12 ордод Бурхад ямар бэлэг хайрласан вэ

Хонины орд

Screen Shot 2016-06-09 at 8.24.06 PM

Би чамд бусдаас түрүүнд үр тариа өгж байна. Тарьж ургуулаарай. Суулгасан үр бүхэн чинь хэд дахин үржих болно. Бүгдийг нь ургатал хүлээх хэрэггүй. Тарьсан бүхэн чинь үр жимсээ өгөх болно. Бут бүрийг ургуулах нь чиний ажил бишээ. Харин чиний оюун ухаанд орж ирэх шинэ санааг л ажил хэрэг болгоорой. Энэ ажлыг амжуулахад чинь хэрэг болно гэж ӨӨРТӨӨ ИТГЭХ чадварыг чамд бэлэглэж байна.

 

Үхрийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.25.24 PM

Нахиа бүрийг тордож, эрүүл бүтэн ургуулах хүндхэн ажлыг чамд өгье.  Эргэлзэшгүй, энэ бол хэцүү даалгавар.  Эхэлсэнийг дуусгах энэ ажлийг хийснээр нэг ч үр бүү дэмий үрэгдэг. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд чинь хэрэг болно гээд ЭР ЗОРИГИЙГ чамд бэлэглэе.

Ихэрийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.25.50 PM

Хариултгүй олон асуултыг Ихэрийн орд чамд үлдээе. Чиний үүрэг  бол асуулт бүрийн дүр төрхийг хүмүүсийн нүдэнд дээр ил гаргаж тэднийг алмайруулах, юм бодох, ойлгоход хүргэх юм.

Энэ даалгаварыг гүйцэтгэхэд чинь хэрэг болно гээд би чамд МЭДЛЭГИЙГ бэлэг болгож байна.

 

Мэлхийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.26.16 PM

 

Сэтгэл мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх чанарыг бусдад үлгэрлэн заах даалгаварыг чамд өгж байна. Амьдралд тохиолдох инээд хөөр, уй гуниг бүхнийг ойлгож өөрийн зан чанараа хөгжүүлэхэд нь хүмүүсд туслаарай.

Үүний тулд чамд ГЭР БҮЛИЙН аз жаргал бэлэглэе.

 

Арслангийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.26.46 PM

Өөрийн авьяас билгээр бүтээл туурвиж яваарай. Нэр төрдөө бардамналгүй бусдад туслаарай. Үүний тул чамд алдар хүндийг бэлэглэе.

 

Охины орд

Screen Shot 2016-06-09 at 8.27.07 PM

 

Хүн төрөлхтөний хийсэн бүхнийг чи шалгаж нягталж байгаарай. Тэднийг алив доройтолоос сэргийлж, нямбайлан анхааруулж байх эрхийг чамд өгөв. Энэ даалгаварыг биелүүлэхэд хэрэг болох ҮР БҮТЭЭМЖ, ТУНГАЛАГ БОДОЛ САНААГ чамд бэлэглэв.

 

Жинлүүрийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.27.29 PM

Чиний даалгавар бол бусдад үйлчилэх. Чиний үйл хэрэг бусдын төлөө байхыг хүмүүсд сануулж байг. Үйлдлийнхээ төлөө хариуцлага мэдрэх болон хамтран ажилахыг хүмүүсд зааж үлгэрлээрэй.

Энэ үүргийг биелүүлэхэд хэрэг болох ХАЙРЫГ чамд бэлэглэе.

 

Хилэнцийн орд

Screen Shot 2016-06-09 at 8.27.47 PM

 

Чиний даалгавар бол амаргүй. Чи бусдын зүрх сэтгэлд юу байгааг хараад мэдэх чадвартай. Гэвч мэдсэнээ тэдэнд хэлэх эрх байхгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлийг мэдээд зарим үед чи шаналж, гомдох үе гарах болно. Тэр цагт бусдыг бүү буруутгаарай. Яагаад чамд энэ даалгаварыг өгсөн бэ гэвэл бусдыг нэвт хардаг чадвараараа ЗОРИЛГОО өөртөө нээгээрэй.

Чамд хэрэг болох  ЗОРИЛГЫГ бэлэглэе.

Нумын Орд

Screen Shot 2016-06-09 at 8.28.04 PM

 

Нумын ордныхоон би та нарыг бусдад баяр хөөр бэлэглээсэй гэж хүсэж байна. Учир нь хүмүүс амьдралыг үл ойлгож гуниглах үе олон байдаг. Иймээс чамд хязгааргүй дэлгэр БАЯР БАЯСГАЛАНГ бэлэглэе.

 

Матрын орд

Screen Shot 2016-06-09 at 8.28.38 PM

 

Чиний ажилсаг дайчин чанар бусдыг алмайруулах болно. Энэ хатуу ширүүн даалгаварыг биелүүлэхийн тулд чамд ХАРИУЦЛАГЫГ бэлэглэе.

 

Бумбын орд

Screen Shot 2016-06-09 at 8.28.56 PM

 

Ирээдүйн тухай төсөөллийг бий болгож, бусдад ирээдүйн тухай итгэл найдвар өгөөрэй. Тэд чам шиг аливааг ойлгодог болог.

Энэ даалгаварыг биелүүлэхийн тулд чинь чамд ЭРХ ЧӨЛӨӨГ өгий.

 

Загасны орд

Screen Shot 2016-06-09 at 8.29.13 PM

Чиний даалгавар бол маш хэцүү. Бусдын уй гашууг мэдрэх. Хүмүүсийг тайтгаруулж итгэл найдвар өгөх.

Үүнийг биелүүлэхийн тулд чамд УХААРАХУЙГ бэлэглэе.

[grwebform url=”https://app.getresponse.com/view_webform_v2.js?u=BnKVs&webforms_id=6673901″ css=”on” center=”off” center_margin=”200″/]

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн