Зуршилын тухай

 

1972 онд Валтер Мишээл нэгэн сэтгэл зүйн туршилт хийсэн байдаг. Өрөө тус бүрд нэг хүүхэд суулгаад тус бүрд нь нэг чихэр өгөөд эргэж иртэл нь хадгалж чадвал дахиад нэг чихэр өгнө гэжээ. Саяхан хаанахын билээ рекламан дээр үүнээс санаа авсан байсан. Ингээд өрөөний гаднаас хүүхдүүдийг ажигладаг. Бараг 30 орчим хүүхэд сэтгэлзүйчийг гарав уу үгүй юу чихрийг идэж. Мөн 30 орчим нь бага зэрэг хүлээж байгаад идэж, хэдхэн хүүхэд л чихрээ идэлгүй тэсэж тэсэж эцэст нь өөрийн эрхгүй идчихсэн байна. Тэр үед сэтгэл зүйчид өөрийгөө захирах чадвар төрөлхийн заяамал гэж үздэг байсан. Мэдээж нас нь нэмэгдэх тусам өөрийгөө захирах чадвар нь нэмэгдэж байдаг. Хорин жилийн дараа уг туршилтанд оролцож байсан хүүхдүүд ямар түвшинд яаж амьдарч байгааг эргэн судалж үзээд хийсэн дүгнэлт сэтгэл судлалд  далайцтай нөлөө үзүүлсэн билээ.

Чихрээ идэлгүй нилээд тэссэн нөхдүүд хожимоо дээд сургуулиа амжилттай дүүргэж амьдрал дээр ч гарамгай, санхүүгийн хувьд дундаас дээш амьдарч байсан байна. Иймээс сэтгэлийн тэнхээ, өөрийгөө удирдах чадвар хүний ирээдүйн амьдралд үнэмлэхүй чухал болох нь батлагдаж байна.

Сэтгэлийн тэнхээг яг л булчин адил хөгжүүлэх боломжтой. Мөн үүний адилаар бас тодорхой хязгаарт хүрээд тамир тасардаг шиг бидний сэтгэлийн хүч ч алдардаг. Үүний жишээг холоос хайлтгүй. Нилээд хүнд ажлын өдрийн дараа буйдан дээрээ налайж дуртай амттанаа хэт их идэх, долоо хоног хоолны дэглэм барьж байснаа гэнэт бүтэн пицца идмээр ч юм шиг санагдах, хэдэн өдрийн турш хичээлээ давтаж байснаа гэнэт уяанаасаа алдуурсан мэт найзуудтайгаа үүр цайтал шоудах гэх мэтээр илэрч сэтгэлийн тэнхээгээ сэлбэх оролдолгыг бид өөрийн мэдэлгүй хийж байдаг.

Хэрэвзээ сэтгэлийн тамир маань хангалттай бол илүүдэл жингээ хасаж, шинэ бизнес эхлэж чадах ч юм шиг.

Сайн мэдээ гэвэл сэтгэлийн тамирыг хөгжүүлж болдог. Зарим хүн 12 цаг ажилдаа төвлөрч чаддаг байхад зарим нь кофее ууж эргэж хургасаар өдрийг бардаг. Тэгвэл өөрийгөө хэрхэн хөгжүүлэх бэ

Сахилга бат гэдэг бол эерэг дадалуудын нийлбэр юм 

Мацаг барилтаар л жишээ авийл даа.  Ихэнх хүн буруу сэтгэл зүйн өнцөгөөс эхэлдэг. Хоёр сарын хугацаанд зургаан кг турна гэх мэт зорилго тавиад өлсөхөөс авахуулаад өөрийгөө зовоох хүртэл бүхий л арга замыг туршиж эхэлдэг. Ингэхдээ ихэвчилэн сэтгэлийн тэнхээндээ найддаг. За тэгээд өглөөний цайгаа өнжии, өдөрт цаг 30 минут алхана даа, сарын эцэст жингээ хассан байх болно. Хүссэндээ хүрч санаа амрана г.мэт. Өөрийн сэтгэлийн тэнхээний багтаамжийн хязгаарт хүртэлээ нилээд явах боловч ихэнх тохиолдолд стейк хауз, тоорт, пицца мэтээр өндөрлөдөг. Харин ч хорисоныхоо дараа улам их жин нэмж ч магад. Сэтгэлийн тэнхээндээ найдаад шийдвэр гаргах амархан боловч машины шатахуун дуусдаг шиг сэтгэлийн хүч ч дуусаж барагддаг гэдгийг тооцоолдоггүй. Мэдээж цөөхөн хүн зорисондоо хүрч жингээ хассан ч тэдний хувь заяа бас л бүрхэг үлддэг. Учир юунд хэмээвээс шатхуун бас л дуусдаг. Энэ тохиолдолд бүүр эсрэгээрээ хэдий жингээ хасаж амжилтанд хүрсэн ч эсрэг талруугаа шидэгдэж бүүрч таргалах магадлал өндөр. Нумны хөвчийг чивчиртэл татаад тавих шиг л. Тэгвэл одоо яадаг хэрэг вэ? Гарц байж л таараа.

Ихэнх амжилттай жин хасалт болон бие бялдараа хөгжүүлж чадсан хүмүүсд нэгэн нууц байдаг. Сэтгэлийн хүч бус харин өдөр тутмын амьдралдаа тааламжтай дадал зуршилыг аятайхан суулгаж өгсөн байдаг. Тодорхой нэгэн хоолыг идэхгүй гэж тэсэхийн оронд илүү ач тустай хоолны амьтанд өөрийгөө дасгах жишээтэй. Долоо хоногт гурвантаа жимд заавал явна гэхийн оронд тааламжтай арга замаар өөрийгөө жимд очих дуртай болгосон байх жишээний.

Амжилтын үндэс нь сэтгэлийн хүчийг ямар нэгэн үйлийг хийхэд шахан тарамдуулахын оронд тэр ач тустай үйлийг өөрөө хийх болтол нь таатай дадал зуршилын сүлжээ үүсгэхэд оршино.

Бодоод үзий л дээ. Өглөө эртлэн босож, үдээс өмнө гэхэд бүх чухал ажилаа амжуулчихаад үдээс хойж шинэ бизнесээ судалж, чөлөөт цагаараа хэл сурч, орой бүр жимдээ явдаг, хэзээ ч үрэлгэн зарцуулдаггүй, ээжрүүгээ залгаж, нохойгоо хооллодог, шатаж байгаа байшингаас хүүхэд аварчихаж чадах залуу өдөр бүр үүнийгээ өөрийн сэтгэлийн тэнхээгээрээ шазуур зуун хийдэг гэж та бодож байна уу. Мэдээж үгүй. Хэрэв тэгдэгсэн бол аль хэзээний бинзен дуусаа ш дээ.

Нэгэн зэрэг олон зорилго тавьсан хүн ихэнхдээ алинд нь ч хүрэлгүй орхидог болохыг судлаачид тогтоожээ. Үүний оронд нэг зорилгод нэг хэсэгтээ төвлөрч цаг хугацааны явцад дадал зуршил суулгаж  бага багаар хийх нь илүүтэй амжилтанд хүргэдэг байна.

Дадал зуршилын тухай

Тодорхой нэгэн өдөөлтийн үндсэн дээр олон дахин давтагдах зан үйлээр зуршил бий болдог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зуршил бол танил орчины нөлөөгөөр автоматаар хийгддэг үйлдэл юм. Зуршил үндсэн гурван хэсгээс бүрддэг. Орчины нөхцөл,  хариу үйлдэл буюу авир, шагнал (таагүй өдөөлтөөс зайлсхийх)

Жишээ нь та тамхи татдаг бол. Тодорхой зүйлс таныг тамхи татах дурыг хөдөлгөдөг. Хоол идсэний дараа, шар айраг уух үедээ, тв гээр хэн нэгэн тамхи татах үед гэх мэт. Эдгээр нөхцөлүүд нь  зуршил болсон зан үйлийг хийх хүслийг бий болгодог. Ингээд тамхи татмагц сэтгэл бие тайвширч, тархи өөрийгөө урамшуулдаг. Мэдээж никотин ч нөлөөлнө.

Шинэ дадал үүсгэх, хуучин зуршилыг үгүй хийе гэвэл зан үйлтэй ноцолдох биш харин түүнийг идвэхжүүлдэг нөхцөл байдалд анхааралаа хандуулах хэрэгтэй.

Тухайн зуршилыг шууд өөрчилөх гэж тамираа барахын оронд тэр зуршилыг идвэхжүүлээд байгаа нөлөө, нөхцөлийг саармагжуулах, хувиргахад өөрийн сэтгэлийн тамираа зарцуулах нь ухаалаг шийдэл болдог.

Жишээ нь бясалгал, иога хийж өөрийгөө хөгжүүлий гэвэл өдөрт тогтмол суух гэж чармайхын оронд аль хэдийн дадсан үйлдэлийнхээ дараа хийгээд үзэх хэрэгтэй. Кофее уух дуртай бол түүнийхээ дараа бясалгалд суух, олон ангит кино үзэхийнхээ өмнө иога хийх гэх мэт. Бага багаар сөрөг зуршилаа ч эерэг дадалаар солиод эхлэх хэрэгтэй. Түлхүүр нь одоо байгаа далалтайгаа холбох, шинэ дадалыг эрчимжүүлэх нөхцөлийг дэмжихэд оршино.

Санахад илүүдэхгүй зүйлс

  • Тогтмол хийж байх нь амжилтын үндэс.  Ганц хоёр өдөр өнжлөө гээд бүх зүйл сүйдчихгүй. Орхиж л болохгүй.
  • Дадал зуршил үүсэх хугацаа хүн болгонд харьцангуй өөр. За тэгээд 60 өдөрт тасархай гоё биетэй болох, хоёр долоо хоногт долоо дахин хурдан, Өнөөдөрөөс эхлээд зургаан сарын дараа санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэх мэт сансарын мэт сургалт, төлөвлөгөөнүүд нэтээр л дүүрэн байгаа. Тэднээр өөрийгөө тоглуулав. Өөрийн онцлогт тохирсон төлөвлөгөө хийвэл дээр.
  • Эцсийн үр дүнг зайлшгүй болгохуйц орчин нөхцөлийг бий болгох. Өдөрт 3 цаг дасгал хийх зорилго тавихын оронд 3 цаг өөртэйгөө байх дадалыг үүсгэхэд анхаарах. Нэтээ салгаж, утасаа унтраах гэх мэт.
  • Шинэ зан үйл дадал болтол эхний хэсэг хугацаанд л сэтгэлийн хүч тань хэрэгтэй. Ямар зорилгод хүрэх бэ гэж асуухын оронд ямар дадалыг бий болговол тэр зорилгод хүрэхүйц болох бэ гэж асуух, өөрийн хүчийг тэдгээр ашигтай дадалыг үүсгэхэд чиглүүлэх.

 

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн