Таны тухай сэтгэлзүйн тест

Энэ 9 асуулттай тест таны тухай ихийг өгүүлнэ.

Та өөрийнхөө тухай хараахан мэдэхгүй зүйлсээ олж харна гэдэгт итгэлтэй байна.

Үзэг цаас бэлдээд асуултанд хариулаарай. Та төсөөлөлөө чөлөөтэй ашиглаарай.

Асуулт 1.

Та замд явж байна. Таны эргэн тойронд  юу  байна вэ?

A. Шигүү түнэр ой мод. Дээр бүүр түүрхэн тэнгэр харагдана.

B. Зах хязгааргүй эрдэнэшишийн талбай, цэлмэг тэнгэр

C. Ногоон толгод зарим нэг модод, цаана нь уулс харагдана.

Асуулт 2

Таны хөлийн хажууд нэг зүйл харцанд тусав? Юу харагдав.

A. Толь

B. Бөгж

C. Лонх

Асуулт 3

Та түүнийг авах уу?

А. Тийм

В. Үгүй

Асуулт 4

Та явах замдаа устай дайралдав. Ус ямар төлөвтэй байна вэ

A. Тайван, тунгалаг, тогтуун нуур шиг

B. Хүрхрээ

C. Хоржигнон урссан

Асуулт 5

Та усан дотор нэг түлхүүр олж харлаа. Тонгойн авав. Түлхүүр ямар хэлбэртэй байна вэ

A. Жирийн хаалганы түлхүүр

B. Уран нарийн хээтэй түлхүүр

C. Зүүдэг цоожны жижиг түлхүүр

Таппинг болон бясалгалын сургалт 68.000 аас 50% хөнгөлөлттэй түр хямдарлаа

Асуулт 6

Та цааш явсаар нэгэн байшинд хүрэв. Ямар байшин байна вэ

A. Холливүүд маягийн харш

B. Ногоон зүлгэн дээрх байшин

C. Толгод дээрх цайз

Асуулт 7

Та юу хийх вэ

A. Цонхоор нь харна.

B. Дотор нь орно

С. Цаашаа явна.

Асуулт 8

Гэнэт нэгэн зүйл танруу үсрөөд гараад ирэв. Юу вэ

A. Баавгай

B. Шидтэн

C. Анаахай

Асуулт 9

Та цааш явсаар нэгэн ханад хүрэв. Нэг хаалга байна. Та хаалганы нүхээр харлаа. Цаана нь юу харагдаж байна вэ

A. Ногоон цэцэрлэгтэй гайхалтай байшин

B. Цөлийн дундах нуур

C. Хүчирхэг давалгаатай далайн элсэн эрэг

Тайлал

Асуулт 1 таны амьдралд хандах хандлагыг илэрхийлнэ.

A.  Ойг сонгосон бол та гүнзгий, нам гүм. Хүмүүс таныг маш сонирхолтой хүн гэж үздэг. Та өөрийн жинхэнэ төрхийг тэр бүр харуулаад байдаггүй. Хүмүүс танд хайртай. Учир нь та сайн сонсогч.

B. Хэрэв эрдэнэшишийн талбайг сонгосон бол та үнэнч, баяр хөөртэй. Хүмүүс танд татагддаг. Та хүнтэй амархан танилцдаг. Уйтгарлах нь ховор. Үргэлж анхаарлын төвд байдаг. Тоглож наадах дуртай.

C. Та толгодыг сонгосон бол маш прагтик, таны тодорхой занд хүмүүс татагддаг. Асуудлыг шийдэх гайхалтай чадалтай. Үргэлж олон талаас нь юмыг олж харж боддог.

Асуулт 2 Та ямар төрлийн хамтрагчид дуртайг илэрхийлнэ.

A. Толийг сонгосон бол та  амьдралын гадаад байдлын тухай хуваалцах хүнийг сонирхоно. Та ямар хүнийг хайж байгаагаа сайн мэдэж байдаг. Магадгүй таны нээх тоогоогүй тэр хүн танд аз жаргалыг авчирна.

B. Бөгж сонгосон бол та их романтик хүн. Романтик харилцаан дээр та бүхнийг зөөлхөн байлгах гэж хичээнэ. Та жинхэнэ хайр үүрдийнх гэж боддог ч гэсэн тэр амлалтандаа хүрдэггүй. Нөгөө хүнээрээ халамжлуулахыг хүсдэг.

C. Хэрэв та лонхийг сонгосон бол та ухаалаг хүнийг хүсдэг. Амбицтай ажилсаг хүн таны сэтгэлийг хөдөлгөнө. Гялгар цалгар нөхдийг тоохгүй.

Асуулт 3 таныг хир амлалтандаа хүрдэгийг илэрхийлнэ.

A. Та тийм гэж нэг л хэлвэл үхтэлээ амлалтаа биелүүлнэ.

B. Хэрэв та үгүй гэж хэлвэл тоглож байна.

Асуулт 4 Таны потенцеал болон тэвчээр

А. Та өнгөц харилцааг сонирходоггүй. Нэг л харилцаа үүсгэвэл тултал нь явдаг.

