1) Уулзалтад орохоосоо өмнө өөрийн итгэлтэй байдлыг дэмжихийн тулд утасны оронд сонин барих.
Харвард болон Колумбын бизнесийн сургуулийн судлаачид хүчирхэг байрлал болох нуруу цэх, гар тэнэгэр зогсох үед биед тестостроне ялгардгийг баталжээ. Энэ гормон нь өөртөө итгэх итгэлийг сэргээж, стрессийн гормоныг багасгадаг. Харин эсрэгээр нь мөр унжиж, эрүү доош шигдэж үед хүн хамгаалалтын байдалд орж тестростроне багасдаг. Утсаараа оролдох үед ийм байдалтай болдог. Хөл газар бат гишгэж, нуруу цэх, гар тэнэгэр сонин барьж суух үед та илүү тайван байх болно.
2) Хэцүү ажлыг амжуулахдаа инээмсэглэх
Хүндийн өргөлтийн тамирчдын дасгалжуулагч нэгэн зүйлийг анзаарсан байдаг. Тамирчин туухай өргөөд ярвайх үед хүч чадлаа алдаж харин инээмсэглэвэл эрч хүчтэй өргөж байгааг ажиглав. Энэ нь амжилтад мэдэгдэхүйц нөлөөлж байв. Хүн баргар царайлж байвал тархинд энэ боломжгүй би чадахгүй гэсэн дохио ирж байдаг. Харин инээмсэглэх үед энэ тийм ч хэцүү биш юм байна би чадна гэсэн дохиог тархи дамжуулж байдаг.
3) Зөвшилцөлд хүрэхийн тулд урьдчилан тийм гэсэн дохиог илгээх
Олон жилийн турш хүмүүстэй ажиллахдаа би нэг зүйлийг анзаарсан юм. Инээмсэглэх, толгой дохих, биеийн хөдөлгөөнийг нь даган дуурайх, нээлттэй гарын байдал зэргийг найрсгаар илэрхийлэх нь талуудыг ашигтай зөвшилцөлд амархан хүргэдэг. Сонирхолтой нь үүнийг аяндаа хийх эсвэл тактик болгон хийх аль аль нь адилхан үр дүнг өгч байлаа.
4) Хамтран ажиллахад таатай уур амьсгал бий болгох
Та оффисдоо гоёмсог даргын сандалд заларч харин таны түнш тань арай сүр бараагүй сандал дээр таны өмнөөс хараад сууж байгаа юм биш бээз. Энэ бол нийтлэг дүр зураг. Өрсөлдөөн таагүй байдлыг та дэвэргэх болно. Харин адилхан сандал дээр өөд өөдөөсөө харж биш, таны ширээний хажуу талд суувал тэнцвэртэй, найрсаг яриа хөөрөө өрнөдөг.
5) Эсэргүүцлийг багасгахын тулд нэрийн хуудсаа өгөх