Нэг. Үгийн хүчийг ариун байлгах. Чиний үг бол шууд Орчлон ертөнцөөс ирж байдаг. Эртний сударт эхлээд үг байсан гэдэг дээ. Ямар хэлээр бид ярихаас үл хамааран үгэнд шингээж байгаа таны сэтгэл хандлага үгийн далд хүч, ид шидийг тодорхойлж байдаг. Та юу хүсдэг, та юу мэдэрдэг, та үнэндээ хэн бэ гэдэг тань үгээр илэрхийлэгдэн, агшин бүр бодьжин биеждэг. Үг бол зүгээр л нэг дуу чимээ, билэгдэл дүрс биш, маш бодитой хүч юм. Хүний оюун санаа яг л үржил шимт хөрс адил бидний төсөөлөл, бодол санаа, итгэл үнэмшилийг ургуулан тордож байдаг. Хүн болгон ид шидтэн. Бид хэлсэн үгээрээ хэн нэгнийг хорлож эсвэл аварч ч чадах ид шидтэй. Жнь “Ажлаасаа ядарч гэртээ орж ирэхэд нь жаахан охин нь чангаар дуулаад тоглож байж. Ядарсан ээж санаандгүй чи наад дуугаа боль муухай дуулах юм гээд стресснээсээ болоод хэлчиж л дээ. Охин насан туршдаа дахин дуулж чадахааргүй согог далд ухамсард нь сууна. Магадгүй солгой хоолойтой болох байх” жаахан хүүхэд учир ээжийн зөв байх ёстой гэсэн сэтгэхүй ч түүнд хүчтэй нөлөөлнө. Ингээд он жил өнгөрч нас биед хүрсэнийх нь дараа хайртай залуу нь түүнийг чи сайхан дуулах юмаа гэж урамшуулж чадвал магад эргээд охины дуу хоолой хэвийн болж чадах байх. Гэвч үгийн утгыг та хүлээн зөвшөөрөх үед л үгийн хүч биеэлдэг. Өөрөөр хэлбэл хэн нэгний хүч биш таны хүч, зөвшөөрөл л ид шидийг бүтээлэг.
Хоёр. Юуг ч өөр дээрээ бүү тусган ав Аливааг өөр дээрээ бодож бүү хямра. Гудамжинд хэн нэгэн таныг тэнэг гэж доромжилсон гэж төсөөлий. Та өөр дээрээ хүлээж авсан бол мэдээж уурлаж тэнэг биш гэдэгээ баталмаар санагдана. Нөгөө талаас өөр дээрээ хүлээж авах нь далд утгаараа та тэр хүний хэлсэнийг хүлээж авч байна гэсэн үг. Уг нь бол таныг тэнэг гэж хэлж байгаа үг бол тэр хүний л бодол юм. Таны тухай биш. Иймээс тэр хүний бодлыг тэр хүнд нь үлдээсэн нь дээр. Хүний харилцаан дээр аливааг өөр дээрээ хүлээн авах нь бусдын сэтгэл мэдрэмжийн хогийг идэж байгаагаас өөрцгүй. Бусад хүн таны тухай бодож байгаа бодол бол тэр хүн таны тухай сэтгэлдээ төсөөлж байгаа зүйл болохоос биш та биш юм. Та бол цорийн ганц хувь. Хэн нэгэн хэрхэн таныг дотор тань орсон мэт мэдэх билээ. Энэ бол боломжгүй. Иймээс бусдын үнэлэмжинд унах нь илүүц ажаам.