B. Хүрхрээ, эсрэг хүйсийн  хүмүүс  таныг тачаангүй гэж хардаг.

C.  Та үргэлж шинэ учиралыг хайж байдаг. Маш туршлагатай.

Асуулт 5 Таны сурах хандлага

A. Боловсрол тийм ч чухал биш гэж үздэг.  Та шинэ ажил төлөвлөж байж болно.

B. Боловсрол бол маш чухал гэж та үздэг. Үргэлж мэдлэгийг өөртөө шингээдэг.

C.  Боловсролд нээх санаа тавихгүй ч олон зүйлийг сурсан. Зөн билгээрээ их өвөрмөц ажил сонгосон.

Асуулт 6 Таны амбицын тухай

A. Та  маш их амбицтай.  Сонгосон ажилаа сайн хийдэг. Таны эрч хүчийг гаргах тийм ажилд татагддаг. Амжилттай байх нь таныг тайвшируулдаг.

B. Та ирээдүйн мэрэгжилдээ бодитой ханддаг. Та хөл дээрээ бат зогсож сонгосон ажил бүртээ гялалздаг.

C.  Та ажил төрөлдөө  бага зэрэг хийсвэр хандаж байна. Мега од байх нь гайхалтай ч та гэртээ ойрхон сэтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгэлээр унаж магад.

Асуулт 7 амжилт таны хувьд

A. Та бүтэлгүйтэх бий гэж  айж байна. Анхны алхам хийх нь танд их хэцүү байдаг. Хийж үзээгүй байж бүү орхиорой.

B. Та амжилтанд хүрэхдээ итгэлтэй байна. Таныг юуг саатуулж чадахгүй.

C. Амжилт танд тийм ч чухал зүйл биш. Та өдөр тутамын амьдралын жижиг зүйлээс ч таашаал авдаг. Том зүйлд хүрэхээс илүүтэй хүмүүсийг хайрладаг.

Асуулт 8 таны айдасын тухай

A. Та өөрийн хөл дээрээ бат зогсож чадах эсэхдээ их санаа зовдог. Тусгаар тогтнол биеээ даасан байдал танд их чухал.

B. Та бүх зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй байх бий гэж айдаг. Тиймээс заримдаа ачаалал авдаг.

C. Та бусдад хэрхэн харагдах бол хэмээн санаа зовдог. Бусдад таалагдах гэж хичээхийн оронд өөрөөрөө байх нь чухал.

Асуулт 9 таны жинхэнэ чанар

A.  Та үнэнч, нас биед хүрсэн хүн. Та бодсон санасанаа хэлдэг. Хүмүүс таны зөвлөгөөг авдаг. Гэхдээ та ирээдүйд зөвхөн толгойгоороо бус зүрхээрээ шийдэх асуудалтай таарна.

B. Танд өөрийнхөөрөө байх орон зай хэрэгтэй байна. Та үргэлж бодол санаагаа цэгнэж байдаг. Асуудалаас зугтах хандлагатай. Та өөрийн сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж байвал нөхцөл байдал дээрдэнэ.

C.  Та амьдралд хайртай. Өөрийн үзэл бодолдоо үнэнч. Бодсоноо хэлэхээс айдаггүй. Гэхдээ та таамаглашгүй. Үзэл бодолоо амархан өөрчилдөг. Яг л далайн давалгаа шиг тайван харагдах ч удаан үргэлжилдэггүй.

Энэ сэтгэлзүйн тест хир таарч байна.

Хариулт нь танд ямар нэг зүйл бодуулж байна уу. Та сэтгэгдэлээ хуваалцаарай.

[lptw_recentposts layout=”thumbnail” post_type=”post” link_target=”self” space_hor=”10″ space_ver=”10″ columns=”2″ order=”DESC” orderby=”date” posts_per_page=”10″ post_offset=”0″ reverse_post_order=”false” exclude_current_post=”false” override_colors=”false” background_color=”#4CAF50″ text_color=”#ffffff” show_date_before_title=”false” show_date=”false” show_time=”false” show_time_before=”false” show_subtitle=”true” date_format=”M j, Y” time_format=”H:i” no_thumbnails=”show”]

14 thoughts on “Таны тухай сэтгэлзүйн тест”

  1. Биндэръяа

    Ваав яг л таг таарч байна. Гайхалтай баярлалаа

  2. туул

    сайн байна уу? админаа. та оруулдаг тестүүдийнхээ зохиогчийг оруулах боломжтой юу?

  3. zochin

    uneheer ym bodogduulsan sonirholtoi test bailaa bayrlalaa.

  4. СОдончимэг

    Яг таарч байна баярлала

    1. Дараа олон сонирхолтой сэтгэлзүйн тест оруулнаа

  5. Yag taarch bnaa. Ih sonirholtoi yag yu gh bol gj bodolguigeer hariulsan maaninyag taarch bn. Next sudalgaag huleej baiy

  6. Анхчимэг

    yg taarla oshoo ih goe test sorilgo hiigerei amjilt mash ih taalagdlaa

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн