Зуршил

..Бид өөрсдийн бодолдоо хэт автаад амьдралыг тархин дахь бодлын тусгал байдлаар хүлээж аваад сурчихсан байдаг. Бяцхан дасгал. Амьсгалаа гүнзгий аваад бүх биеэ чангал. Амьсгалаа гаргахдаа биеэ сайхан сулла. Яг энэ мөчид орчны дуу чимээг анзаараарай. Цонхоо онгойлгосон байвал их зүгээр. Та гурвантаа ийнхүү амьсгалахдаа өөрийгөө хаана байгаа, хэн гэдгээ мэдрээрэй. Амьд сэрүүн байгаагаа анзаар харин гүн ухааны эрэгцүүлэл хийх хэрэггүй.

За одоо өнөөдрийн сэдэвтээ оръё. Бид анзаардаг үгүйгээс үл хамааран бүхий л амьдрал маань дадал зуршилын харгуйгаар үргэлжилдэг. Өглөө сэрээд, ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйлс, гэр бүл, найз нөхөдрүүгээ хэдийд залгах, амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг, утсаа нээхээрээ өөрийн мэдэлгүй нүүр номруу орох гэх мэтээр тасралтгүй үргэлжилнэ. Бидний амьдралын ихэнх хэсэг ийнхүү дадал зуршилын тойрогоор өнхөрч, ихэнх нь бидний сэрэхүй ухамсараас ангид шахуу болж байдаг.

Зуршил яг л хоёр талдаа иртэй хутга шиг сайн дадлууд бидний ихээхэн цаг хугацаа, эрүүл мэндийг нэмнэдэг бол саар дадлууд эрч хүч, эрүүл мэнд, аз жаргалыг маань үгүй хийж байдаг.

Дадал зуршилаа хэрхэн өөрчилж сурах вэ гэдэг хүн өөртөө хөгжүүлэх  маш чухал чадвар мөнөөсөө мөн. Үнэн хэрэгтээ далал зуршилаа дураараа өөрчилж чаддаг болчихвол өөрөө өөртөө сая нэг эзэн боллоо л гэсэн үг. Иймээс дадал зуршилын тухай тодорхой хэрэг болохуйц зүйл бичихээр шийдлээ.

Үүнд *хүнийг амжилтанд хүргэдэг гол зан чанарыг сэтгэл судлалд юу гэж үздэг.

*Дадал зуршилыг өөрчлөхөд, сэтгэлийн тэнхээ яагаад хангалтгүй байдаг тухай

*Сарын дотор хэрхэн ямар ч зуршилыг найдвартай өөрчлөх 3 алхамт аргын тухай

*Таны тархи хэрхэн таныг хөгжүүлэхээс хойш татдаг тухай тун удахгүй бичих болноо.

 

 

 

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн