Сэтгэл-мэдрэмж бидний аурад хэрхэн нөлөөлдөг вэ

Аура оношилгоо нь хүний Энерги-мэдээллийн орныг 3D байдлаар дүрсэлж түүнд үйлчилж байгаа хүчнүүд болон  био-энергийн талбарыг тодорхойлдог орчин үеийн аргачлал юм.

 Энергийн матриксийг тайлснаар

  • Тухайн хүний эрүүл мэнд, хувийн амьдрал, ажил төрөл, гэр бүл, бизнес зэрэг амьдралын талбаруудад тохиолдож байгаа асуудлын цаад учир шалтгааныг олж тогтоох
  • Өвчнийг биед илрэн гарахаас өмнө илрүүлэх. Алив өвчин эхлээд аура дээр мэдээлэл байдлаар хургаж байгаад тодорхой хугацааны дараа бие махбодид бодит өвчин болон илэрдэг
  • Хүний био-энергийн орон дахь гадны нөлөөллийг тодорхойлох. Тухайлбал сөрөг хөтөлбөр, ховс, нүдний хор гэх мэт.
  • Сэтгэл гутралын  шалтгаан, ” бүтэлгүйтлийн тойрог”
  • Тухайн энергийн хүрдний сэтгэл-эрчмийн төлөв
  • Хайр сэтгэл болон мөнгө санхүүгийн асуудлын цаад шалтгааныг тодруулах
  • Тухайн хүний сэтгэл зүйн төлөв байдал
  • Нөхцөл байдлаас гарах тодорхой гаргалгаа хийх

 

 

  1. Сөрөг хөтөлбөр: Тодорхой чиглэсэн хөнөөлт хөтөлбөр
  2. Энергийн талбарын цөмрөлт: тэнцвэр алдагдал, “нүдний хор”, “эвдрэл” амин эрчмийн алдагдах цоорхой, Цөмрөлт хир том байна төдий хэмжээний энергийн матриксийн хамгаалалт алдагдана. Яг л ханайд халдварлах мэт үйл явц юм.
  3. Гадагш урсаж байгаа энерги: Таны амьдралд амин чухал энерги тань гадагш алдагдах байдал.
  4. Энергийн талбарын блок буюу хаалт: Тухайн чакраны энерги блоклогдож хаагдах үзэгдэл. Эрчим энерги чакраны төвүүдээр чөлөөтэй урсаж харгалзах бие (чакра бүр нь тухайн хүний бие сэтгэл, ухамсрын тусгал болох тодорхой бодит байдлыг үүсгэж байдаг) болон эрхтэн системүүдийг тэтгэдэг. Хэрэв аль нэгэн чакра блоклогдвол хүний биеийн энергийн урсгал тэнцвэрээ алдаж улмаар харгалзах эд эрхтэн болон сэтгэлийн төлөвт хямрал үүсгэдэг. Энэ нь сэтгэлзүй болон метафизик( далд зүй тогтол) шинжтэй үзэгдлүүдийн шалтгаан болдог.  Хоолойн хүрд хумигдвал бодол хурц бус болж үйлдэл-үйлс саатах, Наран сүлжээ(3-р хүрд) хаалттай бол өөртөө итгэл хомс, гуйвамтгай болж эд мөнгө алдрах гэх мэт. Тухайн хүрдний блокийг тайлснаар сэтгэлзүйн болон амьдралын чанар ч тэтгэгддэг. 
  5. Энергийн талбар:  Хүний ухамсрын төлөв болон сэтгэлийн тусгал болсон энерги мэдээллийн био-орон.

Тухайн хүний амьдралд тохиолдож байгаа зүйлс, асуудал, үйл явдал зэрэг нь уг хүний сэтгэл-мэдрэмж, өөрийгөө хир ухамсарлаж байгаа, өөрийн амьдрал, эрүүл мэндийн хариуцлагаа өөртөө авж чадаж байгаа эсэхээс шууд хамаардаг гэдгийг л хүнд ойлгуулах маш чухал санагддаг. Бидний аура бидний сэтгэл-мэдрэмжээс шалтгаалан өөрчлөгддөг. Та доорх зургийг харна уу. Бидэнд үл ухамсарлагдах байдлаар үүссэн мэдрэмжийн төлөвт удаан байх нь хүний бие мах бодид хүчтэй нөлөөлдөг.

 

 

Зураг нэг. Амьдрах хүсэлгүй байдал. Толгой болон хөл хэсгээрээ био-энерги хаагдаж эхэлсэн байна. Амьдралын зорилгогүй, сул дорой уйламтгай болно. Өөрийгөө ойлгоход хүнд, нэг л мэдрэмж давамгайлна. Тэр нь шаналал.

Зураг хоёр болон гурав бол уур хорсол ба үзэн ядалт.  Зураг хоёр дээрх хүн нэлээд хүчтэй хэрүүл маргааны дараах. Зураг гурав үзэн ядалт түүнийг дээд ухамсраас тусгаарлаж харалган болгож байна. Хүний сэтгэл-мэдрэмж нь амьдралыг яг тийм өнгөт шилний цаанаас харуулж байдаг юм.  Бидний сэтгэл-мэдрэмжүүдэд амьдрал тийм л хариу барьдаг. Бидний амьдрал ямар байх, ямар харилцаатай байх, хүмүүс хэрхэн надад хандах, хир зэрэг хүндлэл таатай сайхан харилцааг би хүлээж авах вэ зэрэг нь миний сэтгэлийн хандлагаас шууд шалтгаалдаг. Амьдрал байдгаараа л байгаа боловч таны амьдрал бол таны дотоод сэтгэл, бодол санааны тань тусгал юм. Дээрх шиг ауратай хүн сэтгэл-мэдрэмж, хандлагаа ухаарч өөрчлөхгүй бол нэлээд таагүй үр дүн хүлээж байдаг.

Зураг дөрөв. Тэнцвэртэй амьдрал, эрүүл харилцаа, зохицолтой амин орон. Бодол санаа, сэтгэл мэдрэмжээ ухамсарладаг бас удирддаг хүн. Бид маш их эрчим энергийг бий болгож байдаг. Гэхдээ бодол санаа, сэтгэл-мэдрэмж маань ямар байхаас бид өөрийгөө бүтээгч эсвэл сүйрүүлэгч байхаа сонгодог. Иймээс өөрийн аурабиоэнегийн орноо ямар байгааг мэдэх, сэтгэл ухамсраа зөв жолоодож сурах бясалгал, сургалтанд цаг гаргах нь чухал гэдгийг мэргэн уншигч та юу эс андах билээ.

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн