Манай цэнхэр дэлхий сүүн замын сая сая оддын дунд оршдог. Уудам орчилонгийн хаана нь Сүүн Зам оршдог бэ? Хэсэг эрдэмтэд биднийг хүрээлэн байгаа 8 мянган галактикын хөдөлгөөнийг судалж үзээд манай оддын аймаг нь илүү том сүперкластер буюу оддын бөөгнөрөлийн зах хязгаар хэсэгт байрладаг болохыг анх удаа тогтоож 500 сая гэрлийн жилийн зай дахь галактикуудын 3д зураглалыг гаргалаа. Манай сүүн замын оршдог сүперкластерыг Ланеикэяа гэж нэрлэжээ.