Хичээл – уучлал,  нөхцөлгүй хайр, орхих итгэл, энэрэл

Эрүүл мэнд– зүрх, астма, уушиг & хөх хавдар,  зүрх судас,  хатгаа, нуруу мөрний асуудал

Оюун & сэтгэл  –   хайр,   энэрэл,   өөрт итгэх, урам, найдвар, найдвар алдах ,   үзэн ядалт,  айдас,атаархал,  уур, өгөөмөр сэтгэл

Мэдээлэл – хайртай бүхэнтэйгээ холбоотой сэтгэлийн чавхдас

Эрхшээх хэсэг– зүрх, зүрх судас, уушиг, цээж,  өрц, хөх,  мөр, сарвуу.

Мантра– “Яам” дуудлага “Яаммм”

Шившлэг: “Би оршихуйн хайраас төрсөн, Би өөрийгөө байгаагаар нь хүлээн авж байна, хайрлаж байна”

Хоолойн хүрд

 

Хоолойн хэсэгт орших энэ хүрд бидний харилцаа, дуу авиа, бодол санаагаараа бүтээлч байдлыг илэрхийлэх, өгүүлэх, бичих чадварыг хариуцдаг.  Өөрийгөө өөрчлөх болон хөгжин, хувьсах, эдгээн анагаах хүч энд л агуулагдана.  Уур  бухимдал  энд  хуримтлагдаж эндээс чөлөөлөгдөнө. Хүрд  блоклогдох  үед  бодол  санаагаа гүйцэд илэрхийлэх хүч дутаж, хоолой зангиран бачуурч алив зүйлд цочир хандаж, уурламтгай болдог. Сул дорой байдал мэдэрч, өөрийн итгэл алдардаг. Хоолой өвдөх, арьс загтнах, нуруу хөших, чихний өрөвсөл зэрэг шинж тэмдэг байж болно. Хүрд тэнцвэртэй бол итгэл сэргэж, хөгжмийн мэдрэмж сэргэж, үг яриа тодорхой, ажил үйлс урамтай болдог.

Энэ хүрд бидний хүсэл зоригийн төв юм. Эрүүл чийрэг хүрд өөрийгөө үнэн шударгаар илэрхийлэх хүслийг бадраадаг. Худал  хуурмаг байдал  хүний  өөрийн сүнс сүлдийг доройтуулдаг. Бид сонголтоо дуу хоолойгоороо тунхаглаж мэдэрдэг.  Алив сонголтыг хийхгүй байх нь ч нэгэн төрлийн сонголт болж хүний амьдралд итвэхтэй нөлөөлж л  байдаг. Уур  бухимдалаа дотороо дарах нь ларангит үүсэх нөхцөл болох жишээтэй.

Бид хэзээ нэгэн цагт хоолой дээр юм тээглэх мэт болохийг мэдэрдэг. Хэлэх хэрэгтэй зүйлээ хэрэгтэй үед нь хэлэхгүй дотороо   залгих   үед   ингэдэг.   Байгаа   зүйлийг байгаагаар нь илэрхийлэхийг энэ хүрд биднээс шаардаж байдаг. Үнэн үнэнээ хайж байдаг юм.

Өнгө- цагаан цэнхэр

Санскрит – Вишудха Байрлал – хоолой, хүзүүний

Зорилго – Өөрийнхөө төлөө хариуцлагатай байх

Хичээл – гэмшил, өөрөөсөө илүү зүйлд зорих, итгэл,  худалыг орхиж үнэнийг сонгох

Эрүүл мэнд– хоолой өвдөх,  ам , дууны хөвч, бамбай булчирхай, буйл шүд

Оюун сэтгэл – өөрийгөө илэрхийлэх, бүтээлч, донтолт, шүүмжлэл, итгэл, сонголт хийх, зориг, эрх мэдэл

Мэдээлэл  – Өөрийгөө таних, үнэн, хандлага, сонсох, амтлах, үнэр

Эрхшээх хэсэг–  хоолой,  бамбай,  , хүзүү, аман хүзүү, ам,  шүд, залгиур хоолой

Мантра – “Хам” дуудлага “ Хаммм”

Шившлэг: “Одоо би өөрийгөө илэрхийлж байна”

 

[lptw_recentposts layout=”thumbnail” post_type=”post” link_target=”self” space_hor=”10″ space_ver=”10″ columns=”2″ order=”DESC” orderby=”date” posts_per_page=”10″ post_offset=”0″ reverse_post_order=”false” exclude_current_post=”false” override_colors=”false” background_color=”#4CAF50″ text_color=”#ffffff” show_date_before_title=”false” show_date=”false” show_time=”false” show_time_before=”false” show_subtitle=”true” date_format=”M j, Y” time_format=”H:i” no_thumbnails=”show”]

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн