EFT-tapping

 EFT TAPPING-сэтгэлзүйн чөлөөлөлтийн арга гэж юу вэ?

 EFT TAPPING гэж юу вэ

EFT tapping – сэтгэлзүйн чөлөөлөлтийн арга бол сөрөг сэтгэл хөдлөлийг таны эрчмийн биеэс сулладаг энгийн боловч үр дүнтэй арга юм. Эмчилгээний цэг, судлыг дарах замаар EFT нь бие бодь өөрийгөө сөрөг энергээс цэвэрлэх, тэнцвэржүүлэх зарчим дээр үндэслэгддэг. EFT нь ихэвчлэн PTSD, фоби, сэтгэлийн түгшүүр болон бусад сөрөг сэтгэл хөдлөлийг эмчлэхэд ашигладаг.

Энэ бол хэн ч сурч болох энгийн арга бөгөөд их сургуулийн диплом шаардахгүй.

EFT tapping судалгаанд суурилсан уу?

Тийм, Физлогийн үндэс болох дунд тархины амагдала-стресийн хариу үйлдэлийн төвийн судалгаа дээр үндэслэгдсэн. EFT tapping арга нь стресс, сэтгэл гутрал, трамагийн үед үр дүнтэй нь нотлогдсон судалгаа олон бий.

EFT-tapping
Сэтгэлзүйн дасгал

EFT tapping хэрхэн ажилдаг вэ

Эмчилгээний цэг, судлыг дарах замаар EFT нь бие мах бодь өөрийгөө сөрөг энергээс цэвэрлэх, тэнцвэржүүлэх чадварыг сэргээж мэдрэмж байдлаар хуримтлагдсан хорыг биеээс гаргаж, сэтгэлзүйн айдас, өөртөө эргэлзэх байдлыг өөрчилдөг.

Нэг талаас дорнын ангаах ухааны мах бодын онол эрчмийн суваг судлыг эрүүлжүүлэх арга, нөгөө талаас хүн өөрийн сэтгэлзүйн саадыг олж харах даван туулах аргазүй хосолсон энэ үйл явц нь стрессийг арилгах маш өндөр үр дүнийг дариу хурдан үзүүлдэгээрээ давуу талтай.

Ихэнх сэтгэлзүйн  арга дасгал нь хүнээс тайван амгалан байдал, тодорхой эрч хүчтэй байх нөхцөлийг шаарддаг бол энэ EFT харин яг хэцүү, сэтгэл санааны асуудалтай үедээ уг дасгалыг хийвэл илүү хурдан үр дүнг үзүүлдэгээрээ онцлогтой.

Эрчим энергийн суваг судал нь стрессийн үед сөрөг мэдрэмжээр блоклогдож байдгаас бие хурдан ядраж, илүүдэл жин хуримтлагдаж, аливаад сөргөөр хандаж, амархан уцаарладаг болдог.

Ийм тохиолдолд энэ дасгал нь суваг судлыг блоколсон сөрөг мэдрэмжийг хурдан суллаж өгдөгөөрөө стресс, эрүүл мэндийн байдлыг хурдан сайжруулдаг.

Tapping-мэдрэмж товшилтыг тодорхой цэгүүд дээр хийдэг. Энэ нь биеийн энергийн орчинд сайнаар нөлөөлж, тархины стрессийг удирдах төвүүдийг тайвруулж өгдөг.

Нэг шинэ төсөл эхлүүлж байгаа та сонирхоорой

EFT tapping- сэтгэлзүйн чөлөөлтийн дасгалыг хийх 5 алхам

Танд амархан ойлгуулахын тулд 5 алхамд хуваая. Хэрэв танд стресс, айдас зэрэг сөрөг мэдрэмж байвал та доорх дарааллаар дасгалыг хийгээрэй.

1.  Асуудлыг тодорхойлох

Дасгалыг өндөр үр дүнтэй болохын тулд та эхлээд ямар асуудалтай ажилlахаа тодорхой болгоорой. Жишээ нь би амархан стрессдээд байна гэх мэт, Тухайн асуудалтай холбоотой мэдрэмж дээрээ дасгалын явцад анхааралаа хандуулан нь чухал, тархиараа бус мэдрэмжээрээ дасгалыг хийвэл үр дүн гарцаагүй.

2. Дасгалын өмнөх төлвийг тодорхойлох

Тухайн сэтгэлзүйн асуудал ямар төвшинд байгааг тогтоох хэмжилтийн нэгжтэй болох. Үүний тулд асуудлыг 0-10 хүртлэх тоогоор хэмжих, 0 бол асуудалгүй 5 бол нилээд асуудалтай, 10 бол маш их асуудалтай байна гэх мэт.

Дасгалын дараа дахин хэмжинэ хир сайжирч үр дүн гараж байгааг харахад хэрэгтэй

3. Үндсэн техник

 

   -Асуудлыг мэдрэх

     -Тэр асуудлаасаа үл хамааран өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх

Жишээ нь гол өгүүлбэр ийм байж болно: Хэдийгээр …..ийм асуудал надад байгаа боловч  Би өөрийгөө ямарч нөхцөлгүйгээр байгаагаар нь бүрэн дүүрэн хүлээн авч байна

Хэдий миний толгой одоо өвдөж байгаа боловч Би өөрийгөө ямарч нөхцөлгүйгээр байгаагаар нь бүрэн дүүрэн хүлээн авч байна

Тухайн асуудал зөвхөн танай ихээхэн холбоотой байх ёстой, хэн нэгний асуудал биш, үүнээс гадна тэр асуудлаас болоод танд ямар нэгэн таагүй мэдрэмж хаа нэгтээ мэдрэгдэж  байх учиртай, гол нь асуудал танд төвөг болж бие сэтгэлд мэдрэгдэж байх хэрэгтэй. Мэдрэж байгаа зүйлээ л хүн өөрчилж чадна.

Хамгийн чухал зүйл бол та ямарч асуудал танд одоо байсан тэр асуудлаас ангид өөрийгөө байгаагаар нь хүлээж авах хандлага их чухал юм. Энэ нь таны таны эрчмийг зөрчилгүй нэгдмэл болгох үндсэн нөхцөл юм ингэж байж л сая өөрчлөлт гардаг. Үүнийг сайтар ойлгохын тулд доорх видео бичлэгийг үзнэ үү.

4. EFT tapping дасгалын хийх дараалал

Дасгалийг хийх биеийн 9 мердиан цэг.

  1. Гарын алганы хэсэг (KC): нарийн гэдэсний меридиан
  2. Нүдний ухархай орчим, давсагны голчид
  3. Шанаа орчим, цөсний голчид
  4. Нүдний доод, ходоодны меридиан
  5. Хамрын доор, үндсэн судал
  6. Эрүүний орчим, голын судал
  7. Эгэм,  бөөрний меридиан
  8. Хавирганы орчим,  дэлүүний меридиан
  9. Толгойн орой, үндсэн судал

Гараас эхлэн толгойн орой хүртэл дараалалаар явна. Цэг болгон дээр зөөлөн дарангаа дээрх өгүүлбэрээ хэлнэ.

Хэдий миний толгой одоо өвдөж байгаа боловч Би өөрийгөө ямарч нөхцөлгүйгээр байгаагаар нь бүрэн дүүрэн хүлээн авч байна

Ингэж хэлэхдээ тухайн асуудалтай холбоотой ямар мэдрэмж  биеийн хаана ямар байдалтай төрж байгааг сайтар анзаарна.

Гараас эхлээд  толгой хүртэл тойргыг гурван удаа хийнэ.

5. Дасгалын төгсгөлд

Гурван тойргоор хийсэний дараа дахин нэг тойргыг хийхдээ та хэдий ийм асуудал байгаа ч би энэ асуудлаас үл хамааран амьдралд талархаж байна, сайн сайхныг би сонгож байна, би өөрийгөө энэ асуудлаас төлөөлж байна гэж хэлэн өөртөө талархаарай

Дасгалын дараа дахин тухайн асуудалыг тоогоор илэрхийлж дасгал хийхээс  өмнөх байсан  тоотойгоо харцуулаарай.

3 thoughts on “ EFT TAPPING-сэтгэлзүйн чөлөөлөлтийн арга гэж юу вэ?”

  1. Ulziikhutag

    Mash ih bayarlalaa uneheer mundag saihan setgeltei hun shu. Gunee talarhaj yawdag shu tand

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн