Таны ажлын болон гэрийн хаалганы дугаар ямар энергитэй вэ?

 Хэзээ нэгэн цагт ажлын оффис, байрны хаяг, хаалганы дугаар таны гэрийн энерги орон зайд  нөлөөлдөг юм шиг санагдаж байсан уу. Тэгвэл та ганцаараа биш.

Тоо утга агуулдагыг хүн төрөлхтөн аль эртнээс л ажиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Таны амьдарч байгаа байшин, ажлын байрны хаяг, хаалганы дугаар ямар энерги агуулдагыг та мэдмээр байна уу.

Хаалганы дугаар тухайн хүнийхээ амьдрал, цаашдын ирээдүйд ямар нөлөө үзүүлдгийг numerology танд хэлж өгдөг. Тухайн орон зайг хэрхэн мэдрэх, таны нийгмийн амьдралд юу тохиолдох зэргийг урьдчилан хэлж болох юм.

Хэрэв та шинэ байранд орох гэж байгаа бол таныг ямар уур амьсгал хүлээж байгааг, эсвэл таны гэр ямар энергитэй болохыг мэдэхийг хүсэж байна уу.

Хаалганыхаа дугаарын утгыг олохын тулд бид бүх цифрийг хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоно.

 # 345 = (3+4+5) = 12 = 1 + 2 = 3.

Үг үсэг

Үсэг ч бас тоон утгатай байдаг.

Жишээ нь  15A =   1 + 5 +  (A = 1) =  7

1 = A, J, S

2 = B, K, T

3 = C, L, U

4 = D, M, V

5 = E, N, W

6 = F, O, X

7 = G, P, Y

8 = H, Q, Z

9  = I, R


Хаалга 1

house-number-1

Нэг дугаар бол тусгаар тогтнол. Бүхэл зүйлд эхний эгнээнд байх хүсэл. Биеэ даасан, шинийг санаачлагч, амбицтай, удирдагчийн дугаар. Хувийн бизнес эрхэлдэг хүн болон албан тушаал ахихыг энэ тоо дэмжинэ. Энэ гэрт амьдарч байгаа хүн эрх чөлөөг эрхэмлэгч, бүхнийг өөрийн хүчээр хийдэг. НЭГ дугаартай газар танд өөртөө итгэх, эр зориг, шийдвэртэй байдлыг заах болно. Хэрэв та гэр бүлийн зөөлөн дулаан уур амьсгалыг хайж байгаа бол энэ дугаар танд тохиромжгүй байж болох юм. Нэг бол нэлээд ганцаардмал. Идэвхтэй, гадагшаа чиглэсэн, амжилт авчрах, бие хүний дугаар юм.


 Хаалга 2

2

ХОЁР  бол хайр дурлал, харилцаа гэр бүлийн тоо юм.  Энэ тооны энерги нь амьдрахад таатай, аюулгүй орчин, бүлэг хамт олны зохицлыг ивээдэг. Хосуудын хамтын амьдрал, үр хүүхдийн харилцаа, найзын нөхөрлөлд таатай. Хоёр дугаар танд сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх, зохицол, харилцааг  заах болно. Хэт эмзэг сэтгэл хөдлөлөөс болгоомжлоорой.


 Хаалга 3

2805493353_5d344714bf

Гурав бол тэр чигээрээ инээд хөөр, багтаж ядсан эрч хүч. Харилцаа холбоо өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдлын тоо. Гэр бүлтэй болохыг хүссэн залуу хүмүүст ээлтэй. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, бүтээж туурвидаг хүнд таатай. Үргэлж баяр баясал, аз жаргалаар дүүрэн гэр бүл байх болно. Энд та бусадтай хэрхэн харилцахыг суралцана. Ажил, бизнестээ сайн анхаарахгүй бол мөнгөний бэрхшээл гарах боломжтой.


Хаалга 4

Дөрөв бол аюулгүй  болон тогтвортой байдал. Аажим боловч найдвартай хөгжил, Энд та ажилдаа маш сайн төвлөрч, үйл ажиллагаа, нийт байгууллагын зохион байгуулалтыг удирдана. Энэ тооны энерги дөнгөж босож ирж байгаа бизнес болон хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Оршин суугчид хуучинсаг үзэлтэй, практик хүмүүс байх болно. Дөрөв тоотой газар зарчим, ажлын хэнээ ихтэй тул та хаяа гарч найз нөхөдтэйгөө уулзаж халбага шар айраг уухад гэмгүй.


Хаалга 5

frankfurt-house-numbers-5

 Тав бол найр наадам, уулзалтын тоо.  Энэ бол адал явдал, айдастайгаа нүүр тулах, хэрхэн эрх чөлөөг өөрийн зарчимтай хослуулах тухай юм. Амттан, алкоголь, сексийг хэт их хэрэглэхээс зайлсхийгээрэй. Тавын тоо нь маш хурдан хувиран өөрчлөгдөж, эргэлдэж байдаг энергитэй тул та өөрийн тэнцвэрээ сайн хадгалах хэрэгтэй болно. Энд амьдарч байгаа хүүхэд олон янзын дугуйланд явдаг.


Хаалга 6

images

Зургаа бол гоо сайхан халамж анхаарлын тоо. Хүүхдэд таатай, дотно дулаан гэр бүл. Энэ тооны энерги бизнесээ хөгжүүлж, гэр бүлээ сайхан авч явахыг ивээх болно. Заримдаа бүхнийг хэт төгс байлгах гэж хэт их анхаарал тавьдаг. Үйлчилгээг төв болгосон бизнес хийвэл зүгээр. Гэр бүлдээ халамж анхааралтай байхын хамт та өөрийгөө мартуузай. Үүний хамт гадаад ертөнцтэй холбоо харилцаагаа бэхжүүлж тэнцвэрийг хадгалах хэрэгтэй.


 Хаалга 7

 Долоо бясалгал, дотоод ертөнцийн бэлгэдэл. Өөрийн дотоод дуу хоолойг сонсох, өөртэйгөө ажиллах таатай орон зай. Зохиолч бичих, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг төвлөрөл шаардсан ажилд нэн зохимжтой. Та хэт дотогшоо хандлагатай байх тул хайртай хүн, ажлын хамтрагчаасаа жаахан хөндий байгаа юм шиг тэдэнд санагдана. Та хүмүүстэй идэвхтэй харилцаатай, нийтэч хүн бол энд зохицох амаргүй байх. Гэвч дотоод бодол санаагаа сайн сонсож сурахад тань долоогийн  энерги их тус болно.


 Хаалга 8

il_570xN.321718006

 Найм нэр хүнд, эрх мэдэл.  Санхүүгийн эрх чөлөө, амжилтын тоо. Энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд мөнгө, алдар нэр хамгийн чухал зүйл нь байдаг. Хэрэв та бизнес болон ажил төрөлдөө дээшлэхийг хүсэж байгаа бол та яг хэрэгтэй газраа байна. Та амархан эд хөрөнгө хуримтлуулах боловч бас амархан алдах аюултай. Ажил болон амралтаа зохицуулаарай.


Хаалга 9

3552485738_f25086caea_z

 ЕС бол хүмүүнлэгийн тоо. Энэ энерги бусдад туслах, бүтээлч үйл ажиллагаа, сүнслэг ухамсрын хөгжил, уучлалыг ивээдэг. Нийгэм болон дэлхийгээ сайн сайхан газар болгох хүнийг дэмждэг. Энд амьдарч байгаа хүн бусдад бодитоор тусалж, өөрчлөлтийг бий болгодог. Есийн тоо нь өнгөрснийг орхих, өөрийг болон бусдыг илааршуулан эдгээх хүчийг өгдөг. Хүмүүс чамаас  зөвлөгөө авахаар ирэх болно. Таны зөн билэг энд сайтар хөгжинө. Мөн энэ дугаар олон улсын шинжтэй, та гадагшаа олон улс орон руу явж эхэлнэ. Та нийтийн төлөө сэтгэлтэй бол энд та сайхан амьдарна. Багш, урлагийн хүн, хөгжимчин, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэн, зөвлөгч, бизнесийн хүнд нэн тохиромжтой. Сүнслэг хөгжлийг соронз мэт татдаг. Энергийн онцлог нь хүний хувьсал хөгжлийг дэмждэг болохоор заримдаа амаргүй үе ч байдаг.

[grwebform url=”https://app.getresponse.com/view_webform_v2.js?u=BnKVs&webforms_id=6673901″ css=”on” center=”off” center_margin=”200″/]

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн