Таны мөнгөний сэтгэлзүй тест

Мөнгө бол таны хувьд… юу вэ. Таны санхүүгийн сэтгэлзүй ямар болохыг мэдэж авмаар байна уу. Үзэг цаас аваад цөөхөн асуулттай тестээр мэдээд аваарай.

Та сонгодог үзвэр үзэх гэж байна.

A.  Нээлтийн өдөр нь вип суудал захиална
B. Дундаж зэрэглэлийн суудал
C. Үнэгүй бол эсвэл хэн нэгэн дааж байгаа бол
D. Аль кредит кардаа ашиглахаа сонгоно

Та 20000 төгрөг олсон

A. Өөрийгөө жаахан дайлчий. Кофее ууж бялуу иднэ
B. Бороотой өдөр хэрэглэхээр хадгаламжинд хийнэ
C. Хонжвор авч азаа үзнэ
D. Бодож байсан сургалтандаа суухад хэрэглэнэ

Таныг найзаа хүлээн зогсож байтал санхүүгийн зөвлөх ирж тантай ярих үед

A. Найзаа иртэл хальт сонсоно
B. Сонирхохгүй байгаагаа хэлнэ
C. Ашигтай боломжийг олон талаас нь асууж магадлана
D. Сонсоод хаанаас илүү мэдээлэл авч болохыг асууна

Та тав дахь өдрийн болзоондоо ямар кино үзэх вэ

A. Вип ангилал байгаа бол ямар ч кино яахав
B. Цэнгэлдэх хүрээлэнд үнэгүй кино харж болно
C. Сүүлийн үеийн блокбастер кино
D. Нетфликсээр кино үзнэ

Таппинг болон бясалгалын сургалт 68.000 аас 50% хөнгөлөлттэй түр хямдарлаа

Та 1 сая доллар хожжээ. 

A. Ажлаасаа гарч европоор аялана
B. Хагасыг нь хадгална.
C. Сайн газар хөрөнгө оруулалт хийнэ
D. Мэрэгжилийн хөрөнгө оруулагчид хандаж юу хийхээ зөвлөнө

 Цайны цаг болжээ. Гэвч та хэтэвчээ гэртээ мартаж

A. Ажлийн хүнээсээ мөнгө зээлээд бараг мартана
B. Хоол идэхгүй
C. Хэн нэгний маргаашийн хоолыг даана гэж хэлнэ
D. Ширээнээс задгай мөнгөө хайна

Сарын цалингаар та юу хийдэг вэ

A. Дэлгүүр хэснэ, сайхан хоол иднэ
B. Ихэнхийг нь хадгална
C. Эргэн ирэх үр дүн өндөртэй зүйлд хөрөнгө оруулна
D. Баджитаа тодорхойлж хөрөнгө оруулалт судлана

Хавар болоход

A. Хуучин хувцасаа хаяж шинийг авна
B.  Хуучин боловч чанартай хэвээрээ байнаа
C.  Шинэчлэлт шаардлагатай
D.  Хийх хэрэгтэй зүйлийг хийх л болно

Хариулт

Дийлэнх нь А бол

Та амьдралын одоо болж байгаа зүйлд анхаарлаа хандуулж, сайн бүтээгдэхүүн үйлчилгээг нээх олон юм бодолгүй авч байдаг. Найзууддаа үнэтэй бэлэг өгөх дуртай. Магадгүй та мөнгөө хамаагүй үрж кредитээ их зарцуулдаг. Мөнгөө хадгалах хэрэгтэй гэдгээ мэддэгч хадгалах нь танд их хэцүү зүйл юм.

Дийлэнх нь B бол

Та бол сонгодог аривч хямгач хүн. Заримдаа хүмүүс таныг харамч гэж хэлж болох ч та хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулахгүй байж чаддаг. Дотны хүмүүсдээ найдвартай харагддаг. Хадгалах нь чухал ч ухаалаг хадгалах нь илүү чухал. Бага зэрэг судалгаа хийж үзээрэй.

Дийлэнх нь C бол

Та бол мөнгийг хэрхэн аривжуулах бэ гэж арга зам хайж байдаг төрлийн хүн. Кредит картын оноог өсгөх, орлого зарлагаа хянах апп ашиглах, бүтээгдэхүүний үнийг харьцуулж судлах зэрэгт та маш сайн. Та бол санхүүгийн мэрэгжилтэн. Мөнгөтэй холбоотой шинэ трендийг эхлэж хэрэглэдэг. Хаана юу хямдарсаныг найзууд тань танаас асуудаг.

Дийлэнх нь D бол

Та бол аливааг урьдчлан харж төлөвлөгч хүн. Мөнгө бол хамгийн чухал зүйл биш боловч амьдралын бүх шатанд хэрэгтэй гэдгийг та мэддэг. Их байх нь бага байхаас дээр. Та юу байгаадаа сэтгэл ханамжтай байдаг. Ажиглан шинжиж дитальчлан харах дуртай.

Бидэнтэй нэгдээрэй, шинэ нийтлэлийн тухай танд емайл явуулна.

 

2 thoughts on “Таны мөнгөний сэтгэлзүй тест”

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн