Та биеийн хэлэмжийг хир уншдаг вэ

Та эх хэлээрээ чөлөөтэй ярьдаг шиг  биеийн хэлэмжээрээ ч чөлөөтэй ярьдаг гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг хүүхэд байхаасаа л бид сурдаг. Үгэн бус дохио зангаа, нүүрний хувирал, гарын хөдөлгөөн харц зэргээр илэрхийлэх утгыг биеийн хэлэмж гэдэг. Ихэнхдээ бид биеийн хэлэмжийг өөрийн мэдэлгүй хийж байдаг ч сайн тайлж уншиж хараахан сураагүй.
Бидний  харилцан ойлголцлын дөнгөж 7 хувийг л үг яриа эзэлдэг ба 38 хувийг үгний өргөлт цохолт, 55 хувийг биеийн хэлэмж эзэлдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Амжилтад хүрсэн энтерпренер, удирдагчид биеийн хэлэмжийг сайтар эзэмшсэн байдаг. Таны  амжилтын замд тань хэрэг болох 8 зөвлөгөөг санал болгож байна.

1) Уулзалтад орохоосоо өмнө өөрийн итгэлтэй байдлыг дэмжихийн тулд утасны оронд сонин барих.    

Харвард болон Колумбын бизнесийн сургуулийн судлаачид хүчирхэг байрлал болох нуруу цэх, гар тэнэгэр зогсох үед биед тестостроне ялгардгийг баталжээ. Энэ гормон нь өөртөө итгэх итгэлийг сэргээж, стрессийн гормоныг багасгадаг. Харин эсрэгээр нь мөр унжиж, эрүү доош шигдэж үед хүн хамгаалалтын байдалд орж тестростроне багасдаг. Утсаараа оролдох үед ийм байдалтай болдог. Хөл газар бат гишгэж, нуруу цэх, гар тэнэгэр сонин барьж суух үед та илүү тайван байх болно.

2) Хэцүү ажлыг амжуулахдаа инээмсэглэх

 Хүндийн өргөлтийн тамирчдын дасгалжуулагч нэгэн зүйлийг анзаарсан байдаг. Тамирчин туухай өргөөд ярвайх үед хүч чадлаа алдаж харин инээмсэглэвэл эрч хүчтэй өргөж байгааг ажиглав. Энэ нь амжилтад мэдэгдэхүйц нөлөөлж байв. Хүн баргар царайлж байвал тархинд энэ боломжгүй би чадахгүй гэсэн дохио ирж байдаг. Харин инээмсэглэх үед энэ тийм ч хэцүү биш юм байна би чадна гэсэн дохиог тархи дамжуулж байдаг.

3) Зөвшилцөлд хүрэхийн тулд урьдчилан тийм гэсэн дохиог илгээх

Олон жилийн турш хүмүүстэй ажиллахдаа би нэг зүйлийг анзаарсан юм. Инээмсэглэх, толгой дохих, биеийн хөдөлгөөнийг нь даган дуурайх, нээлттэй гарын байдал зэргийг найрсгаар илэрхийлэх нь талуудыг ашигтай зөвшилцөлд амархан хүргэдэг. Сонирхолтой нь үүнийг аяндаа хийх эсвэл тактик болгон хийх аль аль нь адилхан үр дүнг өгч байлаа.

4)  Хамтран ажиллахад таатай уур амьсгал бий болгох 

Та оффисдоо гоёмсог даргын сандалд заларч харин таны  түнш тань  арай сүр бараагүй сандал дээр таны өмнөөс хараад сууж байгаа юм биш бээз. Энэ бол нийтлэг дүр зураг. Өрсөлдөөн таагүй байдлыг та дэвэргэх болно. Харин адилхан сандал дээр өөд өөдөөсөө харж биш, таны ширээний хажуу талд суувал тэнцвэртэй, найрсаг яриа хөөрөө өрнөдөг.

5)  Эсэргүүцлийг багасгахын тулд нэрийн хуудсаа өгөх

Таны ярилцагч гараа элгэндээ зөрүүлэх, хөлөө ачиж суувал өөрийгөө хамгаалах, таны ярихыг сайн ойлгохгүй эсвэл хайхрахгүй байгаа илэрхийлэл болдог. Энэ үед та нэрийн хуудас, танилцуулга зэргийг гардуулан нөхцөл байдлыг саармагжуулж хэрэгтэй. Олон хүнтэй үед бол асуулт асуунгаа гарыг нь өргүүлэх, дасгал хийлгэх  гмэт нөлөөлж болно. Учир нь биеийн байрлал, хэрхэн сууж байгаа нь хүний зан авир, хандлагад ихээхэн нөлөөлдөг.

6) Өөрийн нөлөөгөө ихэсгэхийн тулд сэтгэл хөдлөлөө  удирдах 

Таны сэтгэл хөдлөл чөлөөтэй бол мэдээж анхны сэтгэгдэл сайнаар үлдээнэ. Бид нээлттэй хүнд илүү татагддаг шүү дээ. Гэвч хэт нээлттэй байдал  хаана очиж зогсохоо мэдэхгүй бол хүнд таагүй сэтгэгдэл үлдээдэг. Та өөрийн эрх мэдэл нөлөөг илэрхийлэхийн тулд амьсгалаа гүнзгий авч, түлхүүр үйлдлийнхээ өмнө түр зогсолт авах хэрэгтэй.

7) Хурцадмал байдлыг зөөлрүүлэх тохиромжтой хөдөлгөөн 

Ширүүн үг, нөхцөлийг саармагжуулая гэвэл ярьж байгаа хүнтэйгээ мөр мөрөө зэрэгцэж, нэг зүг рүү харах зэргээр зөөлрүүлж болно. Маргалдаж байгаа хүмүүс бие биедээ тулж харгалддаг.

8) Тохиролцоог баталгаажуулах сүүлчийн эерэг сэтгэгдэл

Та амжилттай гэрээ үзэглэж, ажлын санал авсны дараа сүүлийн таатай сэтгэгдлийг мөн үлдээж сурах учиртай. Босоод нуруу цэх, харилцагчийнхаа гарыг дотноор атган, нүдийг нь найрсгаар харж инээмсэглээрэй. Ингэснээр та найдаж болох бас цаашид тантай харилцахыг хүсэж байна гэсэн сэтгэгдэл үлдээх болно.

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн