Карл Юнгийн хүний сэтгэлзүйн 16 хэв шинж эвент 5 сарын 19 нд болно.

Карл Юнгийн хүний сэтгэлзүйн 16 хэв шинж эвент

Хүн өөрийн сэтгэлзүйн хэв шинжээ зөв олж тодорхойлох нь тухайн хүний хөгжлийн альфа болон омега хэмээн аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Юнг нэгэнтээ хэлсэн буй.
Энэ удаагийн Сэхээрэл сургалт эвент: Нэрт сэтгэлзүйч Карл Юнгийн онол дээр суурилсан Майрс Бригсийн 16 зан төлвийн аргачлалын тусламжтай хэрхэн өөрийгөө танин мэдэх, басхүү зөвхөн тестийн тусламжтай сэтгэлзүйн хэв шинжээ таних нь учир дутагдалтай байдаг тухайд ямар аргазүй баримтлах, зан төлвийн профайл, type development-хэв шинжийн хөгжил сэдвийн хүрээнд өрнөнө.

Та болон амьдралын хооронд үргэлж нэг дэлгэц оршдог. Магадгүй та анзаараагүй байж болно. Яг л өнгөт нүдний шилээр харахад бүх зүйл тэрхүү өнгөөр харагддаг шиг, энэ дэлгэц таныг юуг хэрхэн харах, хүлээн авахыг шийддэг. Энэхүү дэлгэцийг Карл Юнгийн хүний сэтгэлзүйн хэв шинжийн аргачлалд тусгавал 1. Та хэрхэн энергийг хуримтуулдаг вэ? 2. Та хэрхэн мэдээллийг хүлээн авдаг вэ 3. Та хэрхэн шийдвэр гаргадаг вэ 4. Та амьдралд яаж ханддаг вэ? гэсэн дөрвөн зүй тогтол түүний 16 хувилбарт сэтгэлзүйн хэв шинжүүд гарч ирдэг.

Хүн өөрийн сэтгэл зүйн хэв шинжээ ойлгож мэдсэнээр:
1. Бодол сэтгэлгээ, сэтгэлийн хөдөлгөөн, зөн билэг, мэдрэхүйгээ ямар хэв маягаар ажилдагийг сайтар ойлгож авна. ( Таны хувийн зан чанарын онцлог давуу сул талууд, заримыг нь та хараахан олж мэдээгүй ч байж болно. ( үл ухамсарлахуйн хүрээнд буй) ,таны амжилттай байх ажил мэрэгжилүүд, таны харилцааны онцлог гэх мэт)
2. Хүмүүс өөр өөрийн өнгөт шилээр хорвоог харж буйг ойлгосоноор гэр бүл, ажилын орчинд сэтгэл тэнүүн амьдрах, харилцах, хамтран ажиллах чадвар сайжирна.

Сургалтын агуулга

✔️1. Та хэрхэн энергийг хуримтуулдаг вэ?
2. Та хэрхэн мэдээллийг хүлээн авдаг вэ
3. Та хэрхэн шийдвэр гаргадаг вэ
4. Та амьдралд яаж ханддаг вэ?
✔️ сэтгэлзүйн хэв шинжээ тодорхойлож сурах, профайл-таны зан чанарын онцлогууд, functional stack-функцийн багцууд-таны сэтгэлзүйн үндсэн матрикс-энэ гойд чухал мэдлэг.
✔️Таны амжилт авч ирэх ажил мэрэгжилүүд
✔️Таны харилцааны онцлог
✔️ Preferences-сонголтууд
Introversion (I)-дотогшоо Extraversion (E)-гадагшаа
Sensing (S)-мэдрэхүй Intuition (N)-зөн билэг
Thinking (T)- бодохуй Feeling (F) мэдрэмж
Judging (J)-үнэлэх Perceiving (P) ажиглах
✔️Functions-Функцүүд
Ni,Ne,Si,Se, Ti, Te, Fi, Fe

Хаана: StartUp terminal, Дүнжингарав төвийн баруун талд, Их Монгол комплексийн 3 давхарт.

Хэзээ: 05 сарын 19, 14:00-16:00

Сургалтыг: Б.Батнасан, Oшо билгүүн монгол тбб.

Хураамж: 21000. Эртэч шувуу 05.15 хүртэл 18000

Урамшуулал:

*Манай өмнөх эвентүүдэд оролцож байсан хүмүүс болон онлайн сургалт авсан, elearntoday.net сайтын хэрэглэгчид 30% хөнгөлөлттэй, 14700-р бүртгүүлэх эрх олгож байна. Жич: Зөвхөн өмнөх эвентүүдэд суухдаа сайтад register-бүртгэл хийсэн хүмүүсд хамаарна. Танруу майл илгээнэ. Хэрэв майл очоогүй бол надад мэдэгдэнэ үү.

Хэрхэн бүртгүүлэх вэ

Данс: Хаанбанк 5076220513, данс эзэмшигч: Батнасан, Гүйлгээний утга: Таны нэр, утсаа бичнэ үү. Таны утсаар бид эргэн холбогдож бүртгэлийг тань баталгаажуулна

Эхлэж бүртгүүлж суудлаа баталгаажуулсан 12 хүнд аура оношлогоо 40% хөнгөлөлтийн эрх олгоно.

Эвент бүртгэлийн линк

Facebook эвент мэдээлэл эндээс

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн