Хүний био-энергийн тухай мэдүүштэй зүйлс

Чакра  буюу  хүрд  гэж юу вэ

Хүний  биеийг хүрээлэх аура  нь  чакра  буюу  хүрдний тогтолцооноос бүтдэг. Биеийн 72 мянган эрчмийн судалын гол огтолцож байгаа, эрчмийн хуулирсан төвүүдийг чакра гэдэг. Чакра нь санкритаар эргэлдэн байгаа хүрдэн гэсэн утгатай. Солонгийн 7 өнгөөр илэрхийлдэг долоон хүрдэн тогтолцоог энд авч үзэв. Хэрэв  бид нүдээр харж  чаддагсан  бол биеийн урьд хэсэгээс дотогш хуулиран  эргэлдээд, кундалини буюу үндсэн   тэнхлэгээс    ар  тал  руу  гадагш  хуулирсан байдалтай орших чакраг харж болох юм.

Үндсэн 7  чакраг  яг  л  энергийн 7  хаалга  гэж үзэж болно.  Прана   буюу  амьдралын   эрчим энэхүү хаалгаар нэвтэрч бидний эд эрхтэн, оюун санаа, сэтгэл   зүрхийг  тэтгэж  амьдрах   хүчийг өгч байдаг.   Чакра  нь  физик болон  метафизик шинжтэй. Физик чанарынхаа  хувьд тухайн оршин байгаа хэсгийнхээ эд эрхтэний тэнцвэр, амьд байх чанарыг дэмжиж байдаг бол метафизик  чанар  нь бидний нарийн  биеийн, учир шалтгааны, астрал зэрэг биеийн үндсэн анатоми болдог.

Ерөөс бүх зүйл өөрийн гэсэн давтамж байдалаар оршдогийг квант физикийн судалгаа ч нотолж буй. Хүрд бүр өөрийн тэнцвэрт таатай дамтамжын хүрээнд байж гэмээнэ сая бүх төвшиндөө эрүүл саруул эр хүчтэй, ажил үйлс бүтээмжтэй, санаа сэтгэл тэнүүн, харилцаа холбоо эерэг, өөрийн орон зайгаа бүтээж амьдарч чаддаг.   Ая хөг, өнгийн, анхилуун үнэрийн, кристалын давтамжийг зөн билгийн  ухаанаар   хөтлөж   хүрд   бүрийн  тааламжит давтамжийг сэргээх ухааныг Давтамжаар анагаахуй гэдэг.

Тэнцвэрээ алдсан, блоклогдсон чакра  өвчин үүсэгдэг

Чакра давтамжаа алдах, эргэлт нь тэнцвэргүй болох үед бидний бие махбодь, сэтгэл мэдрэмж, оюун санааны хувьд  мөн тэнцвэрээ алдаж  хямарч  байдаг. Хүн  энэ орчлонд мэндлэхдээ өмнөх төрлийн үрийн төвшинөөсөө хамаараад сайтар тэнхлүүн эсвэл тэнцвэр султай эрчмийн биетэй ирдэг. Энэ бие бол энэ насыг туулах хүмүүний хөлөг унаа тул сайтар гамнах хэрэгтэй. Чакра бүр биеийн тодорхой хэсэгт нөлөөлж байдаг тул өвчин үндсэндээ тухайн хэсгийн чакраны хэмнэл алдагдахаас ихээхэн шалтгаалдаг. Нөгөө талаас алив өвчин эмгэг нь тухайн хүний ямар нэгэн сурах, ухаарах үйлийн дохио тэмдэг байдаг. Хэрхэн  амьдарч  байгаа, юу  болохгүй байгаа тухай дохио санамжыг бидний Дээд бие Билэг ухаан бидэнд үргэлж дохио тэмдэг байдалаар болохгүй бол өвчин, бүтэлгүйтэл зэрэг хүчтэй тэмдэгээр өг байдаг боловч тэр бүрий бариж ухаарахгүй явах нь олон. Бид таван мэдрэхүйгээр мэдрэх физик оршихуйдаа хүлэгдэж ихэнхдээ зөн билэгээ үл  хайхардаг. Улмаар  чакраны тэнцвэр алдагдаж  бие  махбодь,  сэтгэл санаа,  ажил үйлсэд асуудал гарч эхэлдэг.

Чакра блоклогдож прана эрчмийн урсгал саадахад хий- морь сулардаг.Энэ үед хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, бодол санаа манантаж, ямар нэгэн зүйлээ алдсан мэт айдасд автах,  амархан ядрах, царай зүс гундах, харц ширүүн эсвэл тогтохгүй гөлгөр, уцаар төрөх,  бачуурах, амьдралын утга учираа алдах, гараас юм гарахаа болих зэрэг олон сөрөг шинж тэмдэг илэрдэг.

Тэнцвэртэй  чакра   нь   азжаргал  эрүүл   мэндийн үндэс

Оршихуйн эрчим бидний чакрагаар чөлөөтэй урсаж, бүх хүрд  харилцан  тэнцвэртэй, бас  хэт  нээлттэй ч биш, тохиромжтой төлөвт байх үед хүн өөрийгөө мэдэрч, эрүүл, цог золбоотой байдаг. Үндэс хүрднээс нугасыг дагасан эрчмийн урсгал зулай хүртэл бичил сансарын тойргоор чөлөөтэй эргэлдэж байвал хүн газар дэлхий дээрээ бат зогсдог.     Энэ үед хүн  өөрийн зөн билэг, ухаан, хүч чармайлтаараа  амьдралаа  хүссэнээрээ бүтээж  чадах болно. Хүн физик болон сэтгэл оюуны , сүнс ухамсарын гурван хүрээнд оршдогийн адилаар чакра ч  бас энэхүү гурван хүрээнд орших нь дамжиггүй.

Ингээд чакра бүрийн утга, дээрх 3 хүрээнд хэрхэн оршдог тухай доор өгүүлэе.

Эхний  чакра  үндэс  хүрд

Санскрит нэр нь муладхара. Үндэс хүрд нь ахар сүүл орчим орших ба хүний амьдрах чадвар аюулгүй байдалыг тэтгэж газар дэлхийтэй холбож байдаг. Аливааг бүтээн бий болгох хүчийг өгдөг. Бизнес, материаллаг амжилтыг тэтгэх эрчмийг энэ хүрд ивээж байдаг. Хэрэв энэ хүрд блоклогдвол айдас,  сэтгэл зовинол, аюулд  өртөмхий болдог. Жин нэмэх, хоолны дуршил алдагдах, өвдөг өвдөх зэрэг байдал мэдрэгдэнэ. нөлөөлөх эрхтэн ташаа, хөл, нурууны доод хэсэг, бэлэг эрхтэн-чалх зэрэг.

Эрэгтэй хүний бэлэг эрхтэн энэ хүрдтэй гүн холбоотой тул дур тавилтаар  үрийн шингэн гадагшлуулдаг,илүү физик чанартай.    Эмэгтэй  хүний  бэлэг  эрхтэн  2-р хүрдтэй холбоотой  тул  илүүтэй  сэтгэл  мэдрэмжийн чанартай. 2 хүрд хоёул сексийн эрчимтэй холбоотой.

Модны үндэс газар луу гүнзгий ярьган орох тусмаа дээш өндөр ургадаг шиг газар дэлхийн эрчмээр цэнэглэгдэж байж хүн суурьтай амьдардаг. Хуучны хүмүүс эрүүл газар

хөл нүцгэн их явдаг байсан нь учиртай байж.

Өнгө- улаан

Санскрит нэр – Муладхара

Байрлал – ахар сүүл орчим

Физик  зорилго –  хөдөлгөөн Оршихуйн хичээл – материаллаг амьдралыг бүтээх Физик өвчин- нурууны өвдөх, дарамт, дархалаатай холбоотой Сэтгэл  &оюуны  –  амьдрах чадвар, өөртөө итгэх,

нийгмийн байр суурь, гэр бүл, аюулгүй байдал Мэдээлэл -танил итгэл үнэмшил, сүсэг, үнэнч, байдал инстинкт, таашаал &өвдөлт, хүрэлцэхүй Эрхшээх хэсэг   –   сээр нуруу,   элэг,  хөл, шулуун гэдэс,  дархлааны тогтолцоо

Үнэт  чулуу  : улаан хаш, гиматит, хар турмалин, хар гартаам, обсидиан.

Анхилуун үнэртэн: Розмари, Сидарвүүд.

Мантра: “Лам” дуудлага “Ламмм”

Шившлэг:       “Би газар  дэлхийн хүчинд  итгэж, өөрийн  биеийг  мэдэрч байна”

 

Хоёрдугаар хүрд

Энэ хүрдийг Санскритаар Свадхистан гэдэг.  Дорно дахинд хара ч гэдэг. Хүний өөрийгөө хүндлэх, бүтээлч, зөн   билэг,   сексийн  хүслийг   илэрхийлж   байдаг. Найзархаг зан, сэтгэл хөлдөлийг, бүтээл туурьвалыг удирддаг. Өөрийгөө таатайгаар мэдрэх мэдрэмж, урь чадвартаа итгэл төгс байдал, бусаддтай сэтгэлээсээ нээлттэй  байх   харилцах   чадварыг   олгоно.  Бага насандаа  сэтгэл хөдлөлөө  хэрхэн  гаргадаг байсан эсвээс дотогш дарсан эсэхийг ч  илэрхийлж, зан чанарт нөлөөлдөг. Энэ хүрд тэнчвэртэй байх үед хүн өөрийн мэдрэмжээ дотороо даралгүй зөв илэрхийлж, бусдыг ч мөн байгаагаар нь хүлээн авч чаддаг. Чакра сул бол сэтгэл зүйн хувьд бусдыг дарамтлах, сексд хэт донтох, энергийн дутагдалд орж хорон үг, зан авир гаргамтгай болдог.

Энэ чакра нь  хүнийг бүхнийг өөрийн дур зоргоороо байлгах гэсэн хүслээ татаж, харилцаандаа харилцан тэнцвэртэй байдал үүсгэхийг шаарддаг. Үл ойшоогдох болон       хүлээн      зөвшөөрөгдөхийг    ухаалагаар удирдахыг суралцаж, өөрчлөлтийг өөрийн сонголтоор бий   болгохыг   зөвлөдөг.   Тэнцвэртэй   чакра   нь амьдралын арга билэг харилцааг тэтгэдэг.

Өнгө – шар

Санскрит – Свадхистана

Байрлал – хүйс орчим

Зорилго – сэтгэл мэдрэмжийн харилцаа Оршихуйн хичээл –    бүтээлч,  бий болгох. харилцааг хүндлэх, орхиж сурах

Биеийн өвчин- ууц нуруу өвдөх, , эмэгтэйчүүдийн, шээсний, бэлгийн замын, хөрөлт

Сэтгэл оюуны – үзэн ядалт, гэм , мөнгө, секс, эрх мэдэл, удирдах, бүтээлч, ёс суртахууны

Хадгалагдсан мэдээлэл – хоёрдмол чанар, өөртөө татах, удирдахуйн, сэтгэл хөдлөл (баясал, уур, айдас)

Эрхшээх хэсэг- бэлэг эрхтэн, нарийн гэдэс

элэг, давсаг, бөөр, ходоод, бөөрний булчирхай, дэлүү, дунд нуруу.

Мантра- “Вам” дуудлага “ Ваммм”

Шившлэг: “Би орхих хэрэгтэйг нь явуулж байна”

 

Наран сүлжээ

3-р хүрд наран сүлжээ нь хүний Би мэдрэмж, орон зайгаа илэрхийлэх, тэвчээр, өөртөө итгэх, хилэн, хүч  чадлыг илэрхийлнэ. Энэ хүрд тэнцвэрээ алдах үед хүн эргэлзэх, бусадын юу гэж хэлэх бол юу гэж бодож байгаа бол гэдэгт хэт эмзэг болж, өөрт итгэх итгэлээ алдаж, хөндлөнгийн хэн нэгэн амьдралыг нь удирдаад байгаа мэт санагдаж, сэтгэлээр унамтгай болдог. Хоолны шингэц муудах, элэг, чихрийн шижин, хоолтой холбоотой харшил, мэдрэлийн ядаргаа зэрэг нь үүнээс үүддэг. Чакра тэнцвэртэй бол ямарч сорилтыг туулах хүчтэй, өөдрөг итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг, нээлттэй, орон зайгаа бүтээж чаддаг.

Энэ талбар нь хүнийг өөрийгөө үнэлэх мэдрэмжийг өгдөг. Бага наснаасаа өөрийгөө хэн гэж мэдрэж байсан бүх ул мөр энд хадгалагддаг. Тэнцвэргүй хүрд нь өөрийн хүчийг илэрхийлэх боломжийг хааж байдаг. Тэнцвэртэй хүрд нь өөрийн чадах, хийх зүйлээ мэдэрч гарцаагүй тийм гэсэн бодол, мэдрэхүйгээр өөрийгөө чиглүүлж байдаг.

Өнгө – шар

Санкарит – Манипура

Байрлал – аюулхай орчим

Зорилго – Сэтгэл мэдрэмжээ оюунсанаагаар ойлгох

Хичээл – Амьдралын урсгалд өөрийн орон зайг үүсгэх (өөрийгөө хайрлах)

Эрүүлмэндийн- ходоод гэдсний шархлаа, чихрийн шижин

нойр булчирхай, хоол шингээлт, хоолны дуршил, элэгний, бөөр, үе мөч, гэдэсний

Оюуны сэтгэлийн –  өөрийгөө үнэлэх,  үл ойшоогдох, шүүмжилэлд хэт мэдрэг, өөрийн үүсэгсэн айдас, нууцаа илчлэгдэхээс айх, шийдвэргүй байдал

Мэдээлэл –  өөрийн хүч, зан чанар, оршихуйг мэдрэх, өөрийн бие (хамаарагдах), мэдэх

Эрхшээх газар – аюулхай , өрц, элэг,  цөс, дунд нуруу, дэлүү, бөөр, нарийн бүдүүн гэдэс

Мантра Рам дуудлага Раммм

Шившлэг: “Би өөрийгөө чөлөөтэй мэдэрч бүрэн илэрхийлэхдээ итгэлтэй байна”

Үргэлжлэл бий.

Аура оношлогооны цаг авах утас: 9091-8081

2 thoughts on “Хүний био-энергийн тухай мэдүүштэй зүйлс”

  1. Сайн байна уу.
    3 хүрд бол эрх мэдэл, хувийн болон ажлын орон зай, санхүү, орлогын үүд гэж үздэг. Гал мах бодитой учир галын засал үр дүнтэй байдаг.
    9091-8081 утасаар аура цаг авж болно

  2. User Avatar
    Шүрэнцэцэг

    3-р хүрд гэмтсэн тохиолдолд ямар замаар засаж болох вэ

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн