Арьяабал бурханы бясалгал, бүтээлийн увдис

Мааний бясалгал, түүний үр шимийн тухай Эрдэнэ зуу хийдийн хамба лам Баасансүрэнгийн тайлбар хичээл

Хүн бол хараахан нээгдэж чадаагүй бурхан харин бурхан бол төгс гэгээрсэн хүмүүн буй. Эгэл хүн төрснөөс насан эцэслэх хүртэл бие оюуныхаа 40 хувийг ашиглаж чаддаг ба оюун ухааны илүү чадамжтай хүмүүс гэхэд л 60 хүртэл хувийг ашигладаг байна. Хэрэв зуун хувь нээж чадвал бурханы зэрэгт хүрч болохыг Бурхан багш нэгэнтээ хүн бурханы хутагт хүрэх чадамжтай хэмээн айлджээ. Мөн эрт цагт хүмүүн төрөлхтнийг бурханы хүүхдүүд байсан гэх бөгөөд атаа хорсол, шунал тачаал, уур хилэн нисванисын шалтгаанаар сэтгэлийн үүд нь хаагдаж, бурханлаг хүч чадлаа алдсаар олон галвыг элээжээ.

Эцэст нь гагцхүү сэтгэл оюунаа төгөлдөржүүлж, хүн өөрөө хөгжиж боловсрохоос өөр аргагүй болсон байна. Харин бурхад бодьсадва нар бидэнд хэрхэн өөрийгөө хөгжүүлж болох талаар мэдлэгийг үлдээсэн бөгөөд өнөө бидэнд ч түүнийг эзэмших боломж бий.

Мөсөн уултай зүйрлэдэг тэрхүү хүний далд чадавх хэмээгч бие махбодын нарийн зүй тогтол бүхий хийн судал шөрмөсөөс эхлээд эд эсд хүртэл орших бөгөөд цэвэр эрчим, нарийн мэдрэмжид суурилж сэргэдэг энэ төлөв нь сэтгэлийн төвлөрсөн хүчээр нээгдэх боломжтой. Хүний биед нууц гурван эрдэнэ болох гурван төрлийн эс байдаг.  Эдгээр нь зүрхэнд байх цагаан эс, чөмөг ба тархины шар эс, үрийн эс болно. Үүнийг сударт тусал хэмээн нэрлэдэг. Маанийн зургаан үсгийн 9 үе шат бүхий бүтээлийн явцад энэхүү гурван эрдэнэ нийлсэнээр үүсэх хувилгаан эрчим бие махбодын өвчин эмгэг бүхнийг ариусган цэвэрлэж, бурхан бүтэхийн хамгийн анхны илрэл болох өвчингүй биеийг олж, улмаар дараагийн шатанд бэлэн болно. Ингэж энерги хүлээн авах бүх чадвараа нээсэн суурин дээр газар дэлхий, сансар огторгуйн аливаа сайн энергийг хүлээж авснаар хаагдаж бөглөрсөн судал шөрмөс нээгдэж, оюун ухааныг төгөлдөржүүлэх боломжтой.

https://vimeo.com/243828061/7190c295ea

Та нэвтэрч ороод хичээлийг үзнэ үү. Шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэж орсоны дараа онлайн сургалт хэсгээс хичээлийг сонгоно уу. Үнэ төлбөргүй.

Шинэ хэрэглэгч үүсгэх