Сэтгэлийн зовнилыг тодорхойлох когнитив арга

Бид яагаад стресстдэг вэ? Заримдаа бүх зүйл болохгүй байгаа ч юм шиг, өөрт итгэх итгэлээ алдаж, дотны хүндээ хамаг уур уцаараа гаргаж, мэдсээр байгаа хирнээ бухимдаад стрессдэх үе гардаг. Үнэн хэрэгтээ аливаа зүйлд заяамал мөн чанар байхгүй атал бид өөртэйгөө болон, хүмүүстэй, нөхцөл байдалтай харьцах, ойлгох бидний дотоод орчуулга   (тархин дотор өөртэйгөө ярьж байгаа) бодит байдлаас илт гажих үед хүн өөрийгөө стресстүүлж эхэлдэг.  Энэ байдал дадал зуршлын хэмжээнд очих үед бүх зүйлийг өнгөт шилний цаанаас гажилттай хардаг дипресс болон хувирдаг. Зүйрлэвэл тогтуун усны мандалд та нүүрээ сайтар харж чадах бол догшрон давалгаалж байгаа усны мандал таны царайг бүрэн сайхан тусгаж чадахгүй шиг. Та хэдэн хувийн дипресстэй яваад байгааг ч маш нарийвчлалтай тодорхойлж болно.

Хүсвэл та доорх тестээр стрессийн төвшнөө тодорхойлоод сурчих. Дараа нь би танд сэтгэлийн зовнилыг удирдах Cognitive behavioral therapy- гаас маш үр дүнтэй аргачлал танилцуулъя. Сүүлийн 7 хоногийн сэтгэлийн төлөвөөрөө доорх асуултад та 0-Үгүй, 1-Заримдаа, 2-Нэлээд, 3-Их, 4- Маш их, гэсэн хариултаас сонгон бичнэ үү.

Бодол санаа, мэдрэмжүүд
1. Уйтгартай, сэтгэлээр унасан
2. Аз жаргалгүй, уцаартай
3. Уйламтгай
4. Шантарсан мэдрэмж
5. Найдваргүй мэдрэмж
6. Өөртөө итгэлгүй
7. Үнэ цэнэгүй, хангалтгүй
8. Гэмтэй, ичсэн
9. Өөрийгөө шүүх, өөрийгөө буруутгах
10. Шийдвэр гаргахад хэцүү байсан

Хувийн харилцаа, үйл ажиллагаа
11. Гэр бүл, найзууд, хамт олноосоо хөндийрсөн, сонирхолгүй
12. Ганцаардсан
13. Гэр бүл, найз нөхдөдөө бага цаг гарах болсон
14. Сэдэл, урам зориггүй
15. Ажил болон бусад үйл ажиллагаанд сонирхолгүй болсон
16. Ажил болон үйл ажиллагаанаас зугтах болсон
17. Амьдралаас мэдрэх сэтгэл ханамж, таашаал алдагдсан

Биеийн хувьд
18. Амархан ядрах
19. Нойр алдагдах эсвэл их унтах
20. Хоол идэх хүсэл багасах эсвэл ихсэх
21. Сексийн дур буурах
22. Эрүүл мэнддээ санаа зовж байгаа

Амиа хорлох тухай бодох
23. Амиа хорлох тухай ямар нэгэн бодол орж ирэх
24. Амьдралаа дуусгамаар санагдах
25. Өөрийгөө гэмтээх тухай ямар нэгэн бодол

 

Нийт оноо- Дипрессийн төвшин

0-5 дипрессгүй

6-10 хэвийн гэхдээ аз жаргалгүй

11-25 дипресс зөөлөн

26-50 дипресс

51-75 дипресс хүчтэй

76-100 архаг дипресс

Таны оноо 11-25 бол зүйрлэвэл өргөстэй цэцэг шиг. Энэ байдалд удаан байх тусам аз жаргалгүй, ихэнхдээ сөрөг мэдрэмжтэй болж эхэлдэг.

Таны оноо 26-50 байгаад сүүлийн 3 долоо хоногийн турш ийм төлөвтэй байгаа бол нэн дариу энэ байдлаас гарахгүй бол болохгүй болжээ. Учир нь та сэтгэл санааны хувьд төвөгтэй байдалд орчихоод өөрөө ч анзааралгүй яваад байж болох юм. Та ер нь амьдрал ийм л байдаг шүү дээ гээд стресстэй найзлаад эхлэх үе. Нөхцөл байдалд дүгнэлт хийж юу таныг ийм төлөвт оруулаад байгааг тодорхой болгохыг хичээгээрэй. Иога, бясалгал хийж эхлэх цаг болжээ.

Таны оноо 50 эсвэл 70 төвшинг зааж байвал та аль хэзээний тэвчихэд бэрх сэтгэлийн зовнилд өртжээ. Энэ үед бүрхэг өдөр нарны шил зүүчихсэн юм шиг бүх зүйлс бүүдгэр, юм л бол цухалдан унтууцаж, бие сулдаж, алив зүйлийн сөрөг талыг түрүүлж харан, шүүмжлэх болон бусдыг буруутгах хэнээтэй болж ирдэг. Энэ үед та Ошо эрчимт бясалгал хийвэл яг л хорны ерөндөг уух мэт сэтгэлээ цэвэрлэх болно.

Таны оноо 75 аас дээш бол амиа хорлох сэтгэл зүй үүсэх магадлал өндөр. Архаг дипрессийг хүн өөрөө өөрчлөхөд их хүндрэлтэй. Та яаралтай мэргэжлийн сэтгэл зүйч болон бясалгалын төвд хандаарай. Та арван өдрийн випашяна бясалгалд суувал мөн ч сайн даа.

Cognitive behavioral therapy-гаас хүнийг дипрессд оруулдаг бодол санааны 10 төлөв болон түүнээс хэрхэн гарах тухай дараагийн пост дээр бичнэ. Баярлалаа.

Аура оношлогооны тухай эндээс

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн