Билгүүн сарнайн нулимс номноос

Свами Ражниш, Самадид нэвтрэх анхны тэсрэлт

 

Хар нүхэнд унахуй                                                               

Сундербан зочид буудалд нимбэгний бутуудтай бяцхан цэцэрлэг байдаг юм. Энэ орчин бол хэнд ч ажиглагдамгүй нам гүм суухад туйлын тохиромжтой байлаа.

Би барианыхаа 7 хоногийн гүн бясалгалаа эхэллээ. Туйлын зориг эрмэлзэл дүүрэн бөгөөд чанд төвлөрсөн болой.

Бүх зүйл энэ долоо хоногийн тулган шаардалтаар эхэлсэн юм. Миний бие маш хүчтэй халж эхэллээ… маш хүчтэй халуунаас усан хулгана болтлоо хөлөрч байлаа… Нойрон дундаа халуунаас дэмийрч байв. Дараагийн шөнө нь бие маань мөс мэт хүйтэн боллоо. Дагжин чичирч байв… шүдээ тачигнатал чичрэнэ гэдэг бол хачирхалтай байлаа. Нэг бол хүчтэй халуун, эсвэл хүчтэй хүйтэн. Магадгүй би хэт шамдаж байгаа юм болов уу. Хэрэв би энэ бүгдийг орхиод алгуурласан бол өвчин тусах байлаа.

Миний биенээс ямар нэгэн бүтэц гадагшилж байв. Би биеэ тойрсон мананг тодорхой үзэж байлаа. Тэр сэрүүн бас тэжээгч чанартай нь чимээгүй хөтөч гэмээр бөлгөө.

Миний идэвх бас төвлөрөлийн үрээр бие махбод ба ухаанаа залах бололцоо нээгдэв. Миний бие бүхий л хүслийг хүлээн авч байв. Би шилнээс сүнсийг(Жинна*-Перс домгийн сүнсний нэр) гадагшлуулж амжлаа. Огт хөдөлгөөнгүй суух…зөвхөн нам жим болох. Гудамд дахь агаар хоосон биш гэдгийг би мэдэрч байлаа. Намайг бүрхэн бас тэтгэгч энергээр тэр дүүрэн амой. Хэрэв дотоод ба гадаад эрчимүүд уулзах юм бол тэд нэгдмэл болох бололцоотой.

Би үл хөдлөхөд бүх л анхаарал мэдрэмжээ бүрэн чиглүүлэв. Зөвхөн амьсгал авч…бас гаргана. Би хоорондын зайнд нь төвлөрдөг боллоо. Амьсгалын дараах гаргахын дараах зайнууд миний ховс болсон билээ.

Амьсгал авах ба гаргахаа мартагнах үйл ажиглагдаж хоорондын зай маш урт болж байв. Би ямар нэгэн нүх уруу унах мэт мэдрэмж гэнэт төрнө. Амьсгал хооронд ямар нэгэн хонгил уруу урсана. Энэ үзэгдлийг анх удаа ухамсарлахад аюумшиг төрнө. Би маш хэцүү тэр амьгал хоорондын зайнд төвлөрч байлаа. Хэд хэдэн удаа айдсаас болж амьсгалаа зогсооход хүрсэн юм. Хонгилын чимээ яг вакум намайг сорж байгаа аятай сонсогдоно. Энэ үзэгдэл аймшигтай ч, сонирхолтой байв.

Хөдөлгөөнгүй дадгалаа үргэлжлүүлэхийн хирээр улам бүр нарийн туршилт хийж, улмаар батжиж байв.

Шинэ мэдрэмжүүд эхэллээ.

Миний биенээс мэлрэг цэцэгийн үнэр ханхлана. Үнэр маш анхилуун байсан учир би согтох амой. Миний сормуус хүндэрсээр байв. Мансуурал маш өтгөн бөгөөд хүнд байлаа. Би трансын байдалд орохуй, намайг гүн нойр бүрхэн авлаа.

Миний үйл байдал бүхэлдээ ухаанаас  алдуурмой. Энэ мансуурал бүхнийг хамарна. Би цэнгэлийн манлайд хүрээд иргэж буймуй. Одоо дахиад өдөр тутмын үйл явдал огт үгүй бөгөөд энэ транс түвшингээ хадгалан улам бүр ахиулах үлдлээ.

Дуу аялгууны мэдрэмж маш хачирхалтай байна. Дуу чимээ бүх талаас ирсэн мэтээ. Би тэр чимээний дотор суумуй… усны мяралзаа голоосоо цаашлан тархах лугаа… Энэ бүхнийг илүү мэдрэхийн хирээр өөрийн нам гүмээ эргэж ухамсарлах амой.

Миний эргэн тойронгийн мяралзааны тойргууд улам бүр чих дөжрөм бөлгөө. Нам гүмийн зай гүнгийрч чичигнэх чимээ намайг чангаана. Сая сая зөгийнүүд толгойд чичигнэх мэт. Заримдаа тэмчимгүйгээр бүр чангарна. Би түүнийг хянаж чадахгүй байна.

Миний хүрэлцэхүй өргөжин тэлсээр. Сууж байгаа чулуу өд лугаа илбэнэ.

Одоо би зөвхөн дээшээ хармуй. Хөмсөгний хоорондох цэг бол ховсын орчин байлаа. Өрөмдөгч хүчээр шөвөгдөн миний духыг тискинд хавчих мэт татлана. Би доош харж үл чадна. Миний нүд зөвхөн тэнгэр харна. Ямар нэгэн юм тэндээс тодрохыг харах гэсэн мэт.

Гэхдээ миний дотоод мэдрэмж гадагшаа цувирна. Мөн дотогшоо бас чиглэнэ. Дотоод гадаад орчин бие биедээ уусан нэгдэнэ. Мэдрэмж  бүр хүчирхэгжлээ. Хананууд байхгүй болжээ… Би ууршимой.

Миний бие агаарын бөмбөлөг аятай тэлж, агшиж байлаа. Би надтай нэгдэн байгаа агаарын урсгалыг мэдэрмүй.

Газар бүхнээс, зүг бүхнээс, тэнгэрээс, газраас, ногооноос, модноос, чулуунаас, агаараас, бүгд сүнслэг болж, бүгд над уруу цутганам.  Миний бие махбод устжээ. Би бүрэн нэвчимтгий, тунгалаг болжээ.

Миний өмнө давхрага, давхаргаараа дараалан нээгдсээр байна. Би энэ шинэ мэдрэмжүүдийг хүлээн авч хянаж сурахаар хичээнэ. Маш олон мэдрэмжүүд над уруу цутгана.

Миний гэдэс хүчтэй тавирахыг мэлэрхүй… ОО-н өрөөнд очих хэрэгтэй боллоо. Надаас хэрэггүй бүхнийг хөөн гаргана. Миний бие ямар нэгэн юманд бэлтгэж байгаа бололтой.

Шар үсны нүх бүрээр биеэс юу ч юм гадагшилна. Тэр зөгийн бал мэт өтгөн бөгөөд бүх арьсаар гадагшилна. Арьс наалдамхай, бие тослог, хүүхдийнх зөөлөн булбарай болмуй.

Би кундалин нээгдэх хүчийг мэдрэхүй, тэнгэр өөд босоо урсгал оргилно. Гэнэт миний толгойд даралт мэдрэгдэв… Дээрээс ирсэн энэхүү даралтаар гавлын дотроос хүчтэй өвтгөнө. Би дотроо уйлж эхэллээ. Энэ бүхэн дуусаасай билээ. Ямар хэцүү хатуу вэ… хэн нэг нь зогсоож туслаач… Би дэлбэрч байна.

Бороо орж эхэллээ. Миний амьсгал нээлттэй ба хүчтэй болжээ. Би бүх биеэрээ амьсгалж би зөвхөн амьсгал болсон мэтээ.

Би нарны хаалт авлаа. Гэвч тэр чанх толгой дээр тогтохгүй аль нэг тийшээ хазайгаад байдаг. Баруун тийш болоход тэгшилбэл зүүн тийш болох жишээтэй. Би хаалтаа тэгш барьж чадахгүй байна. Болиод тавьлаа… Бороо асгарна. Гайхалтай нь надаас бороо ярагдана. Над дээр нэг ч дусал үл бууна. Ширүүн аадрыг босоо гэрлэн шон хага ярна. Би үлгэрийн зүүдэндээ мэт явна.

Мод ургамал ер бишийн өнгөлөг, агаар гэрлээр цацран гэрэлтэнэ. Цэцэгс дуслаар цогцолсон солонго лугаа бүжиглэнэ. Миний үзсэн бүхэн тодоос тод агаад зүг бүрт олон янзын өнгүүд туяарна. Агшин бүр өөрчлөгдөхүйн шинэчлэлд амьд оршмуй. Миний мэдрэмжийн цар хүрээнд энэ бүхэн хэтэрсэн, бүр үерийн урсгал мэт мэдрэгдмой. Энэ бүгд аугаа их, цаглашгүй бас гэнэтийн амой.

Анх удаа өөрийн дээр тодрох нэгэн хар юмыг ажиллалаа. Би үнэндээ үүнээс айн цочирдов.

Би тусламж эрин ашрам уруу гүйлээ. Свами Свабаваас ашрамд хэд хоног байх зөвшөөрөл гуйлаа.

Ашрам долоон сарын баяртаа бэлдэж байв. Тэнд байрлагсад байх зардлаа төлөх ёстой. Миний гуйлт биелсэнгүй. Тэд хэзээ нэгэн цагт намайг солиорно гэж хэлсэн шүү дээ гэцгээв. Би энэ тухайд хэнийг ч сонсоогүй учраас арыг нь өөрөө даах болж дээ. Би Свами Майтрей дээр хүрч ирэв. Тэр юу ч мэдэхгүй, чадахгүй учир Нарендратай зөвлөхийг санал болгов. Свами Нарендра би ямар байдалд орсныг үзээд надтай ямар чхарилцаа үүсгэхийг хүсэхгүй учир, аядуухан элэгсэгээр газардуулгад орох хэрэгтэй гэлээ. Би түүнд талархаад зөвлөгөөг дагав.

Сүүлийн хоногуудад би юу ч идээгүй. Ашрамын хоол намайг газар уруу чангаадаг юм. Намайг алчуураар байсан байхыг хараад тэд гайхацгаана. Миний нүд согтуу хүнийх аятай ер бишийн болсон байв. Миний дотоод мэлмий идэхжиж байлаа. Нэг Санньяси миний хойноос дагаж, ямар нэгэн тусламж хэрэгтэй юу гэж асуулаа. Танд ямар нэгэн юм хэрэгтэй юу юу ч байсан болно гэв. Тэр надаас  харцаа салгаж чадахгүй байлаа. Би эвтэй найртайгаар өөрөөсөө холдуулахаа ухаарав. Ямар их хүндэтгэл бишрэлтэйгээр  яагаад байгааг хүмүүс ярилцан шивнэлдэцгээнэ.

Би сундербан зочид буудалдаа эргэн очих боломжтойг мэдэрч байлаа. Зам хав харанхуй… Би газрыг огт мэдрэхгүй байна. Эс оршихуйн харанхуй нүхэн дээгүүр би алхана. Би тэнцвэрээ хадгалахаас өөрцгүй. Баруун тийшээ, эсвэл зүүн тийшээ унах гээд байгаа мэдрэмж төрнө. Намайг нээлттэй хонгил маягийн босоо гэрлийн дохио залж явна. Кундалин нээгдсэн учир ашрамын дотроос өндөр тэнгэр өөд өндөрсөн тэлсэн мэдрэмж төрнө.

Энэ дотоод мэдрэмжүүдийг юу ч зогсоохгүй нь тодорхой байлаа.

Би буудалдаа орж чадахгүй нь бололтой. Буудлын үүдээр орох даруйдаа дээрээ бяц даруулсан мэт сэтгэгдэл төрнө. Онгорхой цонхыг холоос мэдэрч, өөрийн биеэрээ хонгилын төвд хөвнө. Эргэлтэн дээр яг зүүн тийш эргэнэ…  бүгд аяндаа болж байгаа юм шиг. Ямар нэгэн үл мэдэх хүчин  намайг товлоод байгааг олж мэдлээ. Би үл мэдэх төгсгөлийн мэдрэмжүүдийг туулж байгааг ч ухаарна. Хэрэв би баруун хөл гараа хөдөлгөвөл, зүүн нь зүүн нь нэгэн зэрэг шууд дагалдана.  Дээшээ хөдлөх бүрийд доош бас тэнцвэржүүлнэ. Урагш хөдөлгөөнөөр, доошоо хөдлөх бол зохицуулагдана.

 

Би цэвэр төгс төгөлдөржихүй, цэвэр хөдөлгөөний эвсэл, гунхалзахуйд шинэ бурханлиг ивгээл зонхилмуй.

Миний бүтээлэгтэй толгойд үе үе зүүгээр шивэх мэдрэмж төрнө. Хоол шинэ эрчимийн давалгаа өгнө. Шөнөдөө толгой хагарах шахна. Шөнө бүхэн төгсгөлгүй тэнцэл өрнөнө.

Оройн 20 цагийн орчимд туйлийн баяр цэнгэлд нэгэн хэмжээсээр эдэлснээ санаж байна. Өөр нэг хэмжээст нь бүрэн хүндрэлтэй учрах гэхчилэн ээлжилнэ. Энэ олон учрал тохиолоос би буудалдаа орж чадахгүй байв.

Өнөөдөр цэцэрлэгийн нимбэгийн бутны доор хоноглоно.

Гэнэтийн энэ олон хувирал өөрчлөлтөөр ядарч, доройтсон би модны дор суугаад, үзүүр өөд нь харав. Оньсого мэт хар нүх нээгдэн миний дээгүүр хөвнө. Одоо хэдэн футын зайнд хөвнө.

Мэлрэг цэцгийн үнэр намайг эзэмдэнэ. Энэ бүхнээс би бүрэн тамирдмай.

Намайг харанхуй бүрхэхийг мэдэрмүй. Би унаад, унаад унаад, эцэс төгсгөлгүй уналт. Хар нүх, хар ангалд унамуй. Энэ маш удаан үргэлжлэх ёстой байсан. Гэвч би удалгүй сэрсэн юм. Тэр унасан нүхнийхээ дотроос нь харж байлаа.

Уналт маш зөөлөн бөгөөд алгуур үргэлжилсээр байлаа. Зөөлөн өд лугаа хонгилоор доошилсоор байлаа.

Би бүгд гэрлээс бүрдмэл өөр орчлон ертөнцийг харж байна. Босоо тэнхлэгийн мэдрэмжийн шугам намайг нэвтлэн өнгөрнө. Миний өмнө өнгөрсөн амьдралууд хөвөрч байгааг би харж байна. Хэдхэн секундын төдий агшин зуурт өнгөрнө. Ямар ч байсан бүгдийг би тод бөгөөд гүйцэд харж санаж байна. Бүх зүйл зургаан хэмжээст болсон болой.

Би хүрэлцэн мэдэрч, туулан өнгөрүүлэхийг нэгэн зэрэг эдлэнэ. Бүгд бодит ертөнц лугаа амьдлаг амой. Бодит ертөнц бол зөвхөн төсөөлөхүйд бууна. Би Буддатай холбогдсон амьдралаа харж байна. Би төвд лам байснаа өмнүүр өнгөрөх тэр дэлгэцнээс бүгдийг хармой.

Эдгээр мэдрэмжийг миний бие хэрхэн туулж буйг харж байна. Алгуур зөөлөн хөдөлгөөнөөр эдгээрээс чөлөөлөгдөнө.

Миний бие гиншиж, дотогшоо удаан хөдлөх ба булчингууд суларч буйг харж байна. Эдгээр амьдралын холбоосноос бүрэн ангижирч байв.

Эдгээр дүр зураг хязгааргүй үргэлжлэх бөгөөд амьтны амьдрал, хамгийн сүүлд загас байж, сэлэхээ үзнэ. Далайд сэлмой.

Орчуулсан Гандабадра

 

0 thoughts on “Билгүүн сарнайн нулимс номноос”

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